Харвардын их сургуулийн захирал Колдин Гэй ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг огцрох ёстой гэсэн дарамт олон сарын турш үргэлжилсэн. Учир нь түүнийг Еврейчүүдийг үзэн яддаг хэмээн буруутгасан юм.
Тэрээр Харвардын их сургуульд сайнаар нөлөөлөх тул ажлаа хүлээлгэн өгч байгаагаа захидалдаа бичжээ. Мөн “Энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү, үгээр илэрхийлэх аргагүй хүнд байсан. Намайг айлган сүрдүүлсэн. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдын үзэл ядалтад өртлөө. Цаашид Харвард хувь хүнд биш байгууллагад төвлөрнө хэмээн найдаж, халагдаж байна” гэжээ.
53 настай тэрээр энэ албыг хагас жилийн турш хашсан. Харвард АНУ-ын шилдэг найман их сургуулийн нэг. Эдгээр найман сургуулийг нэгтгэн Ivy League гэж нэрлэдэг. Колдин Гэй Ivy League-ийн их сургуулийг удирдсан анхны хар арьстай, хоёр дахь эмэгтэй ректор юм.
Өнгөрсөн аравдугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлсэн. Үүнээс хойш Еврей оюутнуудаа хамгаалж чадаагүй хэмээн Харвардын их сургуулийг буруутгаж байв. Өнгөрсөн сард Конгрест болсон сонсголд Колин Гэй “Дайнд Еврейчүүд амиа алдаж байгаа нь аймшигтай” гэжээ. Гэхдээ тэрээр энэ тайлбар нь тус их сургуулийн дүрмийг зөрчих, эсэх талаар тодорхой хариу өгөөгүй. Иймд Харвардын төгсөгч Еврейчүүд түүнийг хүчтэй шүүмжилж эхэлжээ. Удалгүй Америкийн хэвлэлүүдэд улс төрийн профессор Колдин Гэй өмнө нь оюуны өмчийн зөрчил гаргаж байсан хэмээн мэдээлэв.
Харвардын их сургууль тэдгээр нийтлэлийг шинжлээд Колдин Гэй судлаачийн ёс зүйн дүрмээ мөрдсөн, бусдын бүтээлээс хулгайлаагүй гэж дүгнэжээ. Мөн ректор их сургуулийнхаа оюутны сониноор дамжуулан уучлал гуйсан ч хэд хэдэн улс төрч түүнээс огцрохыг шаардсан байна. Тус их сургуулийн 700 багш ректор ажлаа үргэлжлүүлэх ёстой хэмээн захидал бичсэн ч Колдин Гэй огцрох өргөдлөө өгчээ. 11 гишүүнтэй Харвардын удирдах зөвлөл түүнийг тус сургуульд багшаар ажиллана гэжээ.
Ташрамд дурдахад Еврейчүүдийн байгууллага дайн эхэлснээс хойш АНУ-д еврейчүүдийн эсрэг үйл ажиллагаа ихэссэн гэжээ.
Эх сурвалж: BBC