УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" өргөн барив. Хуулийн төслийн талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол улсад ажиллах хүчний хомсдол үүссэн. Ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжихээр болсон. Үүнийг дагаж 280 мянган ажлын байр бий болох нөхцөл байдалтай байна. Манай улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол бий болдог.
Өмнө нь бол том компаниуд нь гаднаас ажиллах хүч авахад татвараас хөнгөлөгддөг байсан бол жижиг компаниудад үйлчилдэггүй байлаа.
Өндөр бүтээмжтэй салбар буюу уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбарт ажиллах хүчний хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ. барилга, авто замын салбарт гаднаас ажиллах хүч авах процессыг тус хуулийн өөрчлөлтөөр хялбарчилж байна.
Өмнө нь бол том компаниуд нь гаднаас ажиллах хүч авахад татвараас хөнгөлөгддөг байсан бол жижиг компаниудад үйлчилдэггүй байлаа. Иймэрхүү хулийн "лобби"-нууд байсан учир энэ ялгааг байхгүй болгосон. Нөгөө талаар хуулиар хүнд суртлыг бий болгосон байв. Энэ хуулийн өөрчлөлтөөр бүх бичиг баримтыг цахимаар илгээж, шийдвэрлүүлэх боломжтой болсон” гэв.