Иргэний агаарын тээврийн МИАТ компани шууд нислэг үйлддэг Frankfurt, Istanbul, Beijing, Hong-Kong, Seoul, Busan, Tokyo зэрэг чиглэлүүдэд нислэгийн тийзийнхээ үнийг хямдруулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, УИХ-ын 2022 оны намрын чуулганаар батлагдсан Газрын тосны тухай хуульд онгоцны шатахууныг гадны экспортлогч компаниас шууд авах тухай заасан. Энэ хүрээнд 2022 оны есдүгээр сараас эхлэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дотоодын шатахууны импортлогч компаниас ашиг нэмэгдүүлсэн үнээр шатахуун авдаг байсан бол Монголын төрийн өмчим “Эрчим ойл” компаниар дамжуулан “Роснефть” компаниас шууд хямдралтай шатахуун авч эхэлсэн. Шатахууны хэмнэлт хийснээр МИАТ компани үндсэн долоон чиглэлийн нислэгийнхээ тийзийг 10-15 хувиар хямдруулж байна.
МИАТ компани 2011 оноос хойш тийзний үнийг нэмээгүй байсан. Тийзний үнэ өсөөд байгаа шалтгаан нь долларын ханшийн өсөлттэй холбоотой. МИАТ компанийн үндсэн зардал валютаар хэмжигддэг, тийзний үнэ валютаар тогтоогдсон байдаг тул иргэдэд тийзний үнэ нэмэгдсэн мэт санагддаг. Энэ хүрээнд нислэгийн тийзийн хамгийн хямд үнэ:
- Бээжин-УБ чиглэлд 881.000₮
- УБ-Инчион-УБ чиглэлд 1.200.000₮
- УБ-Бусан-УБ чиглэлд 1.100.000₮
- УБ-Хонгконг-УБ чиглэлд 1.400.000₮
- УБ-Токио-УБ чиглэлд 1.700.000₮
- УБ-Истанбул-УБ-1.600.000₮
- УБ-Франкфурт-УБ-1.900.000₮ болж хямдарлаа.
Хямдрал агаарын тээврийн өвлийн цагийн хуваарь буюу аравдугаар сарын 28-наас эхлэн хэрэгжинэ. Тэгэхээр 11-р сараас аялахаар төлөвлөсөн бол өнөөдрөөс билетээ захиалж болно гэсэн үг. Нислэгийн тийзийн хямдрал түр зуурынх биш, хямдарсан үнээр тогтмол үйлчилнэ.
МИАТ компани 250 хүний суудалтай том онгоцны нэг нислэг тутамд 17 төрлийн тариф санал болгодог.
МИАТ компани 250 хүний суудалтай том онгоцны нэг нислэг тутамд 17 төрлийн тариф санал болгодог. Олон улсын нислэгийн тийз захиалга адилхан системээр ажилладаг. Хэн эрт захиална, хямд тийз авах боломж нээгддэг. Жишээлбэл, Бээжин-УБ-ын нислэгийн хамгийн хямд тийз 1.2 сая төгрөг байсан бол 800 мянга болж 400 мянган төгрөгөөр хямдарлаа.
Суудал дүүргэлт өндөр байвал хямд билет зарагдахгүй, хямд билет хязгаартай байдаг.
-МИАТ-ын хоолны амт, чанар муу гэсэн шүүмжлэл маш их гардаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Төрийн өмчит хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж авах ёстой. 2009 оноос хойш “Нүхт тур” компани ямар нэг тендерийн хуульгүйгээр өнөөдрийг хүртэл агаарын хөлгийн катерингийн үйлчилгээг үзүүлж байна.
Өнгөрсөн хоёр жилд бид агаарын хөлгийн үйлчилгээг үзүүлэх тендерийг таван удаа зарласан, бүгд амжилтгүй болсон. Манай улсад агаарын хөлгийн катерингийн үйлчилгээ үзүүлэх стандарт батлагдсан. Уг стандарт нь хэтэрхий хатуу нөхцөлтэй, хэдхэн компани л тэнцэхүйц стандарт байсан тул станпдартыг өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлэх байгууллага шалгаруулах тендер зарлаад байна. Одоогоор 7-8 компани материалаа ирүүлээд байна. Сонгон шалгаруулалтын дараа онгоцны хоолны үйлчилгээ сайжирна гэж ойлгож болно.
-МИАТ компанийн санхүүгийн үзүүлэлтүүд ямар байгаа вэ?
-Ковидын жил буюу 2020 онд 52 тэрбум, 2021 онд 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2022 онд шатахууны хэмнэлт хийсэн. Зардал хэмнэх, орлого төвлөрүүлэх ажлын хүрээнд 42 тэрбум төгрөгийн нэмэлт орлого болон зардлыг хэмнэсэн. 2022 оны жилийн эцсийн дүнгээр МИАТ компани 37.9 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай гарсан. 2023 онд мөн 37 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн. Өнөөдрийн гүйцэтгэлээр төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх төлөвтэй байна.
Хэн эрт захиална, хямд тийз авах боломж нээгддэг. Жишээлбэл, Бээжин-УБ-ын нислэгийн хамгийн хямд тийз 1.2 сая төгрөг байсан бол 800 мянга болж 400 мянган төгрөгөөр хямдарлаа.
2023 оны 7-р сарын 1-нээс орон нутгийн нислэг эхлүүлсэн. Орон нутгийн болон олон улсын нислэгийг нэгтгэвэл 2023 он гарсаар МИАТ компани 3410 нислэг хийгээд байна. Энэ хэрээр орлого нэмэгдсэн гэж ойлгож болно.
2023 онд жуулчдын урсгал эрс нэмэгдсэн. Үүнд УБ-Сөүлийн чиглэлийн жуулчид 44 хувиар нэмэгдсэн. Дараа нь Японы жуулчид орно. Ирэх жилээс Хятадад ковидын хязгаарлалтын дэглэм бүрэн суларвал Хятадын жуулчдыг татах зар сурталчилгаа хийхээр төлөвлөж байна.
-Агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийж байна уу?
-Буянт-Ухаа нисэх буудал дахь Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвдөө гадны агаарын хөлгийн засвар хийж байна. Энэ оны хувьд 17 онгоцонд засвар, үйлчилгээ хийсэн. Ирэх жилүүдэд шинээр агаарын хөлгийн будгийн ажлыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бол багагүй орлого олдог агаарын тээврийн үйлчилгээг дагасан бизнес юм.
-МИАТ компани хэчнээн онгоцтой үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар долоон онгоц нисэж байна. 2024 оны нэгдүгээр улиралд Америк руу шууд нисэх боломжтой 787-9 загварын 2019 оны агаарын хөлгийг оруулж ирнэ. Мөн орон нутагт нисэх хоёр онгоц авна. 2024 онд 10 онгоцтойгоор үйл ажиллага явуулна.
-Орон нутгийн нислэгүүдэд онгоц дүүргэлт хангалтгүй бол зарим чиглэлийг зогсоох уу?
-Үгүй. Ямар нэг шинэ чиглэл нээсний дараа эхний жилүүдэд алдагдалтай байдаг. Тиймээс тухайн чиглэлийг бойжуулж, хүмүүсийг явуулж сургах нь чухал байдаг. Орон нутгийн нислэгүүдийг цаашид үргэлжлүүлнэ. Онгоцны гэрээг найман жилээр хийсэн. Тэгэхээр найман жилд орон нутгийн нислэг хийсээр байх болно. Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг тухай онгоцны бодит өртгөөр нь нислэгийн тийзийн үнийг тогтоосон. Энэ нь МИАТ орон нутгийн нислэг хийж эхлэхээс өмнө бусад компанийнхаас хоёр дахин хямд үнээр нисэж байгаа. УБ-Баян-Өлгийн чиглэлд 1.5-1.6 сая төгрөгийн нисэж байсан бол одоо 800 мянган төгрөгөөр нисэж байгаа.