Монголд үйлдвэрлэсэн шар айрагнуудаас “АПУ” компанийн “Fusion” брэнд анх удаа олон улсын тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан медалийн эзэн болсон. “АПУ” компанийн маркетингийн менежер Ж.Санж-Очир-оос энэ талаар тодрууллаа.
-“Fusion”
шар айраг олон улсын тэмцээнээс Монголдоо
анх удаа алтан медаль авчирлаа. Амжилтаасаа
хуваалцана уу?
-Юуны
өмнө нийт хэрэглэгчиддээ шинэ оны мэнд
хүргэж, ажил тань амжилт бүтээлээр
дүүрэн, зорьсон
үйлс тань өөдрөг байхыг ерөөе. “Fusion”
брэнд маань “Дэлхийн шингэн хүнсний
шилдгийг шалгаруулах тэмцээн” буюу
“World beverage competition”-ий “Шилдэг шар айраг,
шилдэг амт” номинацид өрсөлдөж алтан
медаль авлаа. Энэ бол олон улсын шингэн
хүнс үйлдвэрлэгчдийн дунд зохиогддог
дэлхийд томд тооцогдох тэмцээн. Ийм
тэмцээнээс буюу олон улсын тавцангаас
анх удаа “Fusion” брэнд Монголдоо алтан
медаль авчирлаа. Тэр тусмаа уг
шалгаруулалтын шүүлт нь “blind test” буюу
“харанхуй амталгаа” хийх замаар маш
хатуу болдгийг онцолмоор байна.
-“Харанхуй
амталгаа” хийж шүүдэг гэлээ. Үүнийг
дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-“Дэлхийн
шингэн хүнсний шилдгийг шалгаруулах
тэмцээн” буюу “World beverage competition”-ийг
жил бүр зохион байгуулдаг. Өнөө жилийн
тэмцээн Швейцарийн Женев хотноо болж,
Герман, Англи, Америк, Австрали, Итали,
Франц гэхчилэн дэлхийн 30 гаруй орны
үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өрсөлдлөө.
Энэхүү олон улсын шалгаруулалтад оролцох
үйлдвэрлэгчид дэлхийн шилдэг спиртийн
төрлийн ундаа, шилдэг шар айраг, шилдэг
амт, шилдэг дарс зэрэг тодорхой шагналд
өөрсдийн бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлдэг.
Ингэхдээ зохион байгуулагчдын зүгээс
гаргасан нарийн шалгуурын дагуу тухайн
бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээлэл
болон дээжийг илгээдэг юм. “Fusion” брэнд
“Шилдэг шар айраг, шилдэг амт”
шалгаруулалтад өрсөлдсөн. Олон улсын
тэмцээний үеэр ийм төрлийн шалгаруулалт
хийх лабораторийн, шинжилгээний,
амталгааны гээд олон арга бий. Эдгээрээс
хамгийн хатуу нь дэлхийн өнцөг булан
бүрээс ирсэн тухайн салбарын шилдэг
мэргэжилтнүүдийн амталгаагаар оноо
өгөн шалгаруулах байдаг. Хаанаас ирсэн,
ямар нэртэй брэнд, сав баглаа боодол
гээд бусад үзүүлэлт, давуу тал нь энэ
шалгаруулалтын үеэр ямар ч ач холбогдолгүй
болдог. Тодруулбал, өрсөлдөх
бүтээгдэхүүнүүдийн мэдээлэл дээд
зэргийн нууцлалтай байдаг бөгөөд
амталгаа хийх өрөөнд зөвхөн шүүгч
мэргэжилтнүүдийг л оруулдаг. Тэд нэг
ижил нөхцөлтэй, ижил шилэн саванд, ижил
температуртай савласан бүтээгдэхүүнүүдийг
амталж үнэр, амт, өнгө, биет байдал гээд
олон шалгуураар оноо өгч хүснэгт бөглөнө.
Бүтээгдэхүүн болгон зохион байгуулагчдын
зүгээс өгсөн кодтой байдаг бөгөөд
хамгийн сүүлд нийт авсан оноог нэгтгэдэг.
