Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд болон айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр /2024.11.06/ БНХАУ-ын Жөжян мужийн Ханжөү хотод ажиллаж, дэлхийд үнэлэгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалт болох Чяньтан мөрний хоёр дахь Пөнбү гүүр, улсдаа хамгийн урт нүхэн гарцны бүтээн байгуулалт, Шиху нуурын дүүрэг дэх Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа.
Зыжы туннель нь Ханжөү хотын "Дөрвөн босоо, таван хэвтээ" хурдны замын төслийн чухал хэсэг бөгөөд хот доторх тээврийн хөдөлгөөнийг илүү хурдан, үр ашигтай болгох зорилгоор 2012 оны 12-р сард эхэлж, 2016 оны 8 дугаар сард ашиглалтад оруулсан бүтээн байгуулалт ажээ.
Монгол Улсын Засгийн газраас түгжрэлийг бууруулах 20 минут хот зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амнаас Номтын ам хүртэл 15.8 км нүхэн гарц барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ төлөвлөлттэй уялдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүдийн төлөөлөл дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх Зыжы туннелийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хариуцдаг Удирдлагын төвтэй танилцав.
Туннелийн замын хөдөлгөөний хяналт, гэрэлтүүлэг, салхи нэвтрэлт, ус зайлуулах, галын аюулгүй байдал зэрэг долоон төрлийн хяналт тавьдаг 400 камер ажиллаж байна.
Замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд авдаг тул онцгой үед замын бүх гэрэл дохиог өөрчилж хөдөлгөөнийг зохицуулна. Туннель энгийн, ослын, нэмэлт гэрэлтүүлгийн системтэй бөгөөд өдөр, шөнийн аль ч цагт гэрэлтүүлгийг жолоочид ээлтэй байдлаар тохируулж, осол гарахаас сэргийлнэ. Салхи нэвтрэлтийг мөн Удирдлагын төвөөс зохицуулдаг тул туннельд гал гарвал эсрэг талыг эсрэг талын сэнс асааж, шууд замын хөдөлгөөний зохицуулалтыг шуурхай хийх боломжтой энэ байгууламж дэлхийн дэд бүтцийн салбарын шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч байжээ.
Зыжы туннелийг дөрвөн жил орчим хугацаанд 45 тэрбум юанийн өртгөөр босгосон бөгөөд уг туннелиэр өдөрт 80 мянган автомашин зорчиж байна. Туннель барихаас өмнө хотын урдаас хойшоо чиглэсэн хөдөлгөөнд оролцохын тулд тойруу замаар 50 минут зорчдог байсан бол туннельтэй болсноор 14 минут болгож чаджээ. Хотын эдийн засгийн өсөлтөд энэ гүүр чухал хувь нэмэр оруулсан бөгөөд ИХ-20-ын уулзалт зохион байгуулах хэмжээний өсөлт авчрахад Зыжы туннель чухал хувь нэмэр оруулсан гэж танилцуулав.
Б.ДЭЛГЭРСАЙХАН: БОГД УУЛАНД НҮХЭН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАСАН
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бид Ханжөү хотын дэлхийд 4-рт орох 14.4 км урт метроны удирдлагын төвд ирлээ. Энэ метроны хамгийн гүн хэсэг 21 метр бол манайх 300 метр байх тооцоолол гарсан. Зижы туннелиэр 80км/цагийн хурдтай явахад есөн минут болж байна. Туннелиэр 60, 80, 100 км/цагийн хурдтай явж болно. Хурдыг Удирдлагын төвөөсөө зохицуулж болно. Мөн агааржуулалт, гэрэлтүүлэг, галын аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой гэж хэлж байна. Туннельд байгалийн гэрлийг сайн нэвтрүүлснээр жилд 2.3 сая кв/цагтай тэнцэх хэмжээний эрчим хүч хэмнэж байна.
-Богд уулыг нүхэлнэ гэхээр хүмүүст итгэл үнэмшил төдийлэн төрөхгүй байгаа. Энэ нь түгжрэлийг бууруулах хамгийн зөв хувилбар мөн үү?
-Энэ талаар олон судалгаа хийж байна. Богд уулын нүхэлж туннель барих тухай анх удаа яригдаж байгаа юм биш л дээ. Түүхээс харахад анх 1981 онд яригдаж эхэлсэн байдаг. Социализмын үед ЗХУ-аас Богд уулыг урагш нь нүхэлж байж Улаанбаатар хот тэлнэ гэсэн судалгаа хийсэн байдаг. Дараа нь энэ асуудал Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед, түүний дараа Н.Энхбаярын Засгийн газрын үед Дэд бүтцийн сайд Жигжидийн үед энэ төслийг хэрэгжүүлье гэж яригдаад хэрэгжүүлээгүй орхисон юм.
-Туннелиэ ямар аргаар гаргах нь манайд тохиромжтой вэ?
-Туннель гаргах хоёр арга байна. Нэг нь тэсэлгээний арга, нөгөө нь метроны машинаар нүхлэх арга. Зыжы метрог тэсэлгээний арга сонгож гаргасан. Энэ нь хамгийн хурдан гэж байна л даа.
Бид зураг төсөл боловсруулах компанийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс /2024.11.06/ зарлаж байна. Ондоо багтаан сонгон шалгаруулалтаа хийж, оны дараа гүйцэтгэгчийг шалгаруулна. Хавар 3-4-р сард төслийг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна гэв.
Пөнбү гүүр нь хүчтэй урсгалтай мөрөн дээр баригдсан, авто зам, төмөр замыг тусгаарласан байдлаар хослуулан шийдсэн инженерийн бүтээл гэдгээрээ дэлхийд алдартай. Голын 40 км/ц хурдтай ширүүн урсгалыг тэсвэрлэхийн тулд Хятадад анх удаа ган татлагат аргыг тус гүүрэнд ашиглажээ. БНХАУ-ын Төмөр замын яамны Хятадын зүүн хэсгийг төвтэй холбох төсөлд тус гүүр багтдаг, төмөр замын үндсэн сүлжээний чухал хэсэгт тооцогддог аж.
Төмөр зам, авто замын хоёр үндсэн хэсэгтэй. Төмөр замын хэсэг нь хоёр шугамтай, 11.4 метр өргөн, 2,8 км урт, 120 км/цаг хурдны хязгаартай бол авто замын хэсэг нь 19.5 метр өргөн, дөрвөн урсгалтай, 1,3 км урт, 100 км/цагийн хурдны хязгаартай зорчино.
Барилгын төлөвлөгөө батлагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 1992 онд ашиглалтад орсон Пөнбү гүүр инженерийн онцгой шийдэлтэйгээс гадна бүс нутгийг холбодог, төвлөрлийг сааруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулдаг гүүр ажээ.