Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажиллах Усан паркийн барилгын ажил ирэх сард эхлэхээр болжээ. Вашингтон, Минесота, Торонто зэрэг дэлхийн томоохон хотуудын жишигт нийцсэн “Битүү” усан паркийн технологийг Монголд нэвтрүүлж буй аж. Энэхүү усан парк нь нийслэлийн төв хэсэгт буюу Энхтайваны гүүр болон Замын цагдаагийн газрын урд дахь төмөр замын гарц хооронд байрлах 11.8 га талбайг эзэлж байгаа юм.
Усан парк нь зочид буудал, спорт, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон орон орны хоолны газар зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэн болж сүндэрлэнэ. Түүнчлэн парк байгуулснаар 600 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Энэ нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Улаанбаатар хотын шинэ удирдлагын мөрийн хөтөлбөр, Барилга, хот байгуулалтын яам болон БОАЖЯ хамтарч ажиллаж байгаа аж.
Нийт 11.8 га талбайд таван хэсэг бүхий цогцолбор байгуулна
Нийслэлийн төвд байрлах усан парк нь үндсэн таван хэсэгтэй. Дотоод зохион байгуулалт нь 50 метрийн урттай усан бассейн, өндрөөс усаар гулгаж гардаг зургаан замтай гулсуур, дөрвөн улирлын турш далайн эрэг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх байгууламжаас бүрдэнэ. Мөн хиймэл далайн эрэг, кино театр, ресторан, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах танхимтай байна. Харин паркийн гадна талын 70 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд Сэлбэ голын хэсгийг хүмүүс гэр бүлээрээ ирж амарч, зугаалахад зориулсан цэцэрлэгт хүрээлэн болон 5000 автомашины зогсоол хийхээр төлөвлөжээ.
Эдийн засаг хямарч, ард иргэд нь хөрс, агаарын бохирдол, дуу чимээ ихтэй орчинд амьдарч буй стресстэй үед цэнгээний газар биш гэр бүл, найз нөхдөөрөө амарч, зугаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх ая тухтай, тайван газар зайлшгүй хэрэгтэй. Тиймээс нийслэлийн удирдлагууд болон яам, тамгын газрууд үүнд анхаарлаа хандуулж их хотынхоо хөгжил цэцэглэлтэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.
Америк, Хятад, Европын холбооны улсуудад байдаг усан паркуудтай дүйцэхүйц усан паркийг барих гэж буй “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалангаас гадаад болон дотоод зохион байгуулалт, барилгын явц, үйл ажиллагааны талаар тодрууллаа.
-2015 оноос хойш Усан паркийн тухай яригдаж байгаа. Үүнээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Яагаад барилгын ажил одоо болтол эхлэхгүй байгаа юм бэ?
-Анх хариуцаж байсан газар нь ажиллаж чадаагүй. Тиймээс манай “Эм энд Жи” констракшн энэ ажлыг гүйцэтгэхээр болсон. Дэлхийн жишигт нийцсэн, өндөр хөгжилтэй орнуудын технологийн стандартын дагуу хийгдэх Усан парк барихын тулд маш их судалгаа, урт хугацааны зураг төслийн ажил шаардагддаг. Бид зураг төслөө бүтэн хоёр жилийн хугацаанд хийсэн бөгөөд хоёр сая ам доллараар бүтсэн. Түүнчлэн бүх ажлыг ном журмын дагуу хийхийн тулд шаардлагатай бичиг баримтыг бэлдэх гэж багагүй хугацаа зарцууллаа. Мөн техник, барилгын материал гээд хэрэглэх бүх зүйлээ захьчихсан. Барилгын ажлаа гаднын хөрөнгө оруулалтаар 28 сарын хугацаатай хийнэ. Төслийг “Бүти” ХХК хариуцаж ажиллана.
-Усан парк үндсэн таван хэсгээс бүрдэнэ гэсэн. Энд юу юу багтаж байгаа вэ?
-Манайх жилийн дөрвөн улиралтай учир “Битүү” усан парк барихаар төлөвлөсөн. Учир нь жилийн аль ч улиралд очоод амрах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цогцолбор таван үндсэн хэсэгт хуваагдана. Эхний хэсэгт бэлтгэлийн заал байрлаж, энд ирсэн хүн 30 гаруй төрлийн спортоор хичээллэх боломжтой.
Дэлхийн жишигт нийцсэн, NBA-ийн стандартын дагуу 3056 хүний суудалтай сагсан бөмбөгийн ордон байгуулна. Мөн ордонд олон улсын үзэсгэлэн, тоглолт, арга хэмжээг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Дараагийн хэсэгт Усан парк байрлана. Үүний хэмжээ болон дотоод зохион байгуулалт нь Канадын нийслэл Оттава дахь усан парктай адилхан. Хамгийн сүүлийн хэсэгт 50 метрийн урттай усан гулгуурын талбай, бассейн байрлана. Түүнчлэн далайн аквариумтай адил зүйлийг ч мөн хийхээр төлөвлөсөн байгаа.
-Паркад жинхэнэ далайн эрэг дээр буй мэт орчныг бүрдүүлнэ гэж байсан. Үүнийг хэрхэн хийх вэ?
-Тэгэлгүй яахав. Үүнийг хийхэд техник технологийн чанараас эхлээд их олон зүйл шаардлагатай. Бидний зүгээс аль болох чанартай, өндөр түвшинд хийхээр төлөвлөсөн. Нэгэн зэрэг хоёр мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд жилийн аль ч улиралд яг далайн эрэг дээр байгаа мэт хэвтэж, тавцан дээр гулгах зэрэг сонирхолтой зүйлсийг эх орондоо хийх боломж бүрдэнэ.
Цогцолбор байгуулвал 600 гаруй ажлын байр бий болно
Төслийн багийнхны судалгаагаар бол манайх Төв Азидаа тэргүүлэх хэмжээний энтертайнмент төв болох боломжтой. Тэгэхээр дэлхийн бусад орны оршин суугчдыг татах, хамгийн томд тооцогдох, хүн бүр зорьж ирдэг хэмжээний паркийг байгуулна. Манай орныг зорьж буй жуулчид цементэн талбай, эсвэл говийн элс үзэх биш, Улаанбаатар хотод буугаад өндөр сэтгэгдэл төрөхөөр, сэтгэл хангалуун буцахаар тийм таашаалыг авдаг энтертайнмент төв байх болно.
-Гадаад орчны нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж байгуулахаас гадна дунд голыг амарч, зугаалахад зориулж тохижуулна гэл үү?
-Дунд голын ай сав газарт манай талбай багтаж байгаа. БНСУ-ын Сөүлийн Хан мөрөн хотынхоо төв хэсгээр ямар үзэсгэлэнтэй урсдаг билээ. Яг түүн шиг болгохыг зорьж байгаа. Хан мөрөн шиг томруулж, тэлж өгөх, завиар хүмүүс явж болох боломжтой болгохын зэрэгцээ эргэн тойрон дахь эргийг тохижуулна. Мөн хотын төв цэгт байрлах учраас Улаанбаатар хотын иргэн энд ирээд махаа шарж идэх, ном унших, хичээлээ хийх зэргээр чөлөөтэй амарч зугаалах боломжтой. Мөн дугуйн зам, гүйлтийн замыг тусгайлан шийдэж өгсөн.
-Усан паркаар үйлчлүүлэх иргэд хэчнээн төгрөгийн төлбөр төлөх вэ?
-Энэхүү цогцолбор нь өөрөө 160, усан паркийг 60 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар барина. Эргээд энэ хөрөнгийг олох асуудалтай. Тиймээс үүнийг цэвэр бизнесийн зорилготой гэж ойлгож болохгүй. Учир нь үүнийг залуу хүний хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан Монголдоо ганц ч гэсэн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийх гэсэн үүднээс энэ ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар үнэ ханшийг төдийлэн тогтоож амжаагүй байна. Гэхдээ монголчуудын амьдрал ямар байгаа, цалин хөлс хэчнээн төгрөг билээ гэдгийг судалж байж, хөнгөлөлт урамшуулал олгохоос гадна нийгэмд чиглэсэн ажлуудыг ч хийнэ. Ажиллах цагийн хувьд аль болох уртасгасан хугацаагаар тогтооно.
Г.Оюунтөгс