gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхийг эсэргүүцэв

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2024-08-26
540
Twitter logo

Сайн ардчилсан нэгдэл намын дарга Б.Жагар, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

Тэд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлагад “Энэ сарын 21-ны Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний үнийг чөлөөлж, үнийг 30 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Энэ нь иргэдийн амьжиргаан түвшинг дордуулж, инфляцыг өдөөнө. Цагаа олоогүй, харалган шийдвэр боллоо.

Иргэд банкны өндөр хүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, төрийн өндөр зардалд дарлуулж байна. Цар тахлын үеэр эрс нэмэгдсэн үнийн өсөлтийн дарамтаас бид гарч чадаагүй байна. Засгийн газар сүүлийн жилүүдэд зардлаа хэт өсгөж, гадаад өрийг эрс нэмсэн. Тээвэр ложистикийн хямралаар далимдуулж, хэдхэн монополийн гарт эдийн засгийг атгуулсан. Жижиг бизнесүүдийг олноор  дампууруулан, тэр хэрээр жирийн иргэдийн орлого буурсан.

Т.Доржханд: Эрчим хүчний үнийг АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС нэмнэ

Гэтэл дахин эдийн засгийн хувьд хэлмэгдүүлж байгааг бид эсэргүүцэж байна. Иймд төсвийн алдагдал үүсгэж буй хулгайг зогсоох, Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харах шаардлагатай. Энэ хууль жижиг бизнес эрхлэгчдийг боомилсон. Иргэдэд өөрийн боломжийн хүрээнд бизнесээ чөлөөтэй эрхлэх таатай  боломжийг олгохыг шаардаж байна.

Цөөн монополыг татвараас чөлөөлсөн алдаагаа залруулж, НӨАТ-ын хувь хэмжээг буулгах, эрчим хүчний шинэчлэл хийхдээ эрчим хүчийг тасралтгүй ашиглах, томоохон хэрэглэгчийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой.  Гэтэл хэрэглээний цахилгааны үнийг нэмж, иргэдэд ачааны хүндийг үүрүүлэх гэж байна. Энэ нь цагаа олоогүй бодлого тул шинэчлэлээ хойшлуулах ёстой” гэжээ.  

Тэд шаардлагаа МАН, АН, ХҮН намын дарга нарт тус тус хүргүүлнэ гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан