Богд уулын Энхтайваны аманд хөрсний шар өвс шатаж, түймэр гарсан. Цагдаагийн байгууллага уг хэрэгт 54 настай Б-г буруутай хэмээн үзсэн байна. Тэрээр “Хуучин хувцсаа шатааж байгаад санамсаргүйгээр гал алдсан” гэж мэдүүлжээ.
Энэ талаар Гал түймрийн улсын байцаагч, хошууч П.Мягмаржав “Арцатаас гадна дөрвөн бүс нутагт түймэр гарсан. 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна. Холбогдох этгээдүүдэд Ойн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн, арга хэмжээ авна” гэсэн юм.
Хувцсанд хүний энерги шингэдэг гэлцэх нь бий. Тэгвэл бид хуучин хувцсаа заавал шатааж устгах ёстой гэж үү?
Хүн амынх нь гурван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд багтаж, сэтгэл эмзэглэм бараан мэдээллүүд хөвөрч байна. Идэх хоол, өмсөх хувцсаар дутмаг, өлөн зэлмүүн саарал өдрүүдийг туулж буй хүмүүст таны хэрэглэхээ больсон хувцас, эд зүйл хэрэг болох нь лавтай.
Ингээд танд хуучин хувцас болоод хэрэглэхээ больсон зүйлсээ хандивлах боломжтой газруудыг танилцуулъя.
“АРИГ” БАНК
Та “Ариг” банкны аль ч салбарт очин хэрэглэхгүй хувцсаа сайн дурын хайрцагт хийн хандивлах боломжтой аж. Тус банкны хамт олон 2016 оноос хойш бүх салбартаа сайн дурын хайрцгийг байршуулжээ. Үүнд цугларсан хувцсыг нэгдсэн журмаар цуглуулж “Улаан загалмай” нийгэмлэгт өгдөг байна.
"Ариг" банкны салбарын байршлуудыг ЭНД дарж авна уу.
“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ” ТӨВ
“Жавзандамба хутагт” төв 9-11 дүгээр саруудад зөвхөн өвлийн дулаан хувцсыг хандиваар цуглуулдаг байна. Ингээд хороодын хэсгийн ахлагчидтай хамтран эмзэг бүлгийн айл өрхүүдэд тараадаг аж.
ХАЯГ: “Алтжин бөмбөгөр худалдааны төв”-ийн замын эсрэг талд
“МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЛ ЭКО ДЭЛГҮҮР”
“Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр” 2019 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хувцас болон эдлэл хэрэглэл хандивлах хүсэлтэй хүн бүрт нээлттэй юм байна. Иргэдээс цугларсан хандивын зүйлсийг хямд үнээр зарж борлуулдаг. Тус дэлгүүрт өрх толгойлсон ээж нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг ба дэлгүүрийн орлого ажилтнуудын цалин ба урсгал зардалд зарцуулагддаг байна.
ХАЯГ: Сүхбаатар дүүрэг, 13 хороо, Нуурын 9-13
“ИД ШИДИЙН ОРОН” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Та хэрэглэдэггүй хүүхдийн хувцаснуудаа “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын хөгжлийн төвд хандивлах боломжтой. Бид тус төвийн ажилтантай холбогдон асуухад ““Ид шидийн орон” төвийн хоёр дахь салбарт ирээд хувцас хандивлах боломжтой. Ажлын цагаар буюу 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй” гэсэн юм.
ХАЯГ: Сонгино-Хайрхан дүүрэг Баянхошууны зүүн салаа
“ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ”
Тус төв нь орон нутагт 14 салбартай ба гэр бүл хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсийг хамгаалах, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. 8:30-17:30 хүртэл ажилладаг ба хувцас хандивлах хүсэлттэй хүмүүст нээлттэй хэмээн мэдэгдсэн юм. Иргэдээс цугласан хандивын хувцсыг хамгааллын байранд буй хүүхдүүд болон хохирогч эмэгтэйчүүдэд өгдөг аж.
ХАЯГ: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 6-р хороо, 40-р Байр, 03, 06 тоот
“МОНГОЛ ДАХЬ ИХ ХӨЛГӨНИЙ УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛАХ ТӨВ”
“Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төв” нь 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Тус төв нь олон улсын байгууллага бөгөөд дэлхийн 200 гаруй улсад салбартай. Хувцас хандивлах хүмүүст нээлттэй ба 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг. Хандиваар цугласан хувцаснуудыг “Амгалан”-д байрлах халамжийн төвийн хүмүүст өгдөг. Уг төвийн ажилтантай холбогдоход “Манай төвөөр дамжуулж хувцас тогтмол хандивладаг хүмүүс бий. Хувцсыг шатааж, устгахаас илүү хэрэгтэй хүнд өгөх нь буян болно” хэмээсэн юм.
ХАЯГ: Барилгачдын талбайн урд талд
“ТАЙВАНИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
“Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. 08:00-17:00 цаг хүртэл ажилладаг ба хувцас хандивлахыг хүссэн хүн бүрт тус байгууллагын үүд хаалга нээлттэй аж. Одоогоор тус газарт амьжиргааны түвшин доогуур нэн ядуу 3000 өрх хамрагддаг байна. Иргэдээс цугласан хандивын хувцас, хүүхдийн тоглоом зэргийг шаардлагатай айл өрхүүдэд хүргэдэг ажээ.
ХАЯГ: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо /13336/, 40 байр, 2-р орц, 202 тоот
“АГЬ” ХАНДИВЫН ТӨВ
“Агь” хандивын төв ТББ нь өнгөрсөн оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус байгууллага нь хүмүүсийн хэрэглэдэггүй хуучин хувцсыг цуглуулан асрамжийн төв болон зорилтот бүлгийн айд өрхөд хандивладаг байна. Одоогийн байдлаар 130 хүүхэд харьяалагддаг “Happy kids” асрамж халамжийн төвтэй хамтран ажиллаж буй аж.
“Агь” хандивын төвийн ажилтантай холбогдоход ““Happy kids” асрамж халамжийн төвд буй хүүхдүүд маань удахгүй зуны зуслан руу гарах бөгөөд усны гутал, цув маш их хэрэгцээтэй байгаа. Манай хандивын төвөөр дамжуулан тогтмол шинэ, хуучин хувцсаа хандивладаг хүмүүс бий. Бид Чингэлтэй дүүргийн хороодтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй буюу тусламжийн гар хэрэгтэй байгаа айл өрхүүдэд хүрч ажиллахаар зорьж байна” гэсэн юм. Түүнчлэн гэрээсээ гарах боломжгүй хүмүүсийн хүсэлтийн дагуу гэрт нь очиж хандивын хувцаснуудыг авах боломжтой гэлээ.
ХАЯГ: СБД, VIII хороо, Нийслэлийн Улаанбаатар чуулгын барилгатай залгаа HUB Инновацийн Төв
ХУУЧИН ХУВЦАС, ЭД ХЭРЭГЛЭЛИЙГ АВЧ ЗОРИУЛАЛТЫН ӨНДӨР ДАРАЛТЫН ЗУУХАНД ШАТААХ ҮЙЛЧИЛГЭЭ
Хэрвээ та хуучин хувцас, хэрэглэлээ хүнд өгөх бус шатаахыг илүүд үзэж байвал гал алдах болон өөрийн амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлж мэргэжлийн газар хандаарай. Бид айл гэрт буй хуучин хувцас, эд хэрэглэлийг авч зориулалтын өндөр даралтын зууханд шатаах үйлчилгээ үзүүлдэг М.Эрдэнэбаттай холбогдсон юм. Тэрээр “Манайх энэ төрлийн үйл ажиллагаа эрхлээд дөрвөн сарын нүүрийг үзэх гэж байна. Бид нэг кг шатаах зүйлсийг 2000 төгрөгөөр тооцож авдаг. Тэгээд хотоос зайдуу, зориулалтын зууханд шатаадаг. Хүмүүс овор хэмжээ ихтэй эд хэрэглэл шатаалгах захиалга өгөх нь бий. Одоохондоо манай үйлчилгээ олонд танигдаагүй ч цаашдаа бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, өргөжүүлэх болно” хэмээсэн юм.
М.Эрдэнэбаттай холбогдох утас: 98112088