Авлигатай тэмцэх газраас “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т хянагдаж байгаа 502 төсөл арга хэмжээнд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр төсөл арга хэмжээнүүд 15 жил дамнасан анхны төсөвт өртөг нь 2-5 дахин өссөн барилга байгаагаас 51 барилгын ажил гацсан байдалтай байгааг дүгнэжээ.
Уг барилгуудын гүйцэтгэгч компаниуд улсын төсвөөс их, бага гэлтгүй санхүүжилт авсан ч барилгын ажлууд нь зогсжээ.
АТГ-аас олон жил дамнасан асуудал нь зураг төсөлгүй, төсөвт өртгийг таамгаар боловсруулдаг нь санхүүжилт дутдаг. Мөн зураг төслийг магадлалаар баталгаажуулаагүй, төлөвлөлт, бэлтгэл ажил хангалтгүй, худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалтгүй эсвэл захиалагч тал гүйцэтгэлийн явцад тухай бүр хяналт тавьдаггүйг дүгнэжээ.
Зогссон 51 барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгасан байсан бөгөөд гэрээний дагуу 88.2 тэрбум төгрөгийн төсвийг олгосон байна.
Эдгээр барилгуудын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байгаа юм. Үүнд:
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ТӨВИЙН "УСАН СПОРТ ЦОГЦОЛБОР" /УЛААНБААТАР, СОНГИНОХАЙРХАН/
Уг цогцолборын барилгын ажил 2015 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2022 онд гацжээ. ₮12.7 тэрбумыг улсын төсөвт суулгаж гүйцэтгэгч компани болох "Эн Ар" ХХК-д 15.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Одоогийн байдлаар барилгын ажил 85 хувьд хүрээд зогссон.
Зогсох болсон шалтгаан:
Зохиогч талаас:
Зохиогч эрхээсээ татгалзах хүсэлтээ албан бичгээр төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлсэн.
Захиалагч талаас:
Спорт заалны норм стандарт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зураг төсөлд тусгагдаагүй нэмэлт ажил гарсан. Нэмэлт хөрөнгөгүй гүйцэтгэгч нь зураг төсөл зохиогчоос ирүүлсэн шаардлагыг биелүүлээгүйн улмаас зураг төсөл зохиогч эрхээсээ татгалзах санал гаргажээ.
ГЕРОНТОЛОГИЙН ТӨВИЙН БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ /УЛААНБААТАР, ХАН-УУЛ ДҮҮРЭГ/
12 жилийн турш баригдаж буй уг барилгыг 7.3 тэрбумаар барихаар төсөвлөжээ. Гүйцэтгэгч”Арвис интернейшнл” ХХК-д 6.2 тэрбумын санхүүжилт олгосон ч 60 хувийн гүйцэтгэлтэй ажил нь зогссон байгаа аж.
Зогсох болсон шалтгаан:
Гүйцэтгэгч талаас:
Дутуу ажлын тоо хэмжээтэй ажилд гэрээ байгуулсан. гүйцэтгэгч байгууллагын зохион байгуулалт, ажиллах хүчний чадамжгүй байдал зэрэг шалтгаанаас болж ажил зогссон гэж үзжээ.
Зохиогч талаас:
Дутуу ажлын тоо хэмжээгээр тендер зарлаж гэрээ байгуулсан байжээ.
Түүнчлэн захиалагч талаас 2023 оны 5-р сарын байдлаар барилгын ажил эхлээгүй байгаа тул гэрээ цуцлах эсвэл үлдэгдэл хөрөнгийг 2024 оны улсын төсөвт тусгах саналыг захиалагч яаманд хүргүүлсэн байна. Мөн 2025 оны улсын төсөвт үлдэгдэл санхүүжилтийг тусгуулах саналыг хүргүүлсэн байгаа аж.
300 СУУДАЛТАЙ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА, /СҮХБААТАР, БАЯНДЭЛГЭР СУМ/
Уг барилгын ажил 2021 онд эхэлсэн ч ажлын явц 20 хувьтай зогсжээ. Гэрээний дүн 1.9 тэрбум төгрөг байснаас ₮154 саяыг "Ворк мастер" ХХК-д олгожээ.
Зогсох болсон шалтгаан:
Гүйцэтгэгч талаас:
Газар шорооны ажил, баганан суурийн арматурчлал, угсралтын ажил, гадна холбооны ажлыг батлагдсан зураг, төсөв, барилгын норм дүрмийн дагуу гүйцэтгэсэн, 1-р давхрын төмөр бетон арагт бүтээцийн ажил гүйцэтгэсэн ч зогсжээ.
СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН АЮУЛГҮЙ ХОГ ХАЯГДЛЫН АГУУЛАХЫГ / ХЭНТИЙ, ГОВЬСҮМБЭР/ АЙМГУУДАД БАЙГУУЛАХ
Тус барилгын ажил 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2023 онд гацжээ. 976,5 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж гүйцэтгэгч компани болох "Ажнай шарга" ХХК-д 683,5 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Одоогийн байдлаар барилгын ажил 40 хувьд хүрээд зогссон.
Зогсох болсон шалтгаан:
Гүйцэтгэгч талаас:
Уг байгууламжийг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар ажлыг эхлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар ажил зогссон хэвээр байгаа. Ажил гүйцэтгэх хуваариас 594 хоногийн хоцрогдолтой гэрээний хариуцлага тооцуулж гэрээг цуцлах саналыг удаа дараалан захиалагч байгууллага руу албан тоот хүргүүлсэн байна.
ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ /ГОВЬ-АЛТАЙ, ТӨГРӨГ СУМ /
2022 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2023 оны арванхоёрдугаар сард гацжээ. 371,2 сая төгрөгийг төсөвлөсөн. Гүйцэтгэгч компани болох "Динатос" ХХК-д 254,3 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Одоогийн байдлаар барилгын ажил 70 хувьд хүрээд зогссон.
Зогсох болсон шалтгаан:
Гүйцэтгэгч талаас:
Гүйцэтгэгч байгууллагад ажил дуусгах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн ч Барилгын хөгжлийн төвөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Одоогоор Сангийн яамны хар жагсаалтад оруулах саналтай байгаа аж. 2024 оны наймдугаар сард гэрээ цуцлах шийдвэрийг Боловсролын ерөнхий газраас гарсан 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Захиалагчийн техник хяналтыг талбайд хэрэгжүүлэн үлдэгдэл тоо хэмжээг тулгаж байгаа гэв.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА /ХӨВСГӨЛ, ТӨМӨРБУЛАГ СУМ/
Уг барилгын ажил 2019 онд эхэлсэн ч 20 хувийн гүйцэтгэлтэй зогсжээ. 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Шидэт гал ХХК-д 377.8 саяыг олгожээ.
Боловсролын ерөнхий газраас гэрээг цуцлах шийдвэр ирүүлсэн тул гүйцэтгэгч байгууллагад мэдэгдсэн гэрээг цуцалсан байна. Харин Шидэт гал" ХХК тодорхой шалтгаангүйгээр ажлыг удаашруулсан гэж үзжээ.
Ийнхүү иргэдийн амьдралд чухал хэрэгтэй сургууль, цэцэрлэг, спорт цогцолборуудыг шинээр байгуулахаар жил бүр төсөв суулгадаг хэдий ч барилга байгууламж нь баригддаггүй төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж буй нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. Улсын төсөв уйлдаггүй гэгчээр хэдэн тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байгаатай ялгаа алга.
Улсын төсөвт зураг төсөвгүй, магадлалаар баталгаажуулаагүй, тендер сонгон шалгаруулалтгүй, төсвийг тооцоо судалгаагүй, үндэслэлгүй суулгадаг нь харамсалтай.