gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийд олон эмэгтэй энхийг сахиулагчтай Монгол Улс туршлагаа бусадтай хуваалцах боломжтой

Б.Нямдарь
Улс төр
2025-02-11
3
Twitter logo
Б.Нямдарь
3
Twitter logo
Улс төр
2025-02-11
Дэлхийд олон эмэгтэй энхийг сахиулагчтай Монгол Улс туршлагаа бусадтай хуваалцах боломжтой Архивын зураг ашиглав

Монгол Улсын онцлог нөхцөл байдлыг харгалзан эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх орчин үеийн чиг хандлагыг тусгах, үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө боловсруулахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2025 оны 2 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр өдрийн семинар зохион байгуулж байна. 

ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ОЛОН УЛСАД 39 БАЙР УРАГШИЛЖЭЭ

Уг семинарын нээлтэд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаярын илтгэлд дурдсанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 болсон нь Азийн дундаж 21.2 хувиас давж,  Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхжээ.

Мөн Олон Улсын Парламентын холбооноос Парламент дахь эмэгтэйчүүд үзүүлэлтээр 2024 оны 1 дүгээр сарын байдлаар Монгол Улс 39 байр урагшилж, 90-д эрэмбэлэгдээд байна.

Түүнээс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжилтийн дүгнэлтэд,  

  • эдийн засгийн хүрээ, соёл, боловсролын салбар, гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилтийн үр дагавар “дунд түвшин”-д, 
  • улс төрийн хүрээ, эрүүл мэндийн салбар, хөдөлмөр эрхлэлт-хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны үр дагавар “дундаас доогуур түвшин”-д, төрийн албанд “доогуур түвшин”-д байна гэв.

Өчигдөр эхэлсэн хоёр өдрийн турш үргэлжлэх семинарыг Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төвийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гадаад харилцааны яам нь зохион байгуулж байна.

"БИДНИЙ ХИЙЖ БУЙ БҮХИЙ Л АЖИЛ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД ЧИГЛЭДЭГ"

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шүфани:
- Бид жендэрийн тэгш байдалд олон шалтгаанаар ихээхэн ач холбогдол өгдөг. Нэгдүгээрт, Канадчуудын хувьд жендэрийн тэгш байдлыг дэмжих нь маш чухал. Энэ нь мөн манай гадаад бодлогын нэг хэсэг юм. Мөн бид хэдэн жилийн өмнө феминист гадаад бодлого болон феминист олон улсын тусламжийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь үндсэндээ манай гадаад бодлогыг чиглүүлж байна. Тиймээс бид харилцаа тогтоосон бүх улс орнуудтай жендэрийн тэгш байдлын асуудлыг нэгтгэн оруулах шаардлагатай. Ялангуяа Монгол Улстай харилцахдаа энэ асуудлыг анхаарч ажиллаж байна. Монголчуудын хувьд ч жендэрийн тэгш байдал нь чухал асуудал. Тиймээс энэ нь бидний харилцан сонирхолтой нэг сэдэв болж буй.

Бидний хийж буй бүхий л ажил жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэдэг

Энэхүү семинарыг бид санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран зохион байгууллаа. Учир нь Монгол Улсад "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө хараахан байхгүй байна. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, жендэрийн тэгш байдлыг хүчтэй дэмждэг улс хэдий ч одоогоор энэ үндэсний төлөвлөгөөг хараахан батлаагүй байна. Дэлхийд 112 улс энэхүү үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд Монгол Улс ч мөн адил батлах ёстой. Бид Монгол Улсыг энэ үйл явцыг хөгжүүлэхэд нь тусалж, ямар алхмууд хийх шаардлагатайг судлахад нь дэмжлэг үзүүлж байна.

- "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн гарах вэ?
- Монгол Улс дэлхий дахинд маш чухал хөтөлбөрт хувь нэмрээ оруулж чадах орон юм. Энхийг сахиулах, энх тайван, аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүдийн оролцооны ач холбогдлыг тодотгож, улс орон нь энэ чиглэлд ямар үүрэг хүлээхийг тодорхойлох боломжтой.

Эмэгтэйчүүд энэ үйл хэрэгт хэрхэн илүү идэвхтэй оролцох боломжтойг судлахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж чадна. Монгол Улс жендэрийн тэгш байдлыг чухалчилж, онцгойлон анхаардаг орны хувьд энэ чиглэлд олон улсын туршлагаасаа хуваалцах бүрэн боломжтой. Мөн дэлхий даяар олон эмэгтэй энхийг сахиулагчтай улс тул өөрийн туршлагаа бусадтай хуваалцах нь чухал.

- Танай Элчин сайдын яам жендэрийн тэгш байдлыг дэмжих ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?
-
Энэхүү семинараас гадна бид жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчдод дэмжлэг үзүүлэх ажилд оролцож байна. Бид олон байгууллагатай хамтран жендэрт суурилсан хүчирхийллийн хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үүнийг цаашид үргэлжлүүлэх болно.

Мөн бид феминист олон улсын тусламжийн бодлогын хүрээнд бүх үйл ажиллагаандаа жендэрийн тэгш байдлыг нэгтгэн оруулдаг. Жишээлбэл, хөдөө аж ахуйн салбар дахь бодлого боловсруулах, шийдвэр гаргах болон үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг тусгаж, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад анхаарч ажиллаж байна. Түүнчлэн төрийн албаны шинэчлэлд анхаарч, төрийн албаны бодлого, хүний нөөцийн үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын шинжилгээ хийхэд тусалж байна. Бидний хийж буй бүхий л ажил жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэж байгаа билээ.

Энэхүү семинарт батлан хамгаалах, аюулгүй байдал, хил хамгаалах, онцгой байдал, хууль сахиулах болон жендэрийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр ажилладаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлүүд оролцож байна. НҮБ-ын Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах байгууллага семинарын үеэр олон улсын сайн туршлагыг танилцуулах, үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө боловсруулахад бүх оролцогч талын оролцоог хангах талаар оролцогчдод сургалт, мэдээлэл өгч байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан