Авто замыг түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах төсөл хөтөлбөрийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралд танилцуулжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Авто замыг түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах өөр хоорондоо уялдаа холбоотой таван төслийг өнөөдөр ЗГ-т танилцуулсан. Нэгдүгээрт Туулын хурдны зам төсөлд олон улсын нээлттэй тендер зарлана. Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулж, зөвлөх үйлчилгээний тендерийг зарлах, түүнтэй холбоотой эх үүсвэрийг улсын төсвийн тодотголд оруулахаар болсон.
Метроны төсвийг Нийслэлээс 100 хувь гаргах болно.
Туулын гүүрээс урагш, Богд уулын урд байрлах Кувейтийн ам орчимд буюу ХУД-ийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны төв байрыг байгуулах замаар шинэ суурьшлын бүсийг тэлэх давхар зорилготой. Шинэ зуун мод хоттой холбогдож тэлнэ.
Метроны төсөл энэ оны аравдугаар сарын 1-н гэхэд нэгдүгээр үе шатаа шалгаруулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн дүүжин тээвэрт шаардлагатай тоног төхөөрөмж, бетон байгууламж, барилга угсралтыг гадаадад хийгээд эхэлсэн ба энэ жилдээ авч ирж угсарна.
УБ хотыг гэр хорооллыг орон сууцжуулахаар дэд төвүүдийг түшиглэж хот тосгоны эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж 11 нэгдлээс УБ хот бүрдэхээр болсон. Тиймээс Сэлбэ, Баянхошуу, Шархад төвүүдэд орон сууцны бүтээн байгуулалтын тендерийг зарлана. Иргэдэд очиж буй төрийн үйлчилгээнүүдийг ойртуулах шинэ төлөвлөлттэй байхыг танилцууллаа.
Метроны урьдчилсан ТЭЗҮ-г 2014 онд хийхэд 1,3 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Сүүлд ажлын хэсэг нягтлахад 1 тэрбум 350 сая орчим ам.долларын төсөвт багтаан 17 км метроны зам хийх боломжтой гэсэн үр дүнгийн хүрээнд нийслэлийн төсвийг 2028 он хүртэл нягталж үзэн, НЗДТГ-аас 100 хувь төсвийг гаргах болно. Энэ жил улсын төсөвт 240 орчим тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлэх юм. Метроны төсөлд одоогоор төлөвлөснөөс гажсан асуудал байхгүй байна" гэв.