gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Экспериментал хөгжим, дүрслэх урлагийн наадам эхлэх гэж байна

Б.Эрдэнэчимэг
Соёл урлаг
2025-10-08
5
Twitter logo

Эрчлэх, эмхрэх бодлын хэлхээ
Үгс 
Амьсгал 
Үл үзэгдэх 
Солбилцол  
Эвлэх, эвдрэх хором мөчүүд 
Хувирал   

Анзаарагдах, үл анзаарагдах, тасралтгүй бас тодорхойгүй үргэлжлэх технологийн, экологийн, сэтгэл зүйн түмэн хувирлын хэлхээс дунд өөрийгөө хайх, төөрөх, олох, алдах, дахин олох, тасралтгүй өрнөх тэмцэл, эрэл хайгуул…  
 
Энэ бол бидний өнөөгийн амьдралын дүр зураг. XAOS 2025-ын зүгээс хувирлыг холын төсөөлөл, эсвэл хийсвэрлэл бус, харин энэ цаг үед оршихуйн мөн чанараа олж танихад чиглүүлэх завь хийгээд биднийг, нийгмийг, хүрээлэн буй орчныг хэлбэржүүлэх хүч хэмээн үзэж, энэ жилийн наадмын гол өнцгийг чиглүүлж байна. 

Хиймэл оюун биднийг ойлгож амжихаас ч өмнө хурдацтай хөгжиж, эко систем хүмүүний оршихуйг дахин бичихүйцээр өөрчлөгдөж, хүн хэмээх ижилсэл нүүдэл суудал, ой дурсамж, цахим тусгал дунд хуваагдаж басхүү эргэн нийлж байна.  

Тиймээс энэхүү наадам нь орчин цагийн ертөнц дэх хувирлууд, тэдгээрийн мөн чанар, нөлөөлөх хүчин зүйлс, тэр дундах бидний оршихуйн тухай асуултуудыг бүтээлээр дамжуулан үзэгч хүртэгчдэд тавьж буй. 

Урлаг өөрөө хувирал, мөн хувиралд хөтлөгч агаад дуу авиа, хэмнэл, чимээ анир, орон зай, агаар, амьсгал, бодис, тиг тэмдэгтүүдээр дамжуулан үзэгчдэд асуулт шидэж, хаа нэгтээ хөтлөх увидастай. ХАОС гэх нэр ч өөрөө хувирлыг бэлэгдэнэ. Энэ ч үүднээс XAOС-ын толилуулж буй үзэсгэлэн бүр үзэгч хүртэгчдийг хувиралд урин дуудах, хувиралд оруулах лаборатори юм. Хөгжим, гэрэл, дүрслэл, яруу найрагт задран нэгдэх эдгээр хувирлууд эмзэг, гэнэтийн бөгөөд эрчтэй, амин хувийн атлаа хамтач шинжтэй. 

Хувирал мөнхийн хөдөлгөөн, үргэлжийн өөрчлөлт дундах сэтгэл хөдөлгөм найраглаг шинжтэй. Харин хэзээ ч төвийг сахих, тогтуун байхтай утга нийлдэггүй. Хувирал нь ёс зүй, улс нийгэм, үүрэг хариуцлагаар цэнэглэгддэг нухацтай ойлголт. Хүрээлэн буй орчны үүднээс, хувирал нь биднийг хямралд өртсөн эх дэлхийгээ анхаарч хамгаалах, өөрчлөлтөд дасан зохицохыг сануулдаг. Нийгмийн түвшинд, олон нийт нэг нэгнийхээ ялгааг үгүйсгэлгүйгээр хэрхэн өөрчлөгдөж болохыг, соёлын хувьд хэрхэн ой дурсамжаа алдалгүйгээр шинэчлэгдэж болохыг асууна. Харин хувь хүний түвшинд, хувирал бүрд нэгийг хүлээн авахын тулд нөгөөг явуулах шаардлага гардаг тул биднийг эмзэглэлтэй нүүр тулгадаг. 

XAOС 2025-ын хувьд хувирал нь үзэгдэл, үйл явц төдийгүй үүсэн бий болохуйн эмзэг нандин найраглал юм. Дуу авиа, дүрслэл, үг бүр юу ч тогтвортой биш атлаа бүх зүйл боломжтой байх хувьсан өөрчлөлтийн хором мөчүүд рүү биднийг хөтөлнө. Энэ бол хувирлуудын цугларал бөгөөд энд оролцох нь өөрөө ч бас хувирал билээ.   

Наадмын продюсер, куратор: Т.Билгүүн, Б.Гантуяа 
Текс найруулга: Б.Гантуяа, Б.Эгшиглэн 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан