Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсыг нэхсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал энэ сарын 4-нөөс эхлэн Жанжин Сүхбаатарын талбайд үргэлжилж буй. Тав дахь хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд дуулиан, шуугиан тасарсангүй.
Өчигдрийн үдээс хойш /2022.12.07/ Төрийн ордонд өрнөсөн нэгэн чухал хийгээд сонин үйл явдал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзаж, өмнөө суулгаад загнаж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхаарууллаа.
Ерөнхийлөгч нь Засгийн газрын гишүүн, хууль хүчний байгууллагын удирдлагыг дуудаж уулзаж, анхааруулга өгсөн анхны тохиолдол энэ биш.
2014 оны зургадугаар сарын 24-нд "100 чухал сэдэв" нэвтрүүлэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулга гишүүнд зэмлэнгүй хандаж, "Буруу шийдвэр гарах гэж байгаа бол шүүмжилнэ, хориг тавина. Тэр янз бүрийн нэвтрүүлэг хийж байгаа нөхдөд хандаж хэлмээр байна. Зохиолыг нь хэн бичсэн юм, хэн зургийг нь авч байгаа, хэн монтажийг нь хийж байгаа, хэн ард талд нь санаачилж байгаа, хэн санхүүжүүлж байгаа энэ бүхэн ил тод байх ёстой. Үнэхээр эх орныхоо сайн сайхны төлөө юм бол тэр эх оронч хүмүүсийг хармаар байна" гэсэн билээ.
Харин өчигдрийн уулзалтаар Төрийн тэргүүн "УИХ, Засгийн газар юу хийх нь үү гэж дөрөв хоног харлаа. Та нар нүүрсний хулгай ярьж, ард түмнээр дөрөв хоног оньсого таалгалаа. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол Засгийн газар. Нүүрснийхээ хулгайтай яагаад тэмцэхгүй байна вэ. Яагаад Засгийн газар нүүрсний хулгай хийсэн хүмүүсийг нэрлэж болохгүй байна вэ? Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу? Эсвэл улс төрийн сонирхолтой хүмүүс нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу” хэмээн илтэд Засгийн газар, УИХ-ыг буруутгасан өнгө аястай үгсийг чулуудсан.
Мөн тэрбээр үүсээд буй асуудлыг шийдвэрлэхгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдах байх гэдгийг уулзалтын туршид хэд хэдэн удаа хатуухан сануулаад амжлаа.
Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас руу хандаж, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг мөн сануулав.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг буюу штаб байгуулсан юм. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд дараах ажлыг хийж байгаа аж. Тухайлбал:
- Нүүрсний гэрээний үнэ болон гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон эсэх
- Бүртгэлгүй тээвэр хийгдсэн эсэх
- Оффтэйк гэрээтэй холбоотой асуудлыг ил болгох ажлыг гадаад харилцааны шугамаар хийж байна
- Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа тээвэр гарсан эсэх.
Ажлын хэсэг өчигдөр анхны хурлаа хийсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж эхэллээ. Энэ талаар Х.Нямбаатар "Урд шөнө Б.Ганхуяг нарын 8 иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчиллаа. Тэрээр "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй нотлох баримтууд цугласан тул цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай. Түүний гэр, оффист үзлэг хийж байна. Мөн "Хишиг арвин индустриал" компанийн захирал Б.Хишигдорж гэх мэт гурван захирлыг, Энхбаярын Энхтүшин нарыг баривчиллаа" гэж мэдээлэв.
Ажлын хэсэг аймаг бүрээс гурван мөрдөн байцаагчийг хянан шалгах ажилд татан оролцуулахаар болжээ.
Түүнчлэн ажлын хэсгийн ажлын явцын талаар өдөр болгон 11:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгч байна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.