gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.09
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнгөрсөн сард олон жилийн дунджаас 1.6°С-аар дулаан байжээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2026-09-06
Twitter logo

НАЙМДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай орны наймдугаар сарын агаарын дундаж температур (1991-2020 оны дунджаар) Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12°С (53.6°F) –аас хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар +18.1°С (64.6°F) –аас +26°С (77°F), бусад нутгаар 12.1°С –аас +18°С (53.8°F –аас 64.4°F) дулаан байдаг.

Монгол орны хэмжээнд наймдугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 24 хувь нь ордог.

Тус сард төвийн болон нутгийн хойд хэсгээр 60.1-125 мм, говь-цөлийн бүс нутгаар 5-30 мм бусад нутгаар 30.1-60 мм тунадас ордог байна. Өнгөрсөн сарын агаарын дундаж температур

  • Өмнөх жилээс 1.2°С-аар,
  • ОЖД-аас 1.6°С-аар тус тус дулаан байсан.

1940 оноос хойш тохиолдож байгаа 4 дэх дулаан сар болж өнгөрлөө.

Сарын агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд (Зураг 2) нийт нутгийн 86% нь дунджаас 1.1–ээс 3.0°С-аар дулаан, 14% нь дунджийн орчим байжээ. 

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 36.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 13.4%, ОЖД-аас 16.5%-иар тус тус бага бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 22 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 68 хувь нь дунджаас бага, 15 хувь нь дунджаас ахиу, 16.3% -д дунджийн орчим хур тунадас орсон байна. 

Монгол орны хэмжээнд болон дөрвөн бүсээр хуваан дундажлан тооцоолсон 8 дугаар сарын хоногийн агаарын дундаж температурын явцыг авч үзэхэд сарын ихэнх хугацаанд нийт нутгаар ОЖД-аас 0.2°С-аас 6.9°С-аар дулаан байв. Харин 3 дугаар 10 хоногийн зарим үеүдэд хоногийн агаарын дундаж температур ОЖД-аас -0.5°С-аас -1.9°С-аар хүйтэн байсан байна.

Хур тунадасны хувьд эхний арав хоногт баруун болон төвийн бүсэд, хоёрдугаар арав хоногт төв болон зүүн бүсэд харьцангуй ахиу хур тунадас оржээ. 

Агаарын үнэмлэхүй их температур 30°С-ыг давж халсан өдөр Баянхонгорын Шинэжинст (Эхийнгол), Говь-Алтайн Цогт (Баянтоорой) 25-29 өдөр, Өмнөговийн Ханбогд, Дорноговийн Хөвсгөл, Замын-Үүд, Эрдэнэ сум орчмоор 20-22 өдөр, Өмнөговийн Булган, Цогт-Овоо, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган, Зэрэг, Манхан, Увсын Завханд 15-19 өдөр, бусад нутгаар 10-аас цөөн өдөр ажиглагдсан. 

Энэ сард агаарын температурын үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Шинэжинст сум Эхийголд 40.3°С, үнэмлэхүй бага утга Завханы аймгийн Цэцэн-Уул суманд -1.5°С хүрсэн. Харин хөрсний температурын үнэмлэхүй их утга Хэнтий аймгийн Галшир суманд 70°С, үнэмлэхүй бага утга Улаанбаатар хотын Тэрэлжид -4°С хүрч хүйтэрсэн байна. Тухайн сард хоногт хамгийн ихдээ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21-ны өдөр 57.6 мм тунадас орсон.

Агаарын даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 946гПА, хамгийн бага утга Баянхонгорын Баянбулагт 770.5гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 33м/с хүрсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан