gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үе үеийн парламентын дарга нар зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо

Э.Энхмаа
Улс төр
2025-09-15
25
Twitter logo

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.09.15) Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орчин цагийн парламентат ёс төлөвшин хөгжсөний түүхт ойн мэндчилгээг дэвшүүлээд, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар хуралдаанаа хийснээр төрт ёсны түүхэн замналд нэгэн шинэ хуудас нээгдсэнийг цохон тэмдэглэлээ. 

Тэрбээр, олон намын төлөөлөл бүхий парламентын засаглал нь монголчуудын ирээдүйн хөгжил дэвшлийн зүг чиг гарцаагүй мөн гэдгийг Улсын Бага Хурал бодитоор нотлон харуулсныг, түүхэн үйл хэргийн хамт онцоллоо. Түүнчлэн, эрх зүйт төрийг төлөвшүүлж, парламентат ёсыг бэхжүүлэхэд үе үеийн Улсын Их Хурал, түүний Тамгын газар түүхэн үүргээ гүйцэтгэсэн төдийгүй төрийн бодлогын залгамж чанар, институтийн хөгжлийн хүртээмжтэй байдлыг чухалчилсаар ирснийг тодотгов.

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш үе үеийн Улсын Их Хурал бодлого зорилтынхоо хүрээнд тухайн цаг үедээ тэргүүн эрэмбийн шийдлүүдийг гаргаж байсныг дурдаад, Улсын Бага Хурлаас эхтэй өв соёл, дэг ёс, туршлага сургамжийг уламжлан авч, үргэлжлүүлэн хөгжүүлсээр өдгөө ес дэх удаагийн парламент ард түмнийхээ элч төлөөллийн эрхэм үүргээ хэрэгжүүлж байгааг хэллээ.

Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд төлөөллийн чадамжийг нэмэгдүүлсэн, таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй энэ удаагийн парламент уламжлал, шинэчлэлийг хослуулан хадгалж, ардчилсан институтийн хөгжил, сонгодог парламентын ёсыг улам бүр бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг УИХ-ын дарга онцлов.

Энэ дашрамд тэрбээр, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжилтийг хянан шалгах ажилд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, институцийн хөгжил, эрх зүйн үндсийг тогтоох, хэрэгжүүлэх нөр их ажилд үе үеийн Тамгын газар, түүний удирдлага, албан хаагчдын оруулсан хувь нэмэр асар их хэмээн тэмдэглэв.

“Хуралдай” зөвлөлдөх танхимын өнөөдрийн уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан стратеги төлөвлөгөөний зорилтууд, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжууд, төсвийн хэлэлцүүлгийн шинэ дэг, татварын реформын цогц хэрэгжилт зэргээр нээлттэй санал солилцлоо. Үе үеийн парламентын тэргүүн нар уулзалтын үеэр цаг үеийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагыг бодлого, шийдвэртээ тусгах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар болон нийгэмд шударга ёс, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Уулзалтад оролцогчид бага ард түмэн гэгддэг парламентын залгамж чанар нэн чухал гэдэгтэй санал нэгдэхийн зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагааг илүү төгөлдөржүүлэхэд харилцан туршлага, сургамжаа хуваалцаж, нээлттэй зөвлшилцөж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн уулзалтад: 

  • Парламентын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он),
  • Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он),
  • С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он),
  • Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он),
  • Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он),
  • Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он),
  • З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он),
  • М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он),
  • Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) нар болон үе үеийн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын төлөөлөл оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан