gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уганда ижил хүйстний эсрэг хуулиа чангалж, цаазын ялтай болжээ

А.Мишээл
Дэлхийд
2023-05-30
3
Twitter logo

Уганда улсын Ерөнхийлөгч Ёвери Мусевени ижил хүйстнүүдийн харилцааг хориглосон шинэ хуулийн төслийг баталжээ. Ингэснээр ижил хүйстний харилцаа үүсгэсэн хүмүүст оногдуулах ялыг цаазын ял хүртэл чангатгасан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Угандагийн парламентын баталсан хуулийн анхны хувилбараас Ерөнхийлөгчийн баталсан хууль ялгаатай бөгөөд өмнө нь ЛГБТК хүмүүс өөрсдийгөө илчлэхэд оногдуулдаг байсан ял шийтгэлийг шинэ хуулиас хасжээ. Тодруулбал, гетеросексуалаас бусад хүйсийн чиг баримжаатай болохоо илчлэх нь гэмт хэрэг гэж үзэж байсан бол дэлхийн хаана ч байдаггүй ийм хуулийн заалтыг уг хуулийн төслөөс хассан байна.

Парламентын гишүүд ерөнхийлөгчийн хүсэлтээр хуулийг бага зэрэг зассан боловч дарангуйллын шинжтэй ихэнх заалт хэвээр үлджээ. Гишүүд өөрсдийгөө барууны шахалтад автахгүй байхыг эрмэлзэж байна хэмээн тайлбарласан байна.

Харин тус улсын худалдааны хамгийн том түншүүдийн нэг болох АНУ дээрх хуулийг баталбал эдийн засгийн сөрөг үр дагавар гарна гэж Угандагийн эрх баригчдад сануулжээ.

Ерөнхийлөгч Мусевенигийн баталсан хуульд дараах шийтгэлийг оноох юм байна. Үүнд:

  • Ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орвол бүх насаар нь хорих ял
  • Ижил хүйстний харилцааг сурталчилбал 20 жилийн хорих ял
  • Ижил хүйстэнтэй харилцаа үүсгэх гэж завдсан бол 10 хүртэлх жилийн ял оноох
  • Ижил хүйстэнтэйгээ харилцаанд орсныг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр авч үзэх буюу ижил хүйстэй насанд хүрээгүй эсвэл ижил хүйстэй хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бэлгийн харилцаанд ороод ХДХВ/ДОХ зэрэг эдгэшгүй өвчин туссан бол цаазаар авах ял хүртэл оноох юм байна.

Тус улсад ижил хүйстний харилцааны аливаа хэлбэрийг хуулиар хориглож, сурталчлах, хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн аливаа үйл ажиллагааг хоригложээ. Ижил хүйстний гэрлэлтийг ч хориглосон байна. Ийм үйл ажиллагаа явуулсан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагыг торгох, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх зэрэг шийтгэлтэй аж.

НҮБ-ын холбогдох байгууллагууд шинээр батлагдсан дээрх  хууль Уганда дахь ХДХВ-ийн эсрэг тэмцэлд ноцтой саад учруулна гэж мэдэгджээ. "Энэ хуулийг баталсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг хэдийн бууруулаад байна" гэж UNAIDS, АНУ-ын ДОХ-ын эсрэг яаралтай тусламжийн төлөвлөгөө, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх олон улсын сан мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан