Хорин настай залуухан ээж хоёр дахь үрээ хэвлийдээ тээжээ. Жирэмсний дөрвөн сартай атлаа гэдэс нь мөдхөн амаржих гэж буй мэт томорч эхэлсэнд гайхах ч, ихэр байх хэмээн таамаглацгаасан нь талаар болсонгүй. Дүрс оношилгоо тэдний таамгийг батлаад өгөв. Харин удаах оношилгоо нь жинхэнэ сюрприз болж хоёр биш, гурван ихэр болохыг мэджээ. Эрүүл саруул, залуухан ээжид жирэмслэлт хэвийн явагдсан ч төрөх хугацаа болохоос хоёр сарын өмнө Улаанбаатарт ирж, ЭХЭМҮТ-ийн хяналтад орсон байна. Гурвын гурван хүүхэд хэвлийдээ тээсэн ээж төрөх хугацаа болтол эмч, мэргэжилтнүүдийн анхаарал халамж дор байж, хүндрэл багатай амаржжээ.
2020 оны 11-р сарын 2-ны өдөр гурван ихэр хүүхэд мэндлэв. Хоёр охин, нэг хүүгээ өлгийдсөн залуу хос Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар ихрүүдээ хоёр сар хүргээд, хяналтын эмч нь “Орон нутаг руугаа явж болно” гэсэн тул өнгөрсөн баасан гарагт агаар салхиа мөрөөдөж, нутаг буцлаа. Дүн өвлийн хүйтэнд гурван улаан нялзрай хүүхэд тэврээд жижиг машинаар замд гарна гэхийг сонсоход зүрх алдмаар байсан ч тэд алгуурхан явсаар хотоос 630 км алслагдсан Дорнод аймгийн Баян-Уул сумандаа саадгүй хүрчээ.
1800, 1850 гр жинтэй төрсөн ихрүүд хэвийн төрсөн хүүхдийн адил торниж, одоо тус бүр 4.5 кг жинтэй болцгоож, хацар нь цулцайж, жижигхэн биедээ таарсан мах мариа сууж хайр татам болжээ.
1800, 1850 гр жинтэй төрсөн ихрүүд хэвийн төрсөн хүүхдийн адил торниж, одоо тус бүр 4.5 кг жинтэй болцгоож, хацар нь цулцайж, жижигхэн биедээ таарсан мах мариа сууж хайр татам болсныг аавынх гар утсан дахь зургуудаас харав. Цар тахлын энэ үед бид ихрүүдийн гэрт ороогүй бөгөөд аавтай нь машинд цөөн хором ярилцаж, бяцхан бэлэгтэй очсоноо ааваар нь дамжуулсан билээ.
Гурван хүүхэд эхийнхээ хөхөөр цадахгүй, нэмэлт тэжээл хэрэглэдэг байх гэж таамагласан, үгүй аж. Ихрүүд одоогоор элдэв нэмэлт тэжээлгүй, эхийн сүүгээр бойжиж байгааг сонсоод залуу сайхан ээжид талархаж, биширч байв.
ИХРҮҮДИЙН АХ ӨНӨӨДӨР ХОЁР НАС ХҮРЛЭЭ
Ихрүүдийн ээж Х.Отгонтуяа 21, аав Б.Ууганхүү нь 23 настай. Амьдралд төлөвлөөгүй зүйлс олон тохионо. Гурван ихэр хүүхэдтэй болно гэж тэд төлөвлөөгүй ч энэ нь бурхны хүсэл, гэнэтийн бэлэг байв. Айл гэр болж, ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж буй залуу хос өөрийн гэсэн орон гэрийг барьж, төвхнөж хараахан амжаагүй ч хүсэл тэмүүлэл дүүрэн, баяр талархалтай яваа нь залуугийн ярианаас илэрхий.
Б.Ууганхүү Политехникийн коллежид элсэн гурван жил сурч, үйлдвэр техникчийн төрөлжсөн мэргэжил эзэмшжээ. Гагнуур, цахилгаан, токер, дарханы мэргэжлийн үнэмлэхтэй тэрбээр төгссөнөөс хойш Дорнод аймгийн Матад суман дахь "Дорнын хүдэр" уурхайд ээлжийн ахлагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Эхнэр Х.Отгонтуяа нь мөн тэр уурхайд тогооч хийж байгаад жирэмсний амралтаа авсан гэнэ. Залуу хос 2017 онд танилцаж, 2019 оны нэгдүгээр сарын 18-нд анхны хүүгээ өлгийджээ. Гурван ихэр дүүгийнх нь тухай нийтлэл хүрэх энэ өдөр ууган хүү У.Идэрбаяр хоёр нас хүрч байна. Төрсөн өдрийн бялуугаа хүртэх тэр жаахан хүү гурван ихэр дүүгийн том ах болсноо ч мэдрэх сөхөөгүй нялхаараа. Намраас хойш өвөө, эмээтэйгээ байсан ах нь өчигдөр эмээтэйгээ аав, ээж дүү нартаа иржээ. "Хүү минь ах болсноо мэдэх нь байтугай, аав ээждээ ч ирэхгүй гирвэшиж байна" хэмээн аав нь утсаар ярив.
Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж монголчуудын эртний бэлгэтэй сайхан үг бий. Гэхдээ энэ ороо бусгаа цаг үед цалин орлого багатай хүнд гурав байтугай ганц хүүхэд өсгөхөд ч амаргүй нь бодит үнэн билээ. Хүүхдэдээ авах эм тан, ариун цэврийн хэрэгсэл, хувцас хунарыг хооронд нь хольж сольж болохгүйг эмч нар нь гайгүй сайн анхааруулжээ. Цар тахлын энэ онцгой цаг үед хянуур нямбай байх нь зүйтэйг тэд сайн мэдэж байв.
Гурван ихэр хүүхдийг хооллох, усанд оруулах, асаргаа тордлого хийх нарийн чимхлүүр агаад хайр ундраах жаргалтай ажлууд өдөр, шөнөгүй үргэлжилнэ. Охин, хүргэн хоёртоо ихрүүдийн нагац ээж Сүрэн тусалж байна.
“Гурвуулаа асарч байгаа хэр нь арай гэж л дийлж байна” гэж аав нь яриад инээв. Ажлаа хөнгөвчилж бэлэн живх хэрэглэж болох ч Улаанбаатараас 600 гаруй км алслагдсан хязгаар нутагт суугаа, одоогоор хүүхдүүдээ асрахаас өөр ажил хийх боломжгүй тэдэнд зардал нь өндөр тусна. Тиймээс хэмнэлт хийж живхний хажуугаар даавуугаа угааж ээлжлэн хэрэглэх болжээ.
“БИДНИЙ АМЬДРАЛ ХАЙРААР БЯЛХАЖ БАЙНА”
Ихэр заяанд төрсөн үрсээ эрүүл саруул өсгөхийн тулд бүхнээ зориулна хэмээн итгэлтэй хэлэх залуухан аав үүрэг хариуцлагаа бүрнээ ухамсарлажээ. Тэрбээр “Хүүхдүүдээ торниулахаас гадна нялх биетэй эхнэрээ халамжилж амрааж, тэнхрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдээ сууж хөхүүлнэ. Нэг нь бараг цаг, гурван ихрийг нэг удаа хөхүүлэх гэж ээж нь 2-3 цаг суудаг учир нуруу нь чилж, өвдөнө. Бусад үед нь амрааж байхын тулд ихрүүдийг зургаа долоон сар хүртэл ажилдаа орж чадашгүй нь ээ. Ихрүүд маань ямар хөөрхөн гэж Та санана. Бидний амьдрал минь хүүхдийн сайхан энерги, хайраар бялхаж байна. Нас ч залуу байна. Цаашид би цахилгаанчнаар дагнан ажиллаж, цахилгааны инженерээр сурахаар төлөвлөсөн” хэмээх сонирхуулах Б.Ууганбаярын ярианаас хайр, харцнаас нь хүсэл тэмүүллийн оч гэрэлтэхүйд ихэр заяанд төрсөн үрсийнх нь өмнөөс талархаж, түүнийг хүндэтгэж суув.
Б.Ууганхүү айлын хоёр хүүхдийн том нь. Аав ээж нь Дорнод аймгийн төвд ойролцоо мал малладаг аж. Харин Х.Отгонтуяа Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, тус сумын Харчулуут багийн малчин Хаянхярваагийн зургаан хүүхдийн бага нь. Түүний том ах Х.Энхээгийнх хоёр ихэр хүүтэй гэхээр гурван ихэр хүүхэд ээжийнхээ удмыг дагаж иржээ дээ.
Тэд ихрүүдээ үүрийн цолмон шиг гэрэлтэж явахыг бэлгэдэж Цолмонбаяр, Цолмонгэрэл, Цолмончимэг гэж сайхан нэр хайрлажээ. Хүүхдүүдээ улсын бүртгэлд бүртгүүлж, төрсний гэрчилгээг нь авч, төрөөс өгч байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийг авах эрхээ үүсгэжээ.
Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгох ба төрөөс үзүүлэх халамж, дэмжлэг үүнээс өөр үгүй аж. Ээж нь “Цалинтай ээж” хөтөлбөрийн дагуу хүүхдүүдээ гурван нас хүртэл хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах юм.
Тэд гурван ихэр хүүхдэд улсаас олгодог есөн сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг хэрэгцээт зүйлсдээ зарцуулахаас гадна гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөн тодорхой хувийг нь машин авах урьдчилгаа мөнгө болгожээ.
Б.Ууганбаяр ихрүүдийнхээ есөн сая төгрөгийг тэднийхээ хэрэгцээт зүйлсэд зарцуулахаас гадна гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөн тодорхой хувийг нь машин авах урьдчилгаа мөнгө болгожээ. Энэ өнөр гэр бүлд хүүхдүүдийнхээ вакциныг хийлгэхээс эхлээд ойр зуур гарахад ч унаа машины хэрэгцээ зайлшгүй юм.
Улсын хэмжээнд гурван ихэр хүүхэд төрөх нь цөөн. Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр 2018, 2019 онд гурван ихэр хүүхэд тус бүр 41 төрсөн гэж бүртгэгджээ.
“Эх болон ихрүүдийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалахын тулд гурав болон түүнээс дээш ихрийг ЭХЭМҮТ-д төрүүлж, төрсний дараах эмчилгээг хариуцдаг. 2020 он гарснаас хойш 11-р сарын 2-ны өдөр манай эмнэлэгт 15 дахь гурван ихэр мэндэлсэн” гэж ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн тасгийн эрхлэгч Эрдэнэчимэг тодотгосон юм.
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар гурван ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлэн өсгөж байгаа Баян-Уул сумын II багийн иргэн Х.Отгонтуяад цар тахлын хүнд цаг үед хүүхдүүдээ эрүүл саруул бойжуулахад нь зориулж хэрэгцээт амин дэм, хоол тэжээлийн дэмжлэг болгон таван сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Аав, ээж, ахан дүүс, найз нөхөд, аймаг орон нутгаас тус дэм болж байгаад талархаж буйгаа ихрүүдийн аав талархсанаа илэрхийлснийг энд өгүүлье.
Хүүхдүүдээ төрснөөс хойш бүтэн нойртой хоноогүй ээж, аав, эмээ нар багахан алжааж байгаа нь тодорхой ч гурван эрдэнээ эрүүл саруул бойжуулах тэдний чин хүсэл, нэгдмэл зорилгын хажууд нойргүй хоносон өдрүүд юусан билээ. Гэр ихрүүдийн үнэрээр нялхамсаж, биднээс хайр ундарч байна, амьдрал гайхалтай сайхан байна хэмээн сэтгэл хөдлөлөө илхэн илэрхийлэх залуу аав Б.Ууганхүү, ээж Х.Отгонтуяа нарт дахин баяр хүргэж, гурван ихрийн торниод ирэх урин цагт уулзахын ерөөл тавьж энэ тэмдэглэлээ өндөрлөе.