Ардчилсан намын бүлгээс өнөөдрийн /2024.11.04/ бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудыг танилцууллаа.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагуудаас мэдээлэл сонсож, цаашид ямар бодлого баримтлах дээр хэлэлцлээ.
Хоёрдугаарт сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал энэ долоо хоногт болно. Үүнтэй холбоотойгоор хүний эрхийн дэд хороо тодорхой байр суурь илэрхийллээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 20 гаруй асуудлаар тодорхой хуулийн байгууллагаас шалгасан юм байна. Нэгээс бусад хэрэг нь татварын болон бусад буюу хаалттай шүүх шаардлагагүй байгаа аж. Иймд АН-ын бүлгийн гишүүд улсын нууцтай холбоотой хэргээс бусад хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах байр суурьтай байна гэв.
АН бол цөөнхийн бүлэг хэдий ч сөрөг хүчин биш хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн.
Төсөв бууруулах шаардлагыг нэр бүхий гишүүд Засгийн газарт хүргүүлсэнтэй холбоотойгоор сэтгүүлчийн асуусан асуултад тэрбээр АН бол цөөнхийн бүлэг хэдий ч сөрөг хүчин биш хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн.
Өөрөөр хэлбэл цөөнх хэр нь сөрөг хүчний байр суурьтай биш ийм нөхцөлд байна. Гэхдээ АН-ын олон гишүүн өнгөрсөн хугацаанд төсөвт шүүмжлэлтэй хандаж ирсэн гэсэн юм.
Бүлгийн гишүүн Б.Пүрэвпорж, 2024-2028 оны хамтарсан Засгийн төлөвлөгөө гарсан. Энэ дагуу 2025 оны төсөл орж ирж байгаа буюу 38 төслийг санхүүжүүлнэ. Эдийн засгийг солонгоруулах, шинэ түвшинд аваачих хөрөнгө оруулалт хийгдсэн. Харамсалтай нь сайд нарын урсгал зардал, бусдаар гүйцэтгүүлэх ажил нь замбараагүй нэмэгдсэн. Сайд болгон нэг арга хэмжээг 300 гаруй сая төгрөгөөр хийж, өндөр зардал гаргадаг тохиолдол олон. Сонгуулийн бус жил ийм их зардлыг танахгүйгээр оруулж ирж буй нь маш хариуцлагагүй үйлдэл.
Жишээ нь бусдаар гүйцэтгүүлэх ажил 1.4 их наяд төгрөг байгаа. Мэдээж үүний зарим хэсэг нь тухайн салбартаа хэрэгтэй төсөв байх. Гэхдээ ихэнх хэсэг нь иргэдийг баяр ёслолын байдалтай байлгахад зориулсан л зардал байна. Өнгөрсөн жил ч хэлж байсан, 125 төсөл арга хэмжээг царцаавал 1.5 их наяд төгрөг хэмнэх боломж байна гэв.