gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.02
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Душанбегаас Монголын шигшээ баг таван медаль авлаа

А.Эрхэмбаяр
Спорт
2025-05-05
69
Twitter logo
А.Эрхэмбаяр
69
Twitter logo
Спорт
2025-05-05
Душанбегаас Монголын шигшээ баг таван медаль авлаа Зургийн эх сурвалж: IJF

#Жүдо 2 алт, 1 мөнгө 2 хүрэл. 2025 он гарснаас хойш Монголын шигшээ багийн оролцсон хамгийн ажилттай тэмцээн нь Душанбегийн их дуулга болов.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохиодог дэлхийн цуврал тэмцээний нэг Душанбегийн их дуулга амралтын өдрүүдэд боллоо.

Тажикистаны нийслэлд 27 орны 226 тамирчин цугласан тэмцээнд Монголын шигшээ багийн 16 тамирчин оролцсоноос таван медаль авлаа.

Эмэгтэй -48 кг жинд 18 настай Жамсрангийн Анударь шигшээ 16-д Туркменистаны Лэйли Гелдиева, шөвгийн наймд Узбекистаны Улбусин Хакимова, шөвгийн дөрөвт Францын Мелани Лэгу Клемен, финалд Хятадын Вэнна Жуан нарыг ялж алтан медаль хүртэв.

Эмэгтэй -63 кг жинд 30 настай Болдын Ганхайч шигшээ 16-д Өмнөд Солонгосын Сэулми Хэо, шөвгийн наймд Хорватын Нина Симич, шөвгийн дөрөвт Австрийн Любяна Пловесана, финалд Францын Мэлкиа Аушэкорн нарыг ялж алтан медаль авсан.

  • Б.Ганхайч Душанбе их дуулгын аварга болжээ
  • Душанбегийн их дуулга өнөөдөр эхэлнэ

Эрэгтэй -73 кг жинд 25 настай Батзаяагийн Эрдэнэбаяр шигшээ 16-д Тажикистаны Ворис Назаров, шөвгийн наймд Францын Бенжамин Аксу, шөвгийн дөрөвт Тажикистаны Бехрузи Хожазода нарыг ялж финалд Тажикистаны Мухиддин Асадуллоевт ялагдаж мөнгөн медаль авсан.

Эрэгтэй -60 кг жинд 29 настай Энхтайваны Ариунболд шигшээ 16-д Хятадын Юантао Ван, шөвгийн наймд Францын Максим Мерлин нарыг ялж шөвгийн дөрөвт Азербайжаны Балабай Агаевт ялагдан хүрэл медалийн төлөө Узбекистаны Асадбек Мисировыг ялж медалийн тавцанд зогсов.

Эмэгтэй +78 кг жинд Дамбадаржаагийн Номинзул шөвгийн наймд Оросын Алфиа Дашинкаг ялж, шөвгийн дөрөвт Хятадын Еэ Лианд ялагдаж, хүрэл медалийн төлөө Хорватын Тина Радичийг ялснаар шигшээ багийнхаа тав дахь медалийг авсан юм.

Шигшээ багуудын дүнгээр талбайн эзэн Тажикистаны шигшээ баг 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медальтай тэргүүлсэн бол Азербайжан, Франц, Монголын шигшээ багууд удаалав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан