Нийслэлд 200 мянга гаруй өрх айл гэр хороололд амьдарч байгаагаас 90 мянга орчим нь монгол гэрт амьдарч байна.
Өнгөрсөн өвөл хийсэн судалгаагаар айл өрхүүдийн дулаан алдагдал маш өндөр гарсан ба эрчим хүчний хэрэглээг нэмэхээс илүү дулаан алдагдлыг бууруулах нь хамгийн хэмнэлттэй арга аж.
НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран монгол гэрийг дулаалах, улмаар хийн халаагуур руу шилжүүлэхээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.
“Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийн хүрээнд Нийслэлийн ногоон шар бүсийн буюу зорилтот дүүргийн иргэдэд уг дулаалга халаагуурын багцыг үнэ төлбөргүй олгож байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг:
-2025 оны наймдугаар сар НҮБ-ын Хүүхдийн сан НЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг гаргасан. Санамж бичгийн хүрээнд Тавантолгой түлш болон бусад байгууллагуудтай хамтран "Дулаан гэр-Эрүүл ирээдүй" төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2019 оноос хойш хэрэгжүүлж ирсэн монгол гэрийн дуаалга халаалт, агаар сэлгэлтийн "ЧИП" багцын хялбаршуулсан хувилбарыг хамгийн агаарын бохирдолтой Чингэлтэй болон Баянгол дүүргийн монгол гэрт амьдардаг 1391 айл өрхөд хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажил 2025 оны ес, аравдугаар саруудад хийгдэж дууслаа.
"Дулаалга" багцад синтафон дулаалгатай гэрийн дээвэр туурга, зулхай дулаалгатай шалавч, хаалга хатавчны дулаалга, дулаалгатай өрх гэсэн 7 бүтээгдэхүүн орж байна. Мөн агаар сэлгэлтийн багцад хаалганд суурилуулсан дотроо шүүлтүүртэй нээлхий, яндангийн оронд агаарыг сорж гаргадаг төхөөрөмж багтаж байна. Ингээд есөн бүтээгдэхүүнийг нэг айлд үнэ төлбөргүй олгож байна. Дулаалга агаар сэлгэлтийн багц дээр НЗДТГ-с хийн зуух гурав хоногийн дараагаас нийлүүлснээр бүрэн багцтай болох юм.
Иргэд нийслэлийн ногоон шар бүсэд амьдардаггүй зорилтот дүүргийн хүн биш байсан ч худалдаж авах боломжтой. Энэ багц 1,5 сая төгрөгийн үнэтэй. Банкны ногоон зээлээр уян хатан зээлээр авах боломжтой.
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар:
-Агаарын бохирдлын 55.6 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байдаг учраас бид энэ жил гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол дээр 100 хувь төвлөрөн ажиллаж байна. Улмаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран монгол гэрийг дулаалах, улмаар 5000 айлыг хийн халаагуур руу шилжүүлэхээр ажиллаж байна. Арван нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд эхний ээлжийн төхөөрөмжүүд Haier/ Hysys компаниудаар монгол инженерийн оюуны өмчөөр бүтээгдээд тэндээ хөгжүүлэлт нь хийгдээд ирэх гэж байна.
Ирэх ондоо 51 мянган айлыг хий рүү болон цахилгаан руу шилжүүлнэ. 2027 онд дахин 50 мянган айлыг хий болон цахилгаан руу шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Утаа үйлдвэрлэж байгаа хатуу түлшний хэрэглээг халж бусад эх үүсвэр рүү шилжиж байж утааг бууруулах боломжтой.
Энэ жил гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 68 хувь бууруулж ирэх жил тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулж 2028 он гэхэд хотын 103 мянган айлыг цахилгаан руу шилжүүлж утаа их үйлдвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүдийн түлшийг солих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн 10 хорооны иргэн Д.Мөнхсоёл:
Би ам бүл зургуулаа дөрвөн ханатай гэрт амьдардаг. Би энэ төслийн талаар хорооныхоо хэсгийн ахлагчааас наймдугаар сард сонссон. Хүсэлт бичээд гэрээ хийгээд дулаалгаа авснаар аравдугаар сараас хэрэглэж эхэлсэн.
Өмнө манайх хоногт гурав галладаг байсан бол одоо хоёр галладаг болсон.

Баянзүрх дүүргийн 21р хорооны иргэн Б.Гажидмаа:
Нүүрсний тортог аймаар байдаг. Нүүрс түлэхгүйгээр яаж гэрээ дулаацуулах вэ гэж халаагуур судалж явж байгаад НҮБ-ын Хүүхдийн сангийн монгол гэрийн дуаалга халаалт, агаар сэлгэлтийн Чип багцын талаар сонссон. Манайх энэ багцыг дөрөв дэх жилдээ хэрэглэж байна. Анх энэ багцыг 960 мянган төгрөгөөр хөнгөлөлтэй авч байсан. Одоо энэ багцын хялбаршуулсан хувилбарыг айл өрхүүдэд түгээж байгаа юм байна.
Давуу тал нь нүүрс түлэх галлах цаг хугацаагаа гэрийнхэндээ зарцуулна, нүүрсний тоос тортог байхгүй учраас эрүүл мэнд бусад зүйлсэд сайнаар нөлөөлдөг.