Үүний дараа хамгийн олон мэргэжилтнээс
хамгийн өндөр оноо авсан бүтээгдэхүүнүүдийг
алт, мөнгө, хүрэл, платиниум гэсэн
медалиудаар шагнадаг. Ийм шалгаруулалтыг
олон улсад “blind test” буюу “харанхуй
амталгаа”-гаар шалгаруулах гэдэг юм.
Тиймээс “Fusion” брэнд маань нэлээд хатуу,
маш шударга шалгаруулалтаар алтан
медалийн эзэн боллоо.
-“Fusion”
шар айраг “Шар айрагны шилдэг амт”
шалгаруулалтад түрүүлсэн байна. Олон
улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн
“Fusion”брэндийн амтыг тодорхойлно уу?
-“Fusion”
шар айргийг 2009 оны зун зах зээлд
нийлүүлсэн. Гэхдээ уг брэндийг зах зээлд
гаргахаас өмнө чамгүй хугацаа зарцуулсан.
Ямар өнгө төрх шинэлэг давуу талуудтай
байх вэ, сав баглаа боодлын орчин үеийн
ямар дэвшилтэт технологийг өөртөө
агуулах вэ гэх зэргээс гадна тэдгээрийг
хийх тоног төхөөрөмжийн угсралт тохиргоо
гээд тодорхой цаг хугацаа зарцуулдаг.
Хамгийн гол нь бид дэлхийн шар айрагны
хэрэглээнд хандлага болоод байгаа
зөөлөн амтыг гаргахад анхаарлаа хандуулж
ажилласан. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын 30
гаруй жилийн туршлагатай брюмастертай
хамтран ажиллаж өнөөдрийн энэ зөөлөн
чимчигнэсэн, хэт гашуун биш амтыг гаргаж
чадсан юм. Энэ зүтгэл маань ч олон улсын
тавцанд үнэлэгдлээ.
-“Fusion”
шар айргийг Хятадаас орж ирсэн пийжүү,
фу-шэн, пүүшин гэхчилэн янз бүрээр
нэрлэхийг сонсож байсан. Та энэ талаар
юу хэлэх вэ?
-Fusion
брэндийг худалдаанд гарахаас өмнө
Хятадаас фу-шэн нэртэй пийжүү орж ирж
монголчуудыг хордуулж устгах гэж байна
гэсэн утга бүхий месенжер интернэтээр
идэвхтэй цацагдаж эхэлсэн. Бид тухайн
үед тодорхой эх сурвалжууд ашиглан анх
тараасан хүн нь өрсөлдөгч компанийн
менежер залуу байсныг олж тогтоосон.
Тэр хүн ч өөрөө манай компани дээр ирж
буруугаа хүлээж уучлалт гуйсан. Энэ бол
шинэлэг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй,
хөгжил дэвшилд дургүй хүмүүсийн гаргасан
цуу яриа. Ер нь “Fusion” гэдэг үгийг зөв
хэлэх, шошгон дээр нь томоос том “Mongolian
natural beer” гээд бичсэн байгааг галиглаад
унших чадваргүй нэгний бодож олсон
зүйлд итгэхээсээ илүү бодит чанарт
хэрэглэгчид маань итгэдэг гэдэгт бид
өчүүхэн ч эргэлзээгүй.
Монголын хэрэглэгчид, залуучууд олон улсын нэр хүндтэй брэндээс дутахааргүй, үндэсний үйлдвэрлэлийн хамгийн орчин үеийн шийдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэж буйдаа сэтгэл хангалуун байгааг “Fusion” шар айрагны өнөөдрийн өндөр эрэлт хэрэгцээ харуулж байна. “Fusion” шар айраг худалдаанд гараад удаагүй ч борлуулалтаараа Монголын зах зээлд эхнээсээ хоёрт орж байна. Үүний зэрэгцээ Монголын шар айрагнуудаас анх удаа дэлхийн томоохон тэмцээний шилдгээр шалгарч алтан медаль авсан нь “Fusion” брэнд олон улсын жишигт хүрсэн бүтээгдэхүүн гэдгийн нотолгоо юм. Дашрамд дуулгахад, цаашид “Fusion” шар айраг хэрэглэгч залуустаа зориулан олон сонирхолтой арга хэмжээ, шинэ сав баглаа боодол зэргийг танилцуулахаар төлөвлөөд байгаа.