gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна"

А.Анужин
Нийгэм
2025-12-18
5
Twitter logo

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Чип" төслийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд НЗД-ын орлогч А.Амартүвшин, НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан нар дулаалгын үр дүн, хагас коксон түлш нэвтрүүлснээр айл өрхийн хэрэглээ, галлагаа, агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдтэй санал солилцлоо.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан “2021 онд Монгол Улсад ирсэн. Ирээд хамгийн хэцүү санагдсан асуудал бол агаарын бохирдол байсан. Ялангуяа агаарын бохирдлын уршиг хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Иймээс бид асуудлыг суурь үндсээр нь шийдвэрлэхэд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж байгаа бөгөөд ЧИП төсөл нь энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад утаа тодорхой хэмжээгээр буурсан нь мэдрэгдэж байна. Би өмнө нь хөдөө явж байхдаа монгол гэрт хонож үзэхэд шөнө их даарч, 2–3 удаа босож галласан. Харин ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлдээ явахдаа дулаахан гэрт сэрж байгаад маш их баяртай байна” гэв.

Чингэлтэй дүүргийн иргэн “Манайх нүүдэлчин зуух ашиглаж байна. ЧИП төслийн хүрээнд аравдугаар сард гэрийн дулаалгыг хийж өгсөн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ өвөл гэр маш дулаахан байна.

Нүүдэлчин зуух дулаанаа сайн барьдаг бөгөөд өглөө 09:00 цагт галлаад орой 18:00 цаг хүртэл дунджаар 10–12 цаг дулаанаа хадгалж байна. Гал багасах үед цогон дээр бага багаар түлш нэмж хийдэг.

Өмнө нь долоо хоногт долоон шуудай түлш хэрэглэдэг байсан бол одоо таван шуудай түлш түлж байна. Нүүрсний утаа, тортгоос болж хүүхдүүдийн хоолой аргаж, ханиад томуу амархан тусдаг байсан. Харин хагас коксон түлш утаа, тортог багатай нь зүгээр юм” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан