Монголд УНТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, УХТ, Цэргийн төв эмнэлэг /ЦТЭ/-т эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. Эмнэлгүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийсэн тоо:
- УНТЭ- Бөөр /428/, элэг /339/ Ясны чөмөг- 35, нүдний эвэрлэг-1964, шөрмөс 173
- ХСҮТ- Элэг /222/, бөөр /1/
- ЭХЭМҮТ- Элэг /5/
- ГССҮТ- Арьс /700/
- УХТЭ- Элэг /5/
- УГТЭ- Зүрх
- ЦТЭ- Бөөр /2/
ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төв төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдтэй хамтарч зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх бэлтгэл хангажээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022 онд Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг 2022 онд байгуулсан байна. УНТЭ, УГТЭ-ийн хамтарсан Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийнхан бүх шатны сургалтуудад сурч, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагджээ. Мөн гахайнаас гахайд зүрх шилжүүлсэн суулгах туршилтын мэс заслыг хоёр удаа амжилттай хийж, хүнээс хүнд энэ мэс заслыг хийх боломж бүрджээ.
Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын баг мөн байгуулагдаж, бэлтгэл хангах ажлуудыг үе шаттай гүйцэтгэсэн байна.
Монгол Улс олон улсад хийж буй эрхтэн шилжүүлсэн суулгах мэс заслуудыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга ярив.