Хуульч, доктор Б.Гүнбилэгийн бичвэрийг Та бүхэнд хүргэж байна.
-Шахмал түлшний барьцалдуулагчийг сүүлийн хоёр жил хортой юмаар хийснийг бид илрүүллээ.
-Угаараас болж 700 орчим хүн нас баржээ. За тоогоо тогтлоо шүү.
Энэ хоёр өгүүлбэр Засгийн газарт огт хамаагүй гэж үү? Дараа нь:
-УИХ-ын гишүүн албан тушаалын гэмт хэрэгтээ ял авав. Дээд шүүхээс эцэслэгдэв, УИХ-ын гишүүн өнчин хүүхдүүдийн нэр барьж 80 саяын залилан хийжээ.
-УИХ-ын дарга Д. Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой, бид хулгайчаа орой дээрээ залчхаад байна.
Энэ хоёр өгүүлбэр УИХ-д огт хамаагүй гэж үү?
Дараа нь:
-2000 орчим хэрэг шүүхээс болоод шийдэгдээгүй. Би баримттай ярьж байна.
-Шүүхээс болоод би авлигатай тэмцэж чадахгүй байна.
Энэ хоёр өгүүлбэр шүүх, прокурорт огт хамаагүй гэж үү?
Сүүлийн нэгхэн сард ийм аймар мэдээллүүд сонслоо. Харин ард нийтээрээ бид тэгж л байдаг юм гэсэн шиг байгаа нь л ... Тэгснээ гэнэт би монгол хүн, монгол бол тусгаар тогтносон ардчилсан улс гээд л уянгалах...
УИХ-ын гишүүн Засгийн газрыг болохгүй байна, огцруулъя гэснийхээ төлөө ийм эрүү шүүлтэд орох ёстой гэж үү? Энэ УИХ-ын гишүүдийн өдөр тутам ярих ёстой сэдэв биш гэж үү?
Авлигатай улсад ардчилал гэж байхгүй. Авлигатай улсад тусгаар бодлого гэж байхгүй. Яаж би эрх мэдлээ хадгалах вэ? Яавал би шоронд орохгүй үлдэх вэ? гэдэг л зорилго бий. Аалзны тороо улам бүр томоор татаж байна. Ардчиллыг ярьдаг хэдийгээ албан тушаал, даргын суудлаар авлигадсан. Нөгөө хэд нь ч долоох... Авилгал бол долоож өссөн бөгсний чинь улс төр.
Энэ бол эдийн засаг тэгж өслөө гэдэг гайхамшгийн тоог олондоо үзүүлээд, олондоо гайхуулаад, цаагуураа биш бүр нүдэн дээр өөрсдөө цусалдаг л маш энгийн схем. Ард түмнээрээ хараад дасчихсан. Хүмүүс үхэж байхад, үхэж л байдаг юм гээд сурчихсан.
Халтиргаатай зам дээр тархиа хага цохин цохин инээгээд л алхаад, хүүхэд хөгшидгүй хахаж цацан цацан хорт хавдраа мэдрэн мэдрэн баясаад л мөлхөөд, манай энэ л биднийг хөтлөөд жаргаах болно, үүнээс өөр олигтой төр байхгүй, одоо л яг хөгжих гээд байна, тэрний минь дайснууд хаа байна, алаад өгье гэсээр итгэл тээн бүх нийтээрээ долооцгоож байна. Бүх нийтээрээ шүү. Чи ч, би ч эс үйлдлээрээ.
Одоо тэгээд яах вэ? гээд асууна. Одоо зүгээр л дараагийн Засгаа байгуул, мянган үлгэр сонсоод дасчихсан. Дөрвөн жил энэ залуугаар улсаа удирдууллаа. Эрх мэдэл авсан гэвэл 6 жил нэгэнт болжээ.
Таны амьдралд гутрал цөхрөл, дарамт нэмэгдсэнээс өөр энэ 6 жилд юу нэмэгдсэн бэ? Зургаан жил гэдэг чинь их хугацаа. 6 жилийн өмнөх өөрийнхөө авахуулсан зургаа нэг гаргаж ирээд л харчих.
Монголыг иддэг энэ авлигыг л энэ залуу улам төгсрүүлээд, улам данхайлгаад байна. Эдийн засгийн бүтцээ л хар. Элдэв жишээ авахгүйгээр ам.доллар 2019 оны 1 сард 2640 байсан байна. Одоо 6 жилийн дараа 3456 байна.
Энэ хугацаанд ковид болсон хэцүү байсан гээд нэг хэсэг ярьсан. Дэлхийн бүх улсад л ковид болсон ш дээ гэдгийг санах. Энэ харьцуулаад байгаа доллартай улсад чинь ч ковид болсон.
Хамгийн гол нь эдийн засаг өсөөд байна гээд байгаа хэрнээ тэр их мөнгө иргэнд мэдэгдэхгүй, улам ядраад, улам л худалдан авах чадваргүй болоод байгаа нь бид энэ улсыг бүрэн авилгажсан болгочихжээ.
Засгийн газар болохгүй байна гээд ам хагалсан нөгөө Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Ч.Лодойгоо одоо шүүгээд сууж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрыг болохгүй байна, огцруулъя гэснийхээ төлөө ийм эрүү шүүлтэд орох ёстой гэж үү? Энэ УИХ-ын гишүүдийн өдөр тутам ярих ёстой сэдэв биш гэж үү? Хэрүүлчид ээ.
Аргентиныг хар дөнгөж 400 хэдхэн хоногийн дотор тэр туйлдсан, тэр хямарсан улсыг яаж өөрчлөв өө. Бид харин юу хийгээд байгаа юм бэ?
Авлигыг хөгжөөснөө улсын нууц гээд нэг тамгатай бичигт нөгөө олон авилгалаа боочихно. Түүнийгээ Үндэсний аюулгүй байдал гээд халхавчилчихна.
Авилгачдынхаа эсрэг жагссан нөхдийг доош хийж, өөрсдөө очихгүй юмаа гэхэд наадах чинь зохион байгуулалттай гээд сууж байх. Аймар их юм үзсэн, хашир, их мэддэг, өөр юу ч гэмээр юм. Үхэж байгаа байдалдаа жаргалтай улс аж.
Авлигыг хөгжөөснөө улсын нууц гээд нэг тамгатай бичигт нөгөө олон авилгалаа боочихно. Түүнийгээ Үндэсний аюулгүй байдал гээд халхавчилчихна. Шүүгч нь ч, прокурор нь ч, өмгөөлөгч нь ч, мөрдөгч нь ч тэр олон булхайг мэдсээр байж нөгөө нууц гэдгээс нь болоод тагларчихна. Улсын нууц гэдгээр ямар олон хүний амыг хамхиж байгаагаа эрх баригчид мэднэ.
Ямар сайндаа дээд шүүхийн шүүгч энэ нууц гэдэг юмаараа нууц биш зүйлийг хаачхаад байна гээд Шангрилагийн их танхим дотор бачимдан дуу алдаж байх вэ дээ. Юуг нуух, юуг нуухгүй ил тод байлгахаа мэдэхээ байсан.
Дарга прокуророор заавал прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн ажиллах ёстой гэнэ. Гэтэл энэ чинь зүгээр л төрийн өмгөөлөгч шүү дээ.
Прокурор гэж юуг шүүх рүү илгээх вэ эсхүл царцаах вэ? гэдгээ босоо удирдлагаар шийддэг Монгол Улсын улс төрийн хамгийн том түлхүүр байна. Энэ босоо удирдлагыг халж, хүний эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэхгүй бол бид авлигадаа идэгдсээр байх болно.
Дарга прокуророор заавал прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн ажиллах ёстой гэнэ. Гэтэл энэ чинь зүгээр л төрийн өмгөөлөгч шүү дээ. Өмгөөлөгчийн эрхтэй хуульч нар хийх боломжтой л ажил. Бүр энэ систем рүүгээ гаднын хүн яаж оруулж, системээ яаж эвдэхгүй байх вэ? гээд хана хэрмүүдийг сайн тогтоосон. Ерөнхий прокуророос бусад нь манай прокурор хэцүү ш дээ, дарамттай гээд хэн нь ч хэлнэ. Энэ тогтолцоог солих ёстой.
2028 оны 1 сарын 1-нээс Үндсэн хуулийн бүх намуудыг шинээр бүртгэх тухай заалт амилна. Үүнийг дагуулаад 100 гаран жилийн түүхтэй алдарт намаа татан буулгамаар байна. Зөвхөн энэ нам гэхгүй, бүх намуудыг шинээр бүртгэмээр байна. Намын хатуу гишүүнчлэлээ халж, бүх намуудыг зөвхөн дэмжигчдийн суурьтай болгомоор байна.
Улс төрийн нам бол хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн төлөө байх ёстой байтал түүнийг авлигын том хар хэлхээ болгодог улс төрийн намын хуулиа шинэчилж, ардчилсан үнэр оруулмаар байна. Ардын нам мөнхөд сонгуулийн жагсаалтад нэгээр байдаг буурангуй сонгуулийн хуулиа өөрчилмөөр байна.
Улс орон эцсийн бүлэгт энэ гуравхан хуулийг янзалчихвал тогтолцооны шинэчлэл хийх боломжтой гэж үзэж байна. Дагаад олон зүйл шинэчлэгдэнэ. Сэрээч гэлтэй биш, сэрэхгүй байгаа энэ олныг манлайлаад гарах зоригтой улс төрчөө гаргах нийгмийн хэрэгцээ байна. Шинэчилье л дээ.
Хуулийн хувьсгал хийе! Тогтолцоогоо шинэчилж байж л бид энэ хар нүхнээс сална. Сонгууль хаа ч байсан юм. Бидэнд салах ганц боломж нь энэ Засгийг солих. Аймар аймар авилгачид чинь яг бидний орой дээр шатрын нүүдэл хийгээд байна шүү дээ.
Ерөнхий сайд найзыгаа өмөөрсөн хэдэн залуучууд, дүү нар, өөрийнх нь бий болгосон аалзны тороор өссөн учир дүүгээ хамгаалж байгаа өвгөчүүл хүртэл Лодойг доош нь хийж байна, шүүмжилж байна.
Лодой муухай, Ээбээ муухай, Сайханбилэг муухай, MCS нь муухай л гэнэ, 30 гэр бүл нь муухай, өөр хэн хэн нь ч муухай юм, хэн мэдэх вэ. Үнэхээр үнэн юм бол бариад, хориод хийх хуулийн заалтууд чинь байна. Аймар мангаануудаа тэгээд дарна л гэх юм. Тэгснээ дарахгүй. Дардаг бол дарахаар 6 жил, 8 жил өнгөрлөө.
Жагсаалын эсрэг жагсаж байгаа гэнэ лээ. Тэгэнгүүт үнэхээр аймар хулгайчаа одоо л барих гээд байна гэнэ. Худлаа шүү дээ, авилгачид. Нэг авлигын бүлэг гэж хэзээ ч байдаггүй, нийгмээрээ авлигын тогтолцоо руу толгойгоо хийчхээд байна. Тэр жагсаалын эсрэг жагсаж байгаа залуучуудын нүдийг хараарай.
Засгийг шүүмжилж, итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийгээ зохион байгуулалттайгаар буланд шахаад л болоо юу?
МАН, АН, ХҮН-ий бүх залуучууд одоо хүн чанартай байцгаана уу? Сандал суудал чинь дахиад олдоно ш дээ. Олохгүй ч байсан ядаж хэдхэн сарын өмнө ярьж байсан, зарчмаа эргээд сана л даа.
Өчүүхэн сандлын бодлоор өнөөдрийг харанхуйлах ямар хэрэг байна вэ? Өлсөж үхэх гээд байгаа биш. Дахиад хэлье. Засгийн газрыг огцруулахад энэ хоёр өгүүлбэр л хангалттай.

Энэ хоёр өгүүлбэрийг хэлснээ дараа нь одооноос хариуцлага хэн тооцож байхыг ярья гэнэ. Хариуцлага тооцох хуулиуд чинь бэлэн байна. Та нар чинь галзуу юм уу? гээд орилом.
Юу ч гээд байгааг нь ойлгохгүй юм. Засгийн хариуцлага шүү дээ, чадахгүй байгаа бол солиход л болоо юм биш үү. Нээрээ тийм шүү гээд л болоо юу? Тэгж л байдаг юм гээд л болоо юу? Засгийг шүүмжилж, итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийгээ зохион байгуулалттайгаар буланд шахаад л болоо юу? Тэгж л байдаг юм гээд л болоо юу?
Авилгалыг харсаар, өөгшүүлсээр байгаа танд зориулан бичив. Уншаад үргэлжлүүлээд долооцгоо. Мань ч гэсэн үргэлжлүүлээд долооё. Хэл л их ядрах юм. Бас амт нь муухай, баабаа.