gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг эгүүлэн татна уу !!!

Б.Эрдэнэчимэг
Улс төр
3 цаг 41 минутын өмнө
2438
Twitter logo

Увс аймгийг байгуулсны 100 жилийн баяр үргэлжилж байна. Өнөөдөр алдарт The HU хамтлаг тус аймагт тоглолтоо хийнэ.    

Тэгш ойн баяр сайхан болж, зохион байгуулалт сайн байгааг очсон хүн бүр магтаж, цахим сүлжээнд дээр дооргүй магтав. Гэтэл энэ баярт улсын төсвөөс багагүй мөнгө зарцуулсан нь тодорхой боллоо. Тэгэхээр сайхан болох нь аргагүй л.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Орон нутаг, улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулсан. Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гарсан" гэж хээв нэг ярив. 

Тэрээр Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Сайд төрийн, ТББ-ынхаа ажлыг хольж сольж, холион бантан хутгажээ. 

Аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэхдээ нутгийн зөвлөлийн даргын хувиар ажилласан нь тодорхой. Тэгсэн атлаа мөнгийг нь сайдын багцаасаа гаргасан гэв. 

Цахилгаан хангамж дүүрч гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтыг хариуцах нь зөв үү? Зүй нь, энэ хүн цахилгаан, дулаан, түгээх, дамжуулах станцуудыг хариуцах ёстой. 

Сайд бүр ингээд дор бүрнээ тохижилтын ажил санхүүжүүлээд байвал юу болох вэ? Эсвэл сайдын багцыг сайдууд хүссэнээрээ захиран зарцуулах хязгаартай эрх мэдэлтэй юм уу? Энэ асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн нар хариулах биз. 

Б.Чойжилсүрэн сайдын мэдэгдэлд олон нийт яагаад бухимдав?

Эрчим хүчний салбар аль ч улсын хөгжилд маш чухал үүрэгтэй. Эмнэлэг, сургууль, үйлдвэрүүд гээд эрчим хүчийг бүх салбарт, хүн бүр  цаг минут бүрд хэрэглэж байдаг. Гэтэл манай эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх шахуу байна. Харин сайд нь аархаж, аймагтаа тэрбумаар нь цацжээ. 

ДЦС-3-т өнгөрсөн сарын 2-нд  томоохон осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн. Угаасаа эрчим хүчний чадлын дутагдалд орчихсон атлаа 50 МВт-ын турбогенератороо шатааж, олон тэрбум төгрөгийн алдагдал үүсэв. 

2025-2026 оны өвөл дулаан, цахилгаан хослон ажиллаж байсан горимыг зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу шилжүүлнэ. Үүнд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай. "ДЦС-3"-ын байшинд гал гарч, сүйдсэн тул 7 тэрбумаар засварлах тооцоо бий. Ингээд эхний ээлжид 15.5 тэрбум төгрөг шаардлагатай. 

Мөн үүн дээр гаднаас худалдаж авах турбогенераторын үнэ нэмэгдэнэ. Бас л хэдэн тэрбумаар яригдах нь ойлгомжтой. Харин Ч.Чойжилсүрэн сайд энэ бүхэнд санаа зовохгүй байгаа бололтой. Сайдын багцаа гарын салаагаараа урсгаж сууна.

ДЦС-3-т осол болохоос ч өмнө эрчим хүчний салбар нийт 750 сая ам.долларын зээл авчихсан. Энэ нь ойролцоогоор 2.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. 

Улсын төсөв алдагдалтай, салбар нь өртэй байгаа тул Үндэсний аудитын газар том толгойтой энэ сайдын хөрөнгө оруулалт, зарцуулалтад хяналт шалгалт явуулахыг шаардаж байна. 

ДАБЛ СТАНДАРТ БУЮУ ХУУЛЬ, ХАРИУЦЛАГА ҮЙЛЧИЛДЭГГҮЙ САЙД

Дабл стандарт гэхээр ямар утгатайг хүн бүр мэдэх болжээ. Тухайн хүний гарал үүсэл, нутаг, албан тушаал, зэрэг зиндаанаас хамаарч хууль дүрэм харилцан өөрөөр үйлчилдэг гэсэн үг юм. Тэгвэл Б.Чойжилсүрэн сайд үүний тод жишээ. 

УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллахдаа хэвлэлийн хурлын үеэр "улныхан" гэж хэлээд л "хусуулсан". Одоо УИХ-ын дарга болсон Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж, "Хариуцлагагүй үг хэлж, иргэдийг бухимдуулсан" гээд түүнийг сайдын албан тушаалаас нь буулгаснаа мэдэгдэж байв. 

Мөн Байгаль орчны сайд Н.Уртнасанг Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” буюу Андлалын хөшөөний дуулиан шуугианаар бушуухан суудлаас нь буулгасан. МАН-ынхан явуулах хүнээ бол дор нь явуулдгийн жишээ нь энэ. 

Харин ДЦС-3-т инженер амиа алдаж, Улаанбаатарчууд энэ өвлийг яаж давах дээрээ тулсан ч Б.Чойжилсүрэн сайдын сэнтийдээ заларсаар, юу ч болоогүй мэт таг дуугүй. Осол техникийн шалтгаантай байсан гэв. Амиа алдсан инженерийн ар гэрээс ч уучлал гуйсангүй.         
                                    
Тэрээр аймгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулж, гэрэлтүүлэг тавьсан нь төсвийн сахилга батгүй сайд болохыг харуулав. Мөн Сангийн яамны "шүүлтүүр" ажилладаггүйг давхар баталлаа. Яам бүрээс Сангийн яаманд өгсөн төсвийн задаргааг тэд нарийн шүүлтүүрээр оруулж, давхар давхар судлан, дийлэнхийг нь хасдаг.

Нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө, Засгийн газрын ирэх жилүүдийн төлөвлөгөөнд суусан, эсэх, орон нутгийн хөгжлийн   төлөвлөгөөтэй уялдсан уу, зураг төсөвтэй юу, ТЭЗҮ хийсэн үү гээд олон шалгуур хангах ёстой. Харин Б.Чойжилсүрэн сайдын багц тэдний өндөр босгыг давчихсан нь хачирхалтай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан