Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.10.17) хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 13-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд “Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмж, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх өөрчлөлтийг төсөлд тусгасан.
Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээ одоо 20 жил байгааг 25 жил болгоно.
Хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй.
Хүүхдийн эсрэг эдгээр гэмт хэргээс гадна аливаа төрлийн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байгаа этгээд, хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хорих ял эдэлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй” гэлээ.
Түүнчлэн бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээ одоо 20 жил байгааг 25 жил болгоно. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оноох ялын бодлого 2015 оны Эрүүгийн хуулиар багассан. 2018-2022 онд хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 63 хувь хүүхэд байжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлагатай гэж Б.Энхбаяр сайд тайлбарлав.
Эрүүгийн хууль дахь бага насны хүүхдийн насны хязгаар 14 байсныг 16 болгохоор төсөлд тусгажээ. Насны дээд хязгаарыг хоёр насаар нэмснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарах юм байна.
Тухайлбал, одоогийн Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнийг алсан, эсхүл хүчиндсэн тохиолдолд 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Хүүхдийн насны дээд хязгаарыг нэмснээр 12-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял оногдуулна.
- Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах,
- Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг,
- Бага насны хүүхдийг аюултай байдалд орхих,
- Тусламж үзүүлэхгүй байх,
- Бага насны хүүхдийг оролцуулж садар самуун сурталчлах,
- Хүн хулгайлах,
- Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах зэрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангална.
Мөн хүчиндэх гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, бэлгийн харьцаанд орсон гэж ялгаатай байхаар төсөлд тусгажээ.