gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТЭЦ3 станцын осол техникийн шалтгаантай байсан гэж дүгнэжээ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-07-16
436
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 10 минут
2025.07.16

Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3 -ын нөхцөл байдалтай танилцаж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ослын нөхцөл байдлыг танилцуулав. ТЭЦ-3-т томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх ажлын явцыг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар уулзалтад оролцлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар "Н.Тавинбэх сайд мэргэжлийн хүн тул бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Эрчим хүчний салбарт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өвлийн бэлтгэл ажлыг хүйтрэхээс өмнө хангах ёстой. ДЦС-ууд хяналт мэдээллийн системтэй болох нь зөв. Осол техникийн шалтгаантай байсан гэж дүгнэжээ.

Осолд өртсөн барилга байгууламжийг нөхөн сэргээх талаар сая тодорхой танилцууллаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд батарей хуримтлуур барьж байгааг наймдугаар сард багтаан ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Мөн Сэлэнгэ аймагт бүтээн байгуулалт хийж байна. Бөөрөлжүүтийн 2, 3, 4-р блокийг барих ажилд та бүхэн дэмжлэг үзүүлж ажиллаарай.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих нээлтийг та бүхэн яаравчил. Ингэснээр бид баруун бүсээ цахилгаанаар хангана. Мөн хуулийн орчныг сайжруулах шаардлага бий. Дулааны шугамын засвар үйлчилгээг 9-р сарын 1-ний дотор дуусгах шаардлагатай. Багануур нүүрсээ тогтмол нийлүүлэхэд анхаарна" гэв.

Концессын хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалтыг энэ салбарт татах боломжтой. Гэвч энэ салбарынхан хэсэг бүлгээрээ фракц болоод, шинэ төслүүдээ зогсоодог. хэсэг бүлгээрээ хуваагддаг, шүүхэд хандан, ажил хойшлуулдаг, удаашруулдаг тал танай салбарт байна.

Сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй атлаа бид 200 сая ам.долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулж байна. Бид энэ мөнгөөр шинэ станц барих боломжтой байтал өнөөг хүртэл бариагүй байна. Тагнуулын ерөнхий газар 5-р цахилгаан станцын тендерт оролцсон компаниуд нэгнээ шүүхэд өгч, энэ төсөл 20 жил гацсаныг шалгах ёстой. Би ийм үүрэг өгнө. Эдийн засгийн аюулгүй байдал чухал. Шивээ говь, Багануур, 5-р цахилгаан станц гээд ийм олон төсөл яагаад гацав. Энэ бүхэн санамсаргүй үйл явдал биш.

ТЭЦ3-т осол ч мөн адил. Санамсаргүйгээр гаднын эрх ашигт үйлчилж, дотоодын төслүүдээ нураагаад байж болохгүй. Энэ бүхний ард ашиг сонирхлын зөрчил байсан. Салбарт ажилладаг хүмүүсийн хувийн компаниар л ажил хийлгэх гэдэг, шат шатандаа мөнгө нэхдэгээ болиорой. Ашиг сонирхлын зөрчил ажилд саад болж байна. "Эрчист Монгол" компанийн хийсэн судалгаагаар эрчим хүчний салбарт ажиллах хүчний илүүдэл байна. Үүнийг шийдсэнээр 100 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэв.

Хэрэв та нар өөрсдөө цомхтгол хийж чадахгүй бол Засгийн газар өмнөөс чинь хийнэ. Гэхдээ үүнд инженерүүд, техникийн ажилтнуудыг хамруулахгүй. Энэ мэтээр хэмнэлт хийж чадвал эрчим хүчний үнэ нэмэхгүй байх боломжтой. Эрчим хүчний 27 компани бий. Эд бүгд ТУЗ-тэй байх ямар шаардлага байна вэ? Удахгүй бид санхүүгийн шалгалт явуулна, алийг нь хувьчлахаа надад 08.25-ны өдрийн дотор надад танилцуулаарай.

Та бүхэн цаашид авлигаас ангид байгаарай. "Оюутолгой"-н эрчим хүчийг дотоодоос хангадаг болбол бид жил бүр 200 сая ам.долларыг авч үлдэж чадна. Гэвч өөрсдөөсөө болоод эрчим хүчний дутагдалд орчихсон байна. Эдийн засгийн форум саяхан болсон. Энэ үеэр Вьетнамын хөрөнгө оруулагчид батарей хуримтлуурын станц байгуулах гэрээ байгуулсан. Та бүхэн тэднийг сайн дэмжиж ажиллаарай.

Хамгийн гол нь иргэд энэ өвөл даарахгүй, хөлдөлгүй өвөлжих ёстой. Үүний тулд та бүхэн эв нэгдэлтэй ажиллаарай гэв.

  11 цаг 15 минут
2025.07.16

Бөөрөлжүүтийн 2-р блок нь 150 мегаваттын хүчин чадалтай. Ирэх 12-р сард ашиглалтад орно. Мөн Сэлэнгэ аймагт цахилгаан станц барьж эхэлжээ. Үүн дээр Завханы Тосонгийн станц, баттарэй хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр энэ өвлийг давна гэж Ерөнхий сайд мэдэгдэв.

Багануур ХК-ийн удирдлагыг ажлаас нь чөлөөлснийг ажилчид нь эсэргүүцэн мэдэгдэл гаргасан. Энэ асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай ярилцана гэж Ерөнхий сайд хариулав.

Цахилгаан станцын осолд гэмтсэн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын  сарын 25-нд эхлүүлж, арваннэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг Н.Тавинбэх мэдээлэв.

Мөн "Ослын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Энэ сарын 18-нд ажил цуглахаар танилцана" хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцолжээ.

Зургаадугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө тус цахилгаан станцад хамгийн сүүлд ашиглалтад оруулсан турбин генератор дэлбэрч гэмтсэний улмаас нэг инженер амиа алдсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан