gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Мөрөөдлийн машин” зургийн уралдааны шилдгүүд шагналаа авлаа

О.Хандмаа
Боловсрол
2023-01-30
202
Twitter logo
О.Хандмаа
202
Twitter logo
Боловсрол
2023-01-30

“Тоёота Мотор Корпорац”-ийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” 16 дахь удаагийн зургийн уралдааны шилдгүүд шагналаа гардлаа.

Сэтгэл нь догдолж, нүд нь гэрэлтсэн хүүхдүүд хамгийн хөөрхөн хувцсаа өмсөж, аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчтэйгээ хөтлөлцөн шагнал гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн иржээ. Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн зурсан зургаар үзэсгэлэн дэлгэсэн байсан тул бүгд л нэгнийхээ бүтээлүүдийг сонирхон харж, “Ямар гоё машин бэ” хэмээн уулга алдах нь сонсогдоно.

Ингээд та бүхэнд энэ удаагийн уралдааны шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр шалгарсан Э.Хонгорзулын сэтгэгдлийг хүргэе.

Э.Хонгорзул

-Би “Амьдралын аз жаргалтай мөчүүдийг хадгалдаг машин” зургаараа шилдгийн шилдэг бүтээлийн эзэн боллоо. “Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Хамгийн анхны жил гуравдугаар байрт шалгарсан. Өнгөрсөн жил насныхаа ангилалд тэргүүн байранд шалгарсан бол энэ жил шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр шалгарлаа. Маш их баяртай байна.

-Гурван жил дараалан уралдаандаа бүтээлээ сорьж, ийнхүү шилдгийн шилдэг боллоо. Тууштай байхын үлгэр жишээ үзүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Дотор бодогдсоноо шууд цаасан дээр буулгасан. Би дөрвөн настайгаасаа зурж эхэлсэн. Чөлөөт цагаараа, уйдахаараа их зурдаг. Шинэ санаа төрвөл цаасан дээр буулгаж байх хэрэгтэй. Тэгж чадвал зурах чадвар сайжрахаас гадна төсөөлөн бодох чадвар ч сайжирдаг.

Бид сайхан дурсамжаа мартдаггүй байсан бол амьдралаас илүү их аз жаргалыг мэдэрч чадна гэж бодож энэ зургаа зурсан.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи-Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхдүүд, эцэг, эхчүүд маш их баяртай, сэтгэл нь догдолсон харагдаж байна. Танд энэ мөчид ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи: “Тоёота мотор корпорац” зөвхөн автомашин үйлдвэрлэгч биш, бид аз жаргалыг бүгдэд түгээхийг эрхэм зорилго болгон ажилладаг. Энэхүү зорилгын нэг хэсэг болсон үйл ажиллагаанд олон хүүхэд, эцэг эхчүүд сэтгэл дүүрэн оролцож байгаад баяртай байна.

Цар тахлын нөхцөл байдал намжиж, илүү аз жаргалтай, гэгээлэг дүрслэлүүд хүүхдүүдийн зурсан зурагт шингэсэн байгааг харахад маш таатай байлаа. Тэд ирээдүйг ийм сайхнаар харж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүллээ.

Хүүхэд бүр шагнал гардуулах ёслолд хайртай дотны хүмүүстэйгээ ирсэн байлаа. Бид эцэг эхчүүдийн төлөөлөл болгон Б.Амарсайханаас сэтгэгдлийг нь сонслоо.

-Хүүгийнх нь зураг уралдааны шилдэг 30 бүтээлийн нэг болжээ. Баяр хүргэе. Та өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Зургийн уралдаанд 7, 8 настай хоёр хүү маань хоёулаа оролцсон. Ах нь шагнал авлаа. Маш их баяртай байна. Хүүхдүүд маань шагнал гардуулах өдрийг хоног тоолон хүлээсэн. Хоорондоо ярилцаж байгаад зургийн санаагаа олсон гэсэн. Бид зурагт нь огт оролцоогүй. Хүүхдүүддээ өөрсдийнхөөрөө сэтгэх боломжийг олгох нь чухал гэж боддог.

Шагнал авсан, аваагүй ч бай ийм уралдаанд оролцоно гэдэг амжилт гэж бодож байна.

Энэ удаагийн уралдаанд нийт 474 бүтээл ирсэн бөгөөд хүсэл мөрөөдлөө шингээсэн хүүхэд бүрийн бүтээл маш үнэ цэнтэй байсныг шүүгчид, зохион байгуулагчид онцолж байлаа.

Уралдааны шүүгчээр:

  • Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр,
  • "Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч, боловсрол судлаач Г.Төмөрзаяа,
  • Соёлын тэргүүний ажилтан, зураач, аниматор Л.Ганболд нар ажилласан юм.

Шилдэг бүтээлийн зургуудыг ЭНД дарж харах боломжтой.

Уламжлал болсон зургийн уралдаанд оролцох үүд хаалга үргэлж нээлттэй тул ирэх жилийн уралдаанд бүтээлээ илгээх хүүхдүүддээ амжилт хүсье. Хязгааргүй мөрөөдөөрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан