"Оюу толгой" компанийн УЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшин баасан гарагт болсон хэлэлцээрийн талаар дараах мэдээллийг өгөв.
Тэрээр, "Оюу Толгой хэлэлцээрийн үр дүнгүүд хууль ёсны дагуу баталгаажлаa. Рио Тинто-д "Оюу Толгой" ХХК төлдөг байсан нийт зээлийн хүү 2024 онд ойролцоогоор 12 хувь байсан бол одоо 7.9 хувь боллоо, мөн Рио Тинто-д төлдөг байсан менежментийн үйлчилгээний төлбөр 6 хувь байсан бол одоо 3.95 хувь боллоо.
2025 оны наймдугаар сараас хийж эхэлсэн хэлэлцээрийн үр дүнг ийнхүү үндсэн хувь нийлүүлэгчдийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулснаар бүрэн баталгаажлаа. Хууль ёсны дагуу талуудын гэрээнд албан ёсоор тусгагдлаа. Энэ ямар ч эргэлзээгүй бодит бөгөөд эерэг үр дүн, бүгд Монгол Улсын шууд ялалтууд юм.
Монгол Улс бүх шатандаа нэг зорилготой, нэгдмэл байр суурьтай, хамтран нэг баг болж ажиллах ямар их хүчтэй байдгийг уг хэлэлцээрээр өөрийн биеэр харж ойлголоо. Энэ ажилд гар бие оролцсон, өмнө оролцож байсан, мөн олон талаас дэмжлэг үзүүлсэн бүх талуудад чин сэтгэлээсээ талархах илэрхийлье.
"Оюу Толгой" Монгол Улсад улам үр өгөөжтэй болгохын тулд хийх ажлууд үүгээр дуусаагүй. Нэг хэлэлцээрээр бүгдийг шийднэ гэж байхгүй. Бид өөрсдөө өөрийн баялагтаа тавих хяналтын механизмаа илүү сайн бүрдүүлж, мэргэжлийн ур чадвартай хүмүүс томилж, улс төрөөс үл хамаарсан тогтвортой институт бий болгох хэрэгтэй.
Тийм тогтолцоо бий болгохын төлөө одоогийн ТӨК-иудын шинэчлэл явагдаж байгаа гэж харж байна" гэжээ.