2025 оны тавдугаар сарын 16-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотын энэ өвлийн түлшний бодлогыг хэлэлцэн, хагас коксон шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргажээ.
Хурлыг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалсан бөгөөд эрдэмтдийн зөвлөлийн есөн гишүүн, нарийн бичгийн дарга болон төслийн танилцуулагчид оролцсон аж.
Энэ нь зөвлөлийн гурав дахь удаагийн хурал бөгөөд сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг олон удаагийн шинжилгээ, туршилтаар баталгаажуулсны үндсэн дээр ийм шийдэлд хүрсэн байна.
Шинэ төрлийн түлшний түүхий эдийг сонгохдоо мөн нарийвчилсан дүгнэлтэд тулгуурлах ёстойг зөвлөл онцлон тэмдэглэжээ.
Мөн өдөр гарсан Үндэсний хорооны 4 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарын сайжруулалтын бүсэд оршин суугаа гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэг өгсөн байна.