“Ийст энд Вест Фүүдс” ХХК нь мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр GMP стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлсэн шинэ үйлдвэрээ албан ёсоор нээлээ.
Шинэ үйлдвэр нь өдөрт 20 тонн, жилд 5,280 тонн мах ангилан боловсруулах хүчин чадалтай бөгөөд хагас боловсруулсан бүтээгдэхүүний бэлдэц тогтвортой хэмжээгээр бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн амталсан стейк, хэрчсэн болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үндэс суурийг бүрдүүлж байгаа юм.
Орчин үеийн хотын амьдралын хэмнэл, завгүй ажлын ачаалал нэмэгдэж буй өнөө үед хэрэглэгчид хоол бэлтгэх хугацаагаа хэмнэхийн зэрэгцээ чанартай, аюулгүй хүнс хэрэглэхийг эрмэлздэг болсон. Иймээс манай үйлдвэрээс үйлдвэрлэж буй амталсан стейк болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь богино хугацаанд хэрэглэхэд бэлэн, шим тэжээлээ хадгалсан, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан шийдэл болж хэрэглэгчдэд хүрч байна.
Манай үйлдвэрийн онцлох давуу тал нь хүнсний үйлдвэрлэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GMP (Good Manufacturing Practice) буюу Үйлдвэрлэлийн Зохистой Дадлын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн явдал юм. GMP стандарт нь түүхий эд хүлээн авахаас эхлээд боловсруулах, савлах, хадгалах, түгээх хүртэлх бүхий л үйл ажиллагаанд чанар, аюулгүй байдлын хатуу хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй шаардлагыг өндөр түвшинд хангаж, хэрэглэгчдэд аюулгүй, найдвартай гарал үүсэл нь баталгаажсан мах, махан бүтээгдэхүүнийг хүргэх нөхцөл бүрдэж байна.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий энэхүү шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар “Ийст энд Вест Фүүдс” ХХК нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэх, мах боловсруулах салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгынхоо хүрээнд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн найдвартай байдлыг улам бүр бэхжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн үйлдвэр маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар, аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа бөгөөд дотоодын түүхий эдэд тулгуурласан, олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үндэсний хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.