Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсжээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар, хуучин байрны үнэ 15 хувиар тус тус өссөн байна. 2025 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.5 сая төгрөг болжээ. Хотын төвд байрлалтай Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.8 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ, 2025 оны I сард, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, сая төгрөгөөр, м2
Байрны үнэ өслөө гэх мэдээлэл байнга гардаг тул үнэндээ бид дасжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.1 сая төгрөг байсан бол одоо 4.1 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл 14 хувиар өсжээ. (Эх сурвалж: ҮСХ)
Тэгвэл үнэ яагаад өсдөг вэ? Үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
Цементийг барилгын талх гэдэг. Барилгын суурь цутгахад сайн чанарын цемент их чухал. Иймд олон хүн орон сууцны үнийн өсөлт цементийн үнээс шууд хамааралтай гэж боддог. Тэгвэл барилгын салбарынхан орон сууц барих нийт зардлын ердөө 10-аад хувийг л цемент эзэлдэг гэсэн юм.
Нийт зардлын үлдсэн 90 хувийг ажилчдын цалин, НДШ, зээл, хаалга, цонх, цахилгаан шат, мод, сангийн хэрэгслүүд гэх мэт бусад зүйлс эзэлдэг. Үнэндээ барилгад ашигладаг маш олон төрлийн материалаас бид зөвхөн цементийг л дотоодод үйлдвэрлэж, бусдыг бүгдийг нь импортолдог. Импортолно гэхээр гаднаас, гадаад валютаар авдаг гэсэн үг юм.
Сүүлийн хоёр жилд төгрөг ам.долларын эсрэг хэдэн хувиар сулрав?
2024 оны гуравдугаар сараас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларчээ. Энэхүү алгуур өсөлт энэ оны намар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Төгрөг сулрах хэрээр бидний авдаг, импортын бүх барааны үнэ дагаад өсдөг. Хүснэгтийн баруун дээд буланд 0.08 хувиар ноён долларын ханш чангарсныг ногоон сумаар харуулжээ.
ЦЕМЕНТИЙН ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА
Барилга барихдаа цементийг бетон зуурмаг болон засал өрлөгт ашигладаг. Дотоодын үйлдвэрүүдийн бетон зуурмагийн үнэ 280-310 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин савласан цемент үйлдвэрээс хамаарч 250-280 мянган төгрөгийн үнэтэй байна.
Цар тахлын жилүүдэд тээврийн зардал өсөж, хомсдол үүссэн тул цемент гэх мэт барилгын бүх материалын үнэ өссөн. Харин 2022 оноос хойш үнэ тогтвортой байна. Учир нь цементийн түүхий эд болох шохойн чулуу, дайрга зэргийг дотоодоос хангадаг, дизель түлшний үнэ 2024 оны есдүгээр сараас хойш өөрчлөгдөөгүй нь голлон нөлөөлжээ.
АЖИЛЧДЫН НЭГ ӨДРИЙН ЦАЛИН СҮҮЛИЙН 18 САРД 60-ААС 108 МЯНГАН ТӨГРӨГ БОЛОВ
Хүний нөөцийн зардал барилга гэлтгүй бүх салбарт жин дардаг зардалд тооцогддог. Барилгын салбарын онцлог нь байнгын буюу үндсэн ажилтнаас гэрээт ажилтан ихтэй. Тэд засалчид, өрлөгчид, арматур зангиддаг ажилчидтай удаан хугацааны гэрээ байгуулдаггүй. Харин тухайн төслөө дуусах хүртэлх хугацаанд хамтран ажилладаг онцлогтой.
Дээр дурдсан мэргэжилтнүүд ажлын хөлсөө сараар биш өдрөөр тохирдог. Нэг жил хагасын өмнө засалчид, өрлөгчид, сантехникийн ажилтнуудын нэг өдрийн цалин дунджаар 60 мянган төгрөг байжээ. Харин одоо 100 мянган төгрөг давсан нь барилгын компаниудын зардал өсөхөд нөлөөлсөн нь гарцаагүй.
Ханш, хүний нөөцөөс гадна орон сууцны эрэлт, иргэдийн цалингийн өсөлт гээд олон хүчин зүйл байрны үнэ өсөхөд нөлөөлж байна. Гэтэл цементийн хэдэн үйлдвэр л үнээ нэмлээ гэх нь буруу юм.
Орон сууцны үнийг барилгын зах зээлийн багагүй хувийг эзэлдэг , томоохон хотхон барьдаг, олон жилийн туршлага хуримтлуулсан цөөн компани л тогтоодог. Тэд хотын төвд эсвэл хотын урд хэсэгт байрлалтай хотхонуудаа өндөр үнээр үнэлэн борлуулж эхлэхэд эргэн тойрных нь хотхонууд дагаад үнээ өсгөчихдөг аж. Өөрөөр хэлбэл байрны үнийг тогтоодог цөөн компани бий. Бусад нь тэдний зарласан үнийг луужингаа болгодог гэхэд болно.