МАН-ын бүлгийн хурал өчигдөр (2025.03.24) Төрийн ордонд хуралдсан. Энэ үеэр бүлгийн гишүүдэд оноо өгч, үнэлэх журмын төслийг хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц энэ журмыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, сайжруулаад дараагийн хурлаар хэлэлцэх саналаа хэлжээ. Тэрээр NTV, Eagle телевизэд өгсөн ярилцлагадаа “Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн. Саналаа өгсөн гишүүдийн саналыг тусгаад дахин хэлэлцэх нь зөв гэдгээ хэлсэн.
Намын бүлгийн шийдвэрийг нэгдүгээрт тавина гэсэн зүйл байхгүй. Ар түмний, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Энэ зорилгоор УИХ-ын гишүүн болсон. Анх жагсаалтаас нэр дэвшихэд надад энэ болзлын талаар огт хэлээгүй. Бүлгийн шийдвэрийг дэмжээгүй, бүлгийн эрх ашгийг хангаагүй хэмээн оноо хасах юм байна.
Ажлаа хий гээд шахахаар зарим гишүүн жоохон өрвөлзөж байна. Үүнд эмзэглэх зүйл байхгүй.
Энэ нь зарим хүнд давуу байдал үүсгэх, ялгаварлан гадуурхах гэх мэт уршигтай тул ийм байж болохгүй. Намын, бүлэглэлийн эрх ашиг сүүлд байна гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Энэ журмыг бүлгийн удирдлагууд боловсруулсан гэж бодож байна. Ирэх долоо хоногт ямар байдлаар шинэчилсэн байхыг харъя.
Ард түмнийг төлөөлж байгаа хүмүүсийн ажлыг намын бүлэг үнэлнэ гэдэг нь ухралт. Улс төрийн эрхэд халдлаа. Өнгөрсөн онд анх танилцуулахад л би эсэргүүцсэн юм. Миний хэлсэн саналыг тусгалгүйгээр дахин бүлгийн хурлаар оруулж ирлээ. Бүлгийн хурлаар дэмжсэн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжвэл +10 оноо өгөх юм байна. Дэмжихгүй бол -10 оноо тавина. Энэ нь бүлгийн эрх ашгийг нэгдүгээрт тавиа гэсэн агуулга юм.
Бүлгийн хурлаар дэмжсэн ч дараа нь байнгын хорооны хурлаар тухайн асуудлыг дэмжих боломжгүй болж болно. Зарчмын зөрүүтэй саналууд гардаг тул би энэ журамд шүүмжлэлтэй хандсан.
Надад МАН-ын удирдлагууд ямар санал тавьсан гэхээр та мэргэжлийн хүний хувьд утаа, түгжрэл, хот байгуулалтын хуулиудад саналаа тусгаж, эдгээр асуудлыг шийдэхэд туслаарай л гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Цаашид би өөрийн итгэл үнэмшил, зарчмын дагуу л шийдвэрээ гаргаад явна. Хэрэв бүлгийн гишүүд энэ журмыг баталбал төлөөллийн ардчилал ганхах тул дэмжигдэхгүй болов уу" гэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Батжаргал нар мөн дээрх журмыг эсэргүүцэж, сонгогчдоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлыг бүлэг үнэлэх нь буруу гээд энэ журмыг баталбал ухралт болно гэжээ. Харин МАН-ын зарим гишүүн “Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон, сонгуульд мөнгө зарцуулаагүй гишүүд намын бүлгийн шийдвэрийг хоёр гараа өргөөд дагах нь зөв” гэжээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Жагсаалтаар нэр дэвшигчдийн дунд манай намын гишүүд ч мэдэхгүй хүмүүс бий. Зүгээр зах дээр явж байсан хүнийг дуудаж ирээд дэвшүүлсэн.
Тиймээс давуу эрхтэйгээр нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон бол намын бодлогод нэгдэх ёстой.
Нам мэргэжлийн хүмүүсийг урилгаар нэр дэвшүүлсэн. Тухайн асуудлыг хэлэлцэх үед салбараа илүү сайн төлөөлнө гэж үзэн, мэргэжлийн хүмүүсийг урьсан. Урилгаар гэдгийг та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч төсөв мөнгө гаргаагүй тул тойрогт 3-4 аймагт нэр дэвшин өрсөлдсөн гишүүдээс ялгаатай.
Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон, давуу