НҮБ-ын Хүүхдийн Сан болон Чингэлтэй дүүрэг хамтран гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой “Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийн хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр /2025.08.18/ байгууллаа.
Төслийн хүрээнд нийт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн монгол гэрийн ЧИП дулаалга болон агаар сэлгэлтийн бүтээгдэхүүнийг 1000 өрхөд нийлүүлнэ.
Гэрийн дулаан алдагдлыг бууруулан, аюулгүй орчин бүрдүүлснээр хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой юм байна.
Төслийн талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул тайлбарлахдаа, "Өнгөрсөн өвөл хийсэн судалгаагаар айл өрхүүдийн дулаан алдагдал маш өндөр гарсан.
Эрчим хүчний хэрэглээг нэмэхээс илүү дулаан алдагдлыг бууруулах нь хамгийн хэмнэлттэй арга. Энэ өвлөөс эхлэн Нийслэлд нийт 3900 байшин, гэрийг дулаалж, газын халаагуурт шилжүүлэхээс 3100 нь Чингэлтэй дүүрэгт байршилтай.
Харин UNICEF-ийн гэр дулаалах “чип” аргачлалаар 1000 гаруй өрхийг дулаална. Энэ нь дөрөв, таван жил туршигдаж, үр дүнгээ өгсөн технологи. 
Төсөлд хамрагдах айл өрхийг хэрхэн сонгосныг тодруулахад “Нийслэлээс гэр хорооллыг ногоон, шар гэхчлэн бүсчилсэн судалгаа бий.
Мөн өөрөө дулаалгын төсөлд хамрагдахыг хүсэж буй эсэх, хаягийн бүртгэл зэргийг шалгаж, судалсны үндсэн дээр сонгосон.
Төсөл Чингэлтэй дүүргийн 1, 4, 5-р хороонд хэрэгжинэ. Айлуудтай гэрээ хийх шатанд ажил үргэлжилж байна” гэв.
Мөн тэрээр нэг өрхийн нүүрсний жилийн хэрэглээ дунджаар 3 тонн байдаг бол дулаалснаар эрчим хүчний хэрэглээ 50 хувь буурна. Газын халаагуур нэвтэрснээр утаа, үнс, түлшний асуудал багасаж, айл өрхийн аюулгүй байдал сайжирна гэдгийг онцолсон юм.
Төслийн ач холбогдлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал тайлбарлав.
Тэрээр, “Чип дулаалгын багцыг зорилтот бүлгийн айл өрхөд нийлүүлснээр жилд 5,000 тонн нүүрсний хэрэглээг хасаж, 800 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Айл өрхийн нүүрс, түлштэй холбоотой хуурай хог хаягдал 60-80 хувиар багасна. Мөн гал түлэх нийт цагийг тооцоход, дулааны улиралд л гэхэд 270 цагийг зарцуулж байна.
Өөрөөр хэлбэл, гэр байшингаа дулаалж, газын болон цахилгаан халаагуур хэрэглэвэл 34 ажлын өдрийг хэмнэнэ.
Харин нэг шийдээгүй асуудал нь төрөөс үнэгүй өгсөн зүйл олон янзын хүндрэл дагуулдаг жишээтэй учраас тодорхой хэмжээний төлбөр авах эсэхээ ярилцаж байгаа. Энэ асуудлыг дараагийн шатанд талууд ярилцаж тохиролцоно” гэлээ.
Тэрээр, жижиг, дунд үйлдвэрлэлтэй хамтран ажиллаж, чанарын хяналт, үйлдвэрлэлийг дотооддоо гүйцэтгэнэ. Мөн иргэдэд зориулсан мэдээллийн төв байгуулахаар төлөвлөсөн. Хүссэн өрх, байгууллага өөрийн санаачлагаар гэрээ дулаалах тохиолдолд банк, ББСБ-аас ногоон зээл авах бүрэн боломжтой гэдгийг мөн онцлов.
Төслийг төр, иргэн, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж, иргэд өөрсдөө суурилуулалтын үйл явцад оролцоно. Харин 1.5 тэрбумын санхүүжилтийн материал татан авалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцаж, Чингэлтэй дүүрэг айл өрхүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгэлийг баталгаажуулж, нийслэлд ил тод тайлагнах аж.

“Чип” багцыг Монголын жижиг, дунд үйлдвэрүүд нийлүүлж буй нь төслийн онцлог бөгөөд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм байна.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн захирал Э.Онон нар оролцлоо.
Э.Болор-Од