Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн судлаачид орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэх судалгааг хийжээ.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд нийт 10 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган айл шинэ байранд орсон. Энэ зээлийн хүү 8 байсныг 6 хувь болгон бууруулсан юм. Одоо бодлогын хүү 12 хувь байна. Төв банк өнгөрсөн долоо хоногт хуралдаад, инфляцыг хазаарлахын тулд бодлогын хүүг 10-аас 12 хувь болгов.
Харин ипотекийн зээлийн хүү 6 хувь буюу бодлогын хүүнээс хэдэн нэгж доогуур тул энэ зээлийг авах айлууд олон, дугаараа хүлээн, банкнуудад зээлийн хүсэлтээ өгсөөр.
Зээлийн хүүний зөрүү, 20 жилийн турш буюу удаан хугацаанд төлж байгаа зэргийг тооцоход 200 сая төгрөгийн татаасыг нэг айлд өгчээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн судлаачид хэдий хөнгөлөлттэй зээл боловч энэ бол татаас гэв. Учир нь Зургаан хувийн зээл авсан нэг айл улсаас 200 сая төгрөгийн татаас авсан гэхэд болно. Учир нь зээлийн хүүний зөрүү, 20 жилийн турш буюу удаан хугацаанд төлж байгаа зэргийг тооцоход 200 сая төгрөгийн татаасыг нэг айлд өгчээ.
Сүүлийн жилүүдэд энэ зээлийг олгох нь багасаж, зарим өрх 41 сар хүлээсний эцэст байрандаа оржээ. Одоо ипотекийн зээлийн хүү 6 хувь байгаа бол арилжааны банкнуудын зээлийн дундаж хүү 17 хувь, зөрүү нь 11 хувь байна.
Төрөөс татаас ногдуулснаар бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт тогтмол байхад нийлүүлэлт өсдөг.
Судлаачид 10 их наяд төгрөг зарцуулсан ч гэр хорооллын айлууд цөөрөөгүй тул ипотекийн хөтөлбөр үр дүнд бүрэн хүрсэнгүй гэж дүгнэв. Учир нь ипотекийн зээлийг утаа, түгжрэл бууруулах бодлоготой холбож хэрэгжүүлээгүй байна.
Зургаан хувийн зээлийг хамгийн их нягтаршил ихтэй, хотын төвийн дүүргүүдэд байр авсан айлуудад өгчээ. Барилгын компаниуд газар, эрчим хүчгүй тул арга буюу хотын төвд байшин барьсаар байна.
Хотын дарга асан Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл эхлүүлсэн нь утааг бууруулах давхар зорилготой тул зөв шийдвэр байв. 2013 оноос хойш нийт 18 мянган орон сууцыг 3200 нэгж талбайг чөлөөлөн, дахин төлөвлөлтөөр барьжээ.
Уг нь 23 мянган айлын талбайг ч чөлөөлж, 148 мянган айлын сууц барихаар төлөвлөсөн байна. Барилгын компаниуд газраа сулласан иргэдийн түрээс, байр барих гэх мэт бүх санхүүжилтээ өөрсдөө хариуцсан тул дахин төлөвлөлт саарсан.
Хотын дарга асан Э.Бат-Үүл гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл эхлүүлсэн нь утааг бууруулах давхар зорилготой тул зөв шийдвэр байв.
Хэрэв зургаан хувийн зээлийг хүссэн өрх бүрд өгөөд байвал хүүхдийн мөнгө шиг болно. Хүн бүр авах энэ зээлийг авах ёстой гэж боддог. Монгол одоогоор Саудын Араб шиг баян болоогүй тул айл бүрд ийм хэмжээний татаас өгөх боломжгүй. Зээлийн хүүг аль болох бага байлгах гэсэн нь эргээд сөрөг нөлөө үзүүллээ гэж судлаачид танилцууллаа.
Өөрөөр хэлбэл энэ зээлийг зах зээлийн зарчмаараа шийдээгүй. Хүүхдэд мөнгө өгөх нь зөв гэсээр өнөөдөр бид жил бүр 1.7 их наяд төгрөг зарцуулж байна.
Ямартаа ч газар чөлөөлөхгүйгээр утааг бууруулах боломжгүй гэдэг дээр төрийн байгууллагууд санал нэгджээ.
САНАЛ
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн судлаачид цаашид хотын төвийн байранд орох гэр бүлд 6 хувийн зээл өгөх нь буруу. Хашааны газраа өгсөн, анх удаа байранд орох өрхүүдэд л 6 хувийн зээл өгөх ёстой. Учир нь энэ зээлээр хоёр дахь байраа авсан тохиолдол бий гэв.
Зургаан хувийн зээлийн олдоц буурсан тул эх үүсвэрийг нэмэх шаардлагатай. Төв банк, Хуримтлалын сан болон эргэн төлсөн зээлийн төлбөрийг нийлүүлээд жилд нийслэлийн6000 орчим өрх 6 хувийн зээл авдаг. Цаана нь авах хүсэлтэй олон өрх бий тул банкнуудын эх үүсвэрийн хүүг бууруулах боломжийг судалж эхэлжээ.
Одоо банкнууд жилийн17-18 хувийн хүүтэй, ипотекийн зээл өгч байгааг бодлогын хүүнээс 2 нэгжээр өндөр, 14-15 хувь руу бууруулбал иргэдэд ээлтэй зээл болно.
Зургаан хувийн зээлийг өрх бүрд өгч чадахгүй тул 18 хувийн хүүг бууруулахад анхаарна. Учир нь 6 хувийн зээл өмнө нь хүрэлцээгүй, цаашид ч хүрэлцэхгүй тул банк 18 хувийн зээлийн хүүгээ 14 болговол зөрүү 4 хувийг нь төрөөс татаас эсвэл зээлийн баталгаа өгч болох, эсэхийг судалж байгаа юм байна.
Ипотекийн нийт зээлийн 70 хувийг 6 хувийн зээл эзэлснийг харвал төр энэ зах зээлд хэт их оролцсон нь илэрхий болно. Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн судлаачид дээрх дүгнэлт саналаа Орон сууцны үндэсний хороо, Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.