gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдээс тайлбар авна

Б.Эрдэнэчимэг
Спорт
2024-08-31
13
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
13
Twitter logo
Спорт
2024-08-31
Ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдээс тайлбар авна Архивын зураг ашиглав.

МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл энэ сарын 30-нд хуралджээ. Хурлаар олон нийтийн зүгээс болон МҮБХ-ны Ажлын албанаас ирүүлсэн мэдээлэл, баримт, бичлэгийг хянан, ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцэж, дараах дүгнэлтийг гаргав.

Нэг. Доорх нэр дурдсан бөхчүүдээс 2024 оны 9-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд бичгээр тайлбар авахыг МҮБХ-ны ажлын албанд даалгав. Үүнд:

1. Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан аймгийн начин Г.Болдбаатар, М.Баасанцэнд, сумын заан М.Баасан;

2. Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Т.Бэгзсүрэн;

3. Увс аймгийн Зүүнхангай сумын 100 жилийн ойн барилдаанд барилдсан Улсын харцага Ц.Мөнхбаяр;

4. Дорнод аймгийн баяр наадамд барилдсан аймгийн заан Ц.Заяатүшиг, сумын заан Э.Ганболд;

5. Нийслэлийн үйлчилгээний ажилчдын баярт зориулсан барилдаанд барилдсан улсын начин Б.Батжаргал;

6. Төв аймгийн улсын шинэ цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд барилдсан улсын начин Б.Чимэдвандан;

Хоёр. Дээрх нэр дурдсан бөхчүүдийг Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл МҮБХ-ноос болон аймаг орон нутагт зохион байгуулагдах барилдаануудад бүртгэн барилдуулахыг түдгэлзүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав.

Гурав. Булган аймгийн баяр наадмын бөхийн бүртгэлийн асуудлаар Улсын заан Д.Баасандоржид холбогдуулан бөхчүүд, олон нийтээс гаргасан санал гомдлуудын талаар, Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн барилдааныг дундаас нь орхиж явсан Улсын харцага Г.Ганхуягийн асуудлаарх тайлбарыг мөн 09-р сарын 10-ны өдрийн дотор авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.

МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан