Дархан-Уул аймгийн Засаг даргын Захирамжаар Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Амины орон сууцны хороолол”-ын төслийг хэрэгжүүлнэ.
Уг ажлын чиг үүрэг бүхий ажлын хэсэг инженерийн дэд бүтцийн байгууллагуудтай хуралджээ. Уулзалтаар техникийн нөхцөлүүдийг гаргах талаар харилцан санал солилцож хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний иж бүрэн зураг төслийг гүйцэтгэж буй "Циркул проект" ХХК-аас хийгдэж байгаа ажлуудаа танилцууллаа.
Дархан сумын нутаг дэвсгэрт төлөвлөгдөж буй 250 айлын амины орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Цаашлаад уг төлөвлөгөөг Дархан сумын 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголд тусган, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөжээ.
Мөн энэхүү төлөвлөгөөг "Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газар"-т хянуулж, цаашид Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар батлуулах зорилт тавин ажил үргэлжилж байна. Мөн 250 айлын амины орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний иж бүрэн зураг төслийг “Циркул проект” ХХК мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан гүйцэтгэж байна.
Тус хорооллын байршил нь Дархан хотын 25 болон 31-р хорооллоос Хабитатын хэсэгтэй залгаа орших юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг