gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     3.04
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 -9
Зурхай
 3.04
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 3.04
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Тавинбэхийн зөвлөх асан П.Товуудорж гэж хэн бэ?

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-01-19
54
Twitter logo

Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болжээ. АТГ тэднийг эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй гэв. 

Энэ сарын 16-нд АТГ дараах мэдээллийг өгсөн юм. 

2026.01.-14-ний өдрөөс эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох дараах хэргүүдийг дайчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгосон гэх байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон.

Монгол-БНСУ-ын Засгийн газар хооронд арван аймагт дулааны станцыг тус улсын "Экзим" банкны эх үүсвэрээр байгуулах гэрээ байгуулжээ. Хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай авсан байна. Нийт 148.7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулжээ. 2019 онд ЭХЯ энэ төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын хоёр, Монголоос нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулсан.

Энэ хэрэгт холбогдуулан эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан н.Нямааг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээ байгуулжээ. Гэвч үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн гүйцэтгэл маш хангалтгүй. Зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан ч ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний гэрээг сунгасан.

Мөн төсвийг нь үндэслэлгүйгээр буюу 2.6 сая ам.доллараар нэмж, Монгол Улсын нэр бүхий ААН-д эдийн засгийн давуу байдал бий болгосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, Монгол Улсын нэр бүхий ААН нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар байхад нь түүний зөвлөхөөр ажилласан, иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. 

Зөвлөх үйлчилгээтэй холбоотой, 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан. Уг хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр баривчилсан. Нийт 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг явуулсан. Нэгжлэгээр Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй, олон тооны үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг хураан авсан.

П.Товуудорж нь ЭХЯ-нд газрын дарга, сайдын зөвлөх, ЭХ-ний Зохицуулах хорооны зохицуулагчаар тус тус ажилласан. н.Нямаа нь ЭХ-ний сайдын зөвлөхөөр мөн ажилласан. БНСУ-ын Эзким банкны зээлийн гэрээний хүүд нийт 605 мянган ам.долларын хүүг одоогоор төлөөд байна. Энэ төсөл хэрэгжсэн бол Монгол Улсын 10 аймагт дулааны станц баригдаж, утаа багасан, иргэдийн амьдрах орчин сайжрах, найдвартай, дулааны эрчим хүчээр хангагдах байв.

Пүрэвжавын Товуудоржийн ажилласан байдал 

  • 2013-2016 онд Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга 
  • 2019 онд Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Монголын талын дарга
  • 2020-2021 онд Эрчим хүчний сайдын зөвлөх (2020.07.23-нд томилогдсон), 
  • 2022-2024 онд ЭХЗХ-ны зохицуулагчаар ажиллажээ. 

Тэрээр 2015-07-10-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Засгийн газрын хамгийн дээд шагнал болох Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг хүлээн авсан.
  
Түүний орлого 
2020 онд жилийн 113 сая төгрөг байсан бол 2024 онд 194 сая төгрөг болжээ. 2024 оны гэр бүлийн орлого нь жилийн 78.5 сая төгрөг байна.

Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийтийн нэг орон сууцтай, үйлчилгээний нэг байгууламжтай гэжээ. Эдгээрээ  424.8 сая төгрөг хэмээн үнэлсэн байна. Lexus, ES300 машинаа 45 сая төгрөг, хурдан удмын 15 адуугаа 150 сая төгрөгөөр тус тус үнэлжээ. 

2024 оны хадгаламжийн дүн - 496 сая төгрөг 
Зээл                                           - 34.5 сая төгрөг 

Хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа, бонд, бусад үнэт цаас - 2023 оноос "Найман партнерс" ББСБ-ын хувьцаа эзэмшиж эхэлжээ.

"Найманд партнерс" ББСБ-ын хувьцаа эзэмшигч, гишүүд хэн бэ?

Д/д 

Ангилал 

Эцэг/эх/-ийн нэр 

Нэр 

Бүртгэсэн огноо 

1 

Иргэн 

Пүрэвжав 

Товуудорж 

2025.05.07 

2 

Иргэн 

Пүрэвдорж 

Эрдэнэчимэг 

2025.05.07 

3 

Иргэн 

Батсүх 

Оюу 

2025.05.07 

4 

Иргэн 

Дашбазар 

Цолмон 

2025.05.07 

5 

Иргэн 

Хайдав 

Буянтогтох 

2025.05.07 

6 

Иргэн 

Эвийхүү 

Мядагсүрэн 

2025.05.07 

7 

Иргэн 

Эрдэнэчулуун 

Энхбаяр 

2025.05.07 

8 

Иргэн 

Бямбааням 

Дэмбэрэл 

2025.05.07 

Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэл

д Албан тушаал Улсын нэр Эцэг/эх/-ийн нэр Нэр Бүртгэсэн огноо
1 Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Монгол Улс Пүрэвжав Товуудорж 2024.11.22
2 Гүйцэтгэх захирал Монгол Улс Бямбааням Дэмбэрэл 2023.11.10
Үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэл
 
д Төлөв Үйл ажиллагааны код Үйл ажиллагааны чиглэл Бүртгэсэн огноо
1 Тийм 64300 Банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх 2024.06.13

Эцсийн өмчлөгч

Дугаар Ангилал Эцэг/эх/-ийн нэр Нэр Бүртгэсэн огноо
1 Иргэн Пүрэвжав Товуудорж 2025-05-07

АТГ "зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, Монгол Улсын нэр бүхий ААН нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар байхад нь түүний зөвлөхөөр ажилласан, иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон" гэсэн юм. Харин П.Товуудоржийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ийм компани байхгүй байна.   

Төгсгөлд нь онцлоход нэр дурдагдсан төрийн албан хаагчид буруутай, эсэхийг гагцхүү шүүх тогтооно.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан