Ардчилсан намын даргын сонгууль орон даяар явагдлаа. Намынхаа даргыг бүх гишүүдийнхээ саналаар сонгодог хувилбарыг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн АН-ынхан С.Эрдэнэ намын даргаар сонгов. Энэ удаагийн сонгуульд нийт 120 мянган гишүүн санал өгөх эрхтэй байснаас 85392 гишүүн сонгуульд оролцжээ.
21 аймаг, есөн дүүргийн дүнг нэгтгэхэд нэр дэвшигчдээс С.Эрдэнэ хамгийн олон санал авснаар ялалт байгуулжээ. С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус, тус авчээ.
С.ЭРДЭНЭ 2020 ОНД НАМАА ЯЛАЛТ РУУ ХӨТӨЛНӨ
Намын даргад нэр дэвшигчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлүүлсэн. АН-ынхан Чингис хааны нэрээр одон, талбай, өрөө танхим, хот хүртэл нэрлэсэн. Тийм намын даргын сунгааг Чингис хааны өлгий нутаг гэдэг утгаар нь Хэнтий аймгаас эхэлсэн. 40 хоногийн турш үргэлжилсэн сурталчилгааны явцад нэр дэвшигчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр хамтдаа явж уулзалт, сурталчилгаагаа хийснээрээ бас нэгэн онцлогтой боллоо.

“Энэ эгзэгтэй цаг мөчид Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдэг бол эрх мэдэл албан тушаалын төлөө өрсөлдөөн биш юм. Миний хувьд энэ бол хариуцлага, их ажлын, их шинэчлэлийн төлөөх өрсөлдөөн” гэж С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ авч байхдаа хэлсэн юм. Тэрбээр 2020 онд намаа ялалт руу хөтөлнө гэдгээ уулзалт болгон дээр онцолсон. Тухайлбал:
- Бид өнөөдрөөс эхлээд 2020 оны сонгуульд бэлдэх ёстой. УИХ дахь сөрөг хүчнийг толгойлж хариуцлага үүрч ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд Ардчилсан намын бүлэг 2020 онд олуулаа биш олонхи болохын төлөө ажиллана. Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг таслахгүйн төлөө бүх хүчээ дайчилж ажиллана.
- Хэрвээ би намын даргаар сонгогдвол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүх гишүүдийнхээ оролцоотойгоор тодруулна. Ер нь дан ганц Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэлтгүй бүх шатны удирдах болон сонгуульт албан тушаалтныг бүх гишүүдийнхээ оролцоотойгоор, тэдний саналыг үндэслэж тодруулж байх зарчмаа л хэлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүх гишүүдийнхээ саналаар буюу “Сунгаагаар тодруулна”. Бүх гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг энэ зарчмыг жишиг болгож Үндсэн дүрэмд суулгаж өгнө.
С.ЭРДЭНЭ БОЛ ТОМ БИЕТЭЙ З.ЭНХБОЛД

С.Эрдэнийг Шонхор фракц болон З.Энхболд дэмждэг. Тиймдээ ч С.Эрдэнэ бол том биетэй З.Энхболд гэсэн хошигнол гарсан. Ийнхүү АН-ын даргын суудал Шонхор фракцад үлдэж байна. С.Эрдэнийг намын дарга болгоход багагүй хүч хөдөлмөр зарцуулсан хүний нэг нь З.Энхболд гэдэг. Учир нь С.Эрдэнэ намын дарга болвол З.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зам нь засагдана гэх яриа ч бий.
С.ЭРДЭНИЙГ ДЭМЖҮҮЛЭХЭЭР МӨНГӨ ТАРААЖ БУЙ БИЧЛЭГ ЦАЦАГДАВ
АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшигч С.Эрдэнийг санал авахын тулд мөнгө тараасан тухай бичлэгийг өөрийн твиттер хуудсаараа өчигдөр олон нийтэд цацлаа. Тодруулбал Баянзүрх дүүрэгт нэгэн үүрийн дарга С.Эрдэнийг дэмжүүлэх гэж гишүүддээ мөнгө тарааж буй бичлэг юм. Энэхүү бичлэгийг үзэхэд нэр дэвшигч С.Эрдэнэ өөрийг нь дэмжсэн хүн бүрт хүн бүрт 10 мянган төгрөг тараалгажээ. Харин энэхүү үйл ажиллагааг нь Баянзүрх дүүргийн Засаг даргад Д.Пүрэвдаваа гардан зохион байгуулсан бололтой.

АН-ЫН НӨЛӨӨ БҮХИЙ ГИШҮҮД НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ЭРХЭЭ ХАСУУЛАВ
Намын даргыг сонгох сонгуульд цахим бүртгэлд хамрагдсан, татвараа төлсөн гишүүн оролцох эрхтэй байхаар АН-ын Их хурлаас баталсан тул 180 мянган гишүүний хэд нь энэ удаад саналаа өгөх вэ гэдэг бас анхаарал татаж байсан.
АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд эхэлж, энэ сарын 6-нд дууссан. Намын даргын сонгуульд нийт 120 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй боллоо. Уг нь энэ тоо үүнээс их байж болох байсан ч тус намын дарга З.Энхболдын энэ сарын 27-нд гаргасан шийдвэртэй холбогдуулан зарим гишүүд санал өгөх эрхээ хасуулсан юм.

Тодруулбал АН-ын дарга зарим гишүүнийхээ санал өгөх эрхийг хязгаарлахаар шийдвэрлэсэн үндэслэл нь тэдгээр гишүүн энэ сарын 6-нд харьяа анхан шатны намын байгууллагадаа очилгүй, Төв намын бүртгэлийн цэгт бүртгүүлсэн явдал болохыг тушаалдаа дурдсан.
НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙН ӨМНӨХ САНАЛ АСУУЛГАД Л.ГАНТӨМӨР ТЭРГҮҮЛЖЭЭ
GoGo.mn сайтаас 2016 оны арванхоёрдугаар сарын 20-30-ны хооронд "Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээс та хэнийг дэмжиж байна вэ?" гэсэн санал асуулгыг уншигчдынхаа дунд явуулсан. Энэ асуулгад 8341 хүн саналаа өгснөөс нэр дэвшигч Л.Гантөмөр тэргүүлж, нийт уншигчдын 29 хувийн санал авсан юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамгийн бага буюу гурван хувийн саналаар сүүл мушгиж байсан. Гэсэн ч намын гишүүд нь түүнд итгэл хүлээлгэлээ.

С.ЭРДЭНИЙН НАМТАР
1963 онд Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой. Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны магистр цолтой. Удирдлагын академийн хууль зүйн ухааны докторант.
- 1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга
- 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн
- 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК-ийн захирал
- 1995-2000 онд нийслэлийн МYАН-ын хорооны дарга. МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн
- 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч
- 2000 оноос одоог хүртэл Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга
- 2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн
- 2002-2005 онд Монголын ардчилсан Холбооны дарга
- 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
- 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
- 2005 оноос одоог хүртэл Нийслэлийн ардчилсан намын дарга
- 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
- 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажилласан.
- 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
- 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон.