gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2028 оноос эхлэн хүний оролцоогүйгээр хөрөнгө оруулалтыг төлөвлөдөг болно

Б.Эрдэнэчимэг
ТӨСӨВ
2025-09-16
4
Twitter logo

Манай улс цахим үндэстэн болох том зорилго тавьж, санхүү, боловсролын салбарт цахим үйлчилгээнүүд нэвтрэв. Мөн төрийн үйлчилгээнүүдийг и-баримт, И-Ионголиа гэх мэт аппликэйшнийн тусламжтайгаар бид хэдхэн секундэд авч байна. 

Тэгвэл энэ арга барилыг төрийн худалдан авалтад нэвтрүүлэхээр Эрдэнэт үйлдвэр ажиллаж эхэлсэн. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаа 2028 оноос эхлэн хүний оролцоогүйгээр,  хиймэл оюуны тусламжтайгаар хийдэг болох нь. 

Энэ онд улсын төсвөөс цахим шинэчлэлт, шинжлэх ухаанд 56 тэрбум төгрөг зарцуулжээ. Ирэх жил энэ дүн 168 тэрбум болох тооцоог Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хийж, Сангийн яам баталсан буюу дэмжжээ.

Цахим  шинэчлэлтийг тасралтгүй хийснээр 2028 оноос Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрынхны ажил хөнгөрнө. Учир нь жил бүрийн хавар яамд ирэх оныхоо төсвийн төслийг тус газарт өгдөг. Хүслийн жагсаалт мэт маш олон ажлыг төлөвлөдөг юм.

Тэдгээрийг Сангийн яам ирэх жилийн төлөвлөгөөнд туссан уу, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан уу, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцсэн үү гэх мэт шалгуураар шүүгээд цөөлдөг. 

Мөн төсвийн хуулийн шаардлага болох зураг төсөвтэй юу, газраа шийдсэн үү, гурван жилд багтаан хэрэгжүүлэх үү гэсэн дараагийн давааг төсвийн төсөл давах ёстой. 

Үүний дараа Засгийн газрын хуралдаан, сайдууд хоорондын тохиролцоо, намын бүлгийн хурал, нэг тойргийнхны лобби, байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаануудыг давна. Иймээс УИХ-ын гишүүд төсөв батлуулна гэдэг бол алаан байхгүй юу гэцгээдэг.

Тэгвэл 2028 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтыг хийхдээ их өгөгдөл ашиглаж, санхүүжилтийн явцыг хиймэл оюун ухаан хянадаг болно. Нэг тойргоос сонгогдсон гишүүд нийлж, Сангийн сайдын урд хойно гүйж, тойрогтоо ахиухан төсөв тавиулах гэж хөөцөлдөх хэрэггүй болох нь. Ерөнхий сайд болон Сангийн сайд нар тойрогтоо арай ихийг өгчихлөө гэх гомдол ч гарахгүй бололтой.

Гэхдээ их өгөгдөл ашиглаж, зөв шийдвэр гаргахын тулд мэдээллийн технологийн сайн мэргэжилтнүүд болон супер компьютер хэрэгтэй болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан