gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайд Г.Занданшатар томоохон бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Б.Нямдарь
Эдийн засаг
2025-08-05
112
Twitter logo
Б.Нямдарь
112
Twitter logo
Эдийн засаг
2025-08-05

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзлаа. Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

Бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлтөд хувийн хэвшлийнхний байр суурь нэн чухал болохыг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлов. Ялангуяа төсөв, татварын бодлогын шинэчлэлд татвар төлөгчид, эрдэмтэд судлаачидтай нягт хамтран ажиллаж, тэдний саналыг тусгах зайлшгүй шаардлагатай гэлээ. Засгийн газар Татварын багц хуулийн төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр мэдээлэв. 

Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын санал бодлыг шийдвэр гаргахад тусгаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн оролцоо чухал

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт  хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж  заасныг хөрөнгө оруулагчдад сайтар тайлбарлах шаардлага үүсэж байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ.

Мөн Татварын багц хуулийн төсөлд хувийн хэвшлийнхний оруулсан хэд хэдэн санал дэмжигдсэнд талархал илэрхийллээ. 

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын орчин нөхцөлд тохирсон, олон улсын сайн туршлага шингэсэн, эрх зүйн орчин бүрдүүлбэл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэх боломжтой талаар Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт илэрхийлэв. 

Уул уурхайн хайгуулын салбарыг бодлогоор дэмжиж, эрх зүйн зохицуулалтыг нээлттэй, уян хатан болгоогүйн улмаас олон асуудал ужгирч, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буйг  “Монголын алт” корпорацийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн хэлэв. Мөн Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулж байгааг засах, НӨАТ-ын тухай хуулийг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээр зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын санал бодлыг шийдвэр гаргахад тусгаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгохоор тогтов.

УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар боловсруулж буй  хуулийн төслүүдийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж дахин саналыг нь сонсох, хуулийн төсөлд багтаагүй саналуудын татгалзсан шалтгаан, үндэслэл зэргийг эргэж мэдээлдэг байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь зөвлөлийн гол зорилго гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. 

Эх сурвалж: mongolia.gov.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан