Нийслэл Улаанбаатар хот энэ онд 380 жилийн тэгш ойтойгоо золгож байна. 1.5 сая хүнтэй их хот өдрөөс өдөрт өнгө зүсээ өөрчлөн, шинэ барилга байшингаар гоёсоор.
Авто замын салбарт гэхэд л томоохон ажлуудыг дуусган, Замын цагдаагийн газрын урдах болон Яармагийн гүүр ашиглалтад орлоо. Мөн Сонсголонгийн гүүрийг өргөтгөв.

Энэ хичээлийн жилд нийслэлд 24 сургуулийг шинээр ашиглалтад оруулна. Ингэснээр ЕБС-ийн суудлын тоо арван мянгаар нэмэгдэх юм. Зарим сургууль хичээлийн шинэ жилтэй уралдан, сурагчдаа хүлээн авлаа. Мөн 39 цэцэрлэгийг шинээр барьж, 7500 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв өнгөрсөн зургадугаар сард хаалгаа нээлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг энд цогцоор нь авна. Манай улсад 105 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Тэднээс 11 мянга нь 0-17 насны хүүхдүүд. Тэдэнд анхаарал халамж тавьж, хүрч ажиллах эмнэлгийн тоо ийнхүү нэгээр нэмэгдэв.
Олон улсын стандартад нийцсэн сэргээн засах төв нь 250 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортой, гадуур амбулатори эмчилгээнд өдөртөө 250 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд өдөрт нийт 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах хүчин чадалтай юм.

Эрүүл мэндийн салбарын дараагийн томоохон бүтээн байгуулалт бол Ботаник дахь АШУҮИС-ийн харьяа эмнэлэг юм. Энэ сарын нэгнээс үйлчилгээ үзүүлж эхэлсэн тус эмнэлгийг гурван жилийн турш барьсан. Япон улсын буцалтгүй тусламж, ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд барьсан сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалтаа явуулахаас гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтай.

Хотын төвөөр л мод цэцэг барьж, хөшөө дурсгал босгон, харин хотын зах хөгжлийн хурдаас хоцроод байна уу гэх бодол танд ч бас төрж байсан биз. Тэгвэл өнгөрсөн зун Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд задгай театр байгуулжээ. Чингэлтэй хайрханы өвөрт барьсан театрын төвд үүссэн зөв 12 өнцөгт дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн утгатай.

Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийг баярлуулсан бас нэг ажил хийсэн нь хөл бөмбөгийн задгай талбай. Олон улсын стандарт хангасан хөл бөмбөгийн энэ талбай хажуудаа томоохон машины зогсоолтой. Хөнгөн атлетик, хөл бөмбөгийн талбайн хэмжээ 108x72метр, олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2,000 хүний суудалтай юм байна.

Яармагийн дэнжид Наадам болж, морь уралдуулдаг байсан гэвэл одоо олон хүн итгэхгүй байх. Яармагийн урд талын тэгш сайхан талбайд хөл тавих зайгүй болжээ. Саяхныг хүртэл Яармагийнхны үхэр мал тааваараа бэлчиж байсан энэ газарт барилгын олон төсөл өөр хоорондоо уралдах шахам үргэлжилж байна. Цэнхэр дээвэртэй, Хан-Уул дүүргийн эмнэлгийг төвөггүй олдог байсан бол одоо хуучин эмнэлэг харагдахаа больж, урдуур нь шинэ байшингууд эрийнэ. Орон сууц, амины сууц бүхий хотхонууд, нийслэлийн захиргааны шинэ байр болон хувийн сургуулиуд тун удахгүй ээлжлэн ашиглалтад орсноор Яармаг яах аргагүй цоо шинэ газар болох нь.