Засгийн газрын өнөөдрийн /2025.07.23/ хуралдаанаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг дуудаж авчээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц далдуур үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Ерөнхий сайд энэ чиглэлээр холбогдох сайд нарт хэд хэдэн үүрэг даалгавар өгснийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Баасандамба танилцуулав. Үүнд:
- Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
- УИХ-аар 2002 онд батлагдсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх 8-р сард багтаан
- ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх 8-р сард ЗГ-т танилцуулахыг ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын даргад даалгав.
- Мансууруулах донтой иргэдэд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх байгууллагыг ЭМЯ-ны харьяанд байгуулаа асуудлыг судалж, Монгол Улсад хориглосон, хязгаарласан болон хяналтад байх шаардлагатай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтыг шинэчлэн боловсруулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
- Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээний тархалтын тандалт судалгааг хийж, бүх шатны боловсролын байгууллагад урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил зохион байгуулахыг Эрүүл мэнд, Хууль зүй, Боловсролын сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус даалгав.
- Монгол Улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх ургамлын тархцыг судалж, хумих, бүрэн устгах ажлыг зохион байгуулах үүргийг ЦЕГ-т өгөв.