gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шатахууны хомсдолоос үүдсэн аливаа эрсдэлд бэлэн байхыг үүрэг болгов

А.Номин
Нийгэм
2025-10-28
32
Twitter logo

Хөдөө, орон нутгийн иргэдээс УОК-т шатахуун тасалдсантай холбоотойгоор гомдол, ирж буйтай  холбогдуулан өнөөдөр Улсын онцгой комиссын шуурхай штабын хуралдаан боллоо.

Хуралдааны үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан нийслэл, аймаг, орон нутгийн ШТС-ын мэдээллийг олон нийтэд тогтмол нээлттэй хүргэж, шатахуун хаана тасарсан, хаана олгож байгааг нэг урсгалаар тогтмол мэдээлэхийг онцоллоо.

Шатахууны хомсдол ойрын хугацаанд шийдэгдэх ч өвсний тээвэр болон улс хоорондын ачаа тээврийн үнэ өсөж импортын бараа, өвс тэжээлийн зохиомол үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй байгаа тул онцгойлон анхаарахыг санууллаа.

Тэрбээр “Улсын онцгой комиссоос 6-8 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, шатахуун, бензин, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж хангалтыг тогтмол хянах үүрэг чиглэл өгч, зарим аймагт газар дээр нь очиж ажилласан. Гэвч биднээс үл шалтгаалсан хүндрэл бэрхшээл гарсан тул төр, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа уялдаа холбоотой ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах шаардлагатай байна.

Дулааны цахилгаан станцуудыг хэвийн ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тасралтгүй ажиллагаатай байлгах нь өвлийг хүндрэл багатай даван туулах үндсэн нөхцөл юм. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ өвлийн оргил үед 1,800 МВТ хүрэхээр тооцоологдсон тул өндөр эрсдэл үүсэж болзошгүй. Энэ нөхцөлд холбогдох байгууллагуудыг шат дараатай төлөвлөгөө боловсруулж ажиллана” гэв.

Мөн баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл хийж буй малчдын нөхцөл байдлыг онцгойлон хянаж, мал сүргийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өгчээ.

Өнөөдрийн байдлаар 1.1 сая орчим толгой мал отрын бүсэд байгаа аж. Энэ тоо цаашид өсөх хандлагатай тул малчдын хүнс, тэжээл, шатахууны хангалтыг тасалдуулахгүй байлгах, зам даваа хаагдсан үед шуурхай тусламж хүргэх, Онцгой байдлын байгууллага, эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, аймаг, сумын онцгой комиссыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж 24 цаг ажиллуулахыг үүрэг болгожээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан