gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хэрэглээнд нэвтрүүллээ

Нийгэм
2026-01-08
39
Twitter logo

Манай улсад жилд дунджаар дөрвөн сая гаруй зөрчлийн хэрэг бүртгэгддэг бөгөөд үүнийг 13 мянга орчим эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэдэг байна. Өмнө нь энэ бүх процесс цаасан хэлбэрээр явагдаж, цаг хугацаа их зарцуулдаг байсан бол 2026 оны 1-р сарын 1-нээс “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г орон даяар ажиллуулж эхэлжээ.

Ингэснээр зөрчил шалгах ажиллагааны хугацаа, зардал, хүндрэл буурч, зөрчлийг шалгах ажиллагаа илүү шуурхай болох талаар ЦЕГ-ын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд ярилаа.

Тэрбээр, Энэ системийг 2023 оноос Цагдаагийн байгууллагад туршиж, эхний ээлжид зарим дүүрэг, дараа нь 2024 оноос нийслэл, өнгөрсөн онooс улсын хэмжээнд туршсан.

Зөрчлийн мэдээллийг бүрэн цахимжуулснаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлүүдийг илүү хурдан шийдвэрлэх боломж бүрдэж байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ийм хэргийг нэн даруй шийдэх ёстой ч хэргийг бүртгэх, шалгах зэрэг бүх ажиллагаа цаасан дээр явахад чирэгдэл ихтэй байв.

Өнгөрсөн онд дөрвөн сая гаруй зөрчил бүртгэгдсэний 98 хувь нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Ихэнх нь замын хөдөлгөөн, олон нийтийн хэв журам, мөн хүний биед халдсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлүүд байв.  Энэ бүхэнд гэмтлийн зэрэг тогтоох, шинжээч томилох ажиллагаа хамгийн их хугацаа алддаг байсан бол цахимжуулснаар түргэн шуурхай, хүний эрхэд нийцсэн байдлаар шийдэх боломж бүрдлээ гэв.

Зөрчил шалгадаг байгууллагууд олон, тэдгээрийн мэдээллийн сан хоорондоо уялдаа холбоогүй байсан нь нэгдсэн статистик гаргах, хяналт тавихад хүндрэл учруулсаар ирсэн юм. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 2019 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос тогтоол гарч, мэдээллийг нэг дор төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ.

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа, Төрийн цахим шилжилтийн хүрээнд Прокурорын байгууллага 2013 оноос үйл ажиллагаагаа үе шаттайгаар цахимжуулж ирсэн. 2017 оны Зөрчлийн тухай хуульд зөрчил шалгах эрх бүхий албан хаагч хүлээн авсан зөрчлийн талаарх гомдол мэдээлэл зөрчлийн хэргийн бүхий л мэдээллийг нэгдсэн бүртгэлд бүртгэнэ гээд заасан байдаг. Үүний зэрэгцээ зөрчил шалгах ажиллагаа яг хууль тогтоомжид заасны дагуу явагдаж байгаа эсэхэд прокурор хяналт тавьдаг.

Мөн Прокурорын байгууллага нь улсын хэмжээний зөрчлийн статистикийн нэгдмэл байдлыг хангах үүргийг хуулиар тодорхойлсон байдаг. Гэвч практик дээр зөрчил шалгадаг маш олон байгууллага байдаг. Эдгээр байгууллагын бүртгэлийн систем нь салангид байдгаас мэдээлэл солилцох ажиллагаа хангалтгүй, мөн улсын хэмжээний нэгдсэн статистик гаргахад хүндрэл үүссээр ирсэн” гэв.  

Энэхүү системийг 2022 оноос УЕПГ, ХЗДХЯ-ны захиалгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хөгжүүлэн нэвтрүүлжээ. 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн III ангийн оюутан Н.Номин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан