Монголбанкнаас мэдээлснээр инфляци 2026 оны 2-р сард 6.5 хувь буюу хамгийн бага түвшинд байсан бол 7-р сард 13 хувь болж өслөө. Таван сарын дотор инфляци хоёр дахин өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг задлан харвал,
- Махны үнэ- Өнгөрсөн 2-р сард нийт инфляцын 1.7 нэгж хувийг эзэлж байсан бол одоо дангаараа 4.9 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байна.
- Нийлүүлэлтийн шалтгаант үнийн өсөлт -Махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт мөн инфляцийн өсөлтөд хувь нэмэр оруулжээ. Өнгөрсөн намар бага ургац хураасны нөлөөгөөр төмс, хүнсний ногооны үнэ өссөн.
- Шатахууны үнэ- 2026 оны 2-р сарын сүүлчээр Ойрхи Дорнодод дайны нөхцөл байдалд шилжсэнээр дизель түлшний үнэ 4-р сард, АИ95 бензиний үнэ мөн өссөн. 7-р сард АИ92 шатахууны үнэ 250, АИ-92 Евро автобензин 200 орчим төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нийт инфляцын өсөлтийн 1.2 хувийг эзэлж байна.
Эдгээрээс харахад хүнс, шатахууны үнийн өсөлт нийлбэр дүнгээрээ нийт инфляцын 8.2 хувийг бүрдүүлж байна гэж Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд тайлбарлав.
Махны үнэ жилийн жилд 6-р сараас буурдаг байсан зах зээл хийгээд иргэдийн хүлээлт энэ жил талаар болов. 7-р сар гарсаар үнэ бага зэрэг буурч байна. Үнэ буурахгүй долоодугаар сартай золгосон шалтгааныг төвийн бүсэд шүлхий өвчин гарсан, малд вакцин хийснээр Улаанбаатарт нийлүүлэх махны хэмжээ багассан гэж үзэж буй аж.
Хэрэглээний сагс буюу дундаж өрхийн өдөр тутмын хэрэглээг төлөөлөх бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалтад 430 гаруй бүтээгдэхүүн бий. Үүний хэдэн хувь нь Монголбанкны зорилтын хүрээнд буюу 8 хувь дотор, хэд нь зорилтоос давсныг харвал, 7-р сарын байдлаар 199 нэрийн бүтээгдэхүүн 8 хувийг давж өсжээ. Өнгөрсөн 2-р сард энэ үзүүлэлт 187 байсан.
2022 онд инфляци 17 хувьд хүрч байв. Тухайн үед цар тахлын нөлөөгөөр тээвэр логистикийн хүндрэлээс шалтгаалж хүнсний нийлүүлэлт буурснаар хэрэглээний сагсан дахь 297 барааны үнэ 8-аас дээш хувиар өсөж байжээ.
2025 оны туршид 12 хувьд хадгалагдсан инфляци энэ онд хүнс буюу мах, махан бүтээгдэхүүн, шатахууны үнийн голлох нөлөөгөөр 13 хувьд хүрлээ.
Инфляцыг хэрхэн бууруулах вэ?
Эрэлтийн шалтгаантай инфляцыг юуны өмнө бууруулах шаардлагатай. Үүний тулд, төсвийн сахилга бат, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв гэж Төвбанк үзэж байна. Энэ нь УИХ, Засгийн газрын бодлогын хүрээний ажил.
Сүүлийн 15 жилийн инфляцыг харахад хүнсний инфляци дангаараа нийлүүлэлтийн шалтгаант инфляцын 25-26 хувийг эзэлж байв.
Мах, шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцыг хөөрөгдөж буй ч энэ нь Засгийн газар, салбарын яамдын зохицуулалтын хүрээний асуудал. Стратегийн бараа бүтээгдэхүүн буюу тухайлбал махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага байна.
Нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бодит үр дүн гаргахын тулд санхүүжилт, нийлүүлэлтийг ил тод болгох, цахим хяналтын дэд бүтцийг нэвтрүүлэх шаардлагатай хэмээн Төвбанк үзэж, ажлаа эхлээд байна.
Махны нөөц бүрдүүлэх бусад улс орны туршлагаас харахад агуулахын үлдэгдлийг барьцаалан зээл авах буюу хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгодог. Манайд энэ нь зээлийн шинэ бүтээгдэхүүн болох тул мэдээж Засгийн газар эрх зүйн орчинг бүрдүүлбэл Монголбанк санхүүжилт олгох боломжтой гэж тайлбарлав.
ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДВЭЛ СУУРЬ ИНФЛЯЦ ДУНДЖААР 1.2 ХУВИАР НЭМЭГДЭНЭ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын хүрээнд цалин, тэтгэврийг нэмнэ гэж зарлалаа. Тухайлбал, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуйн буюу төрийн үйлчилгээний салбарынхны цалинг эрүүл мэнд, боловсролын салбарын түвшинд хүргэж 50 хувиар нэмэхээр тусгасан. Мөн тэтгэврийг ажилласан жилд нь уялдуулан 100-300 мянган төгрөгөөр нэмнэ гэж зарласан. Цалин, тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтийг дэвэргэж, инфляцыг өдөөх эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор Монголбанк ямар тооцоолол хийж байгааг тодруулахад,
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, Төсвийн зардлыг жил жилээр нь харахад сонгуулийн жилүүдэд огцом тэлсэн байдаг. Төсвийн зардал нь эдийн засагт мөнгө болж хэрэглээ, хөрөнгө оруулалт болдог, борлуулалт, импортыг нэмэгдүүлнэ гэх зэргээр дотоод эрэлтийг бүх үзүүлэлтээр нэмэгдүүлдэг. Дагаад инфляц өсдөг.
Тэгэхээр төсвийн дотоод эрэлт нь төсвийн зардлыг хэр хэмжээгээр нэмэгдүүлдэг вэ гэдгийг тооцох ёстой. Манай улсад дотоод эрэлтийн үржүүлэгч нөлөө 1.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төсвөөс 100 төгрөг гарахад дотоод эрэлтийг 120 төгрөг болж нэмэгдүүлдэг. Дараа нь эдийн засгийг 1.2 нэгж хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн зардал 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд өнгөрсөн үеийн байнгын тэлэлттэй төсвийн үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцоход инфляц 0.9 нэгж хувиар нэмэгдэж байна. Суурь инфляц буюу эрэлтийн шалтгаант инфляцыг 1.2 нэгж хувиар нэмэгдүүлдэг. Илүү хүчтэй нөлөөлнө гэсэн үг.
Засгийн газраас танилцуулсан төсвийн тодотголоос харахад цалин хөлсийг нэмнэ. Дээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг болж нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхөд дундаж цалин нэг нэгж хувиар нэмэгдэнэ. Нийт ажиллагсдын 13 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.
Ирэх онд төсвийн байгууллагын ажиллагсдын цалинг 170 тэрбум төгрөгөөр, ялгаатайгаар нэмэх гэж байна. Ингэснээр дундаж цалинг 5.6 хувиар өсгөнө гэж тооцож байна. Үүнтэй холбоотойгоор хувийн сектор цалингаа 4.6 нэгж хувиар нэмнэ. Нийлбэр нөлөөгөөр авч үзвэл ирэх онд дундаж цалин багадаа 10 нэгж хувиар өснө гэсэн төсөөлөл байна. Дундаж цалин 10 нэгж хувиар өсөхөд инфляци ирэх оны дөрвөн улирлын дараа 0.8 нэгж хувиар нэмэгдэнэ. Суурь инфляц буюу эрэлтийн шалтгаант инфляц 1.2 нэгж хувиар нэмэгдэх төсөөлөлтэй байна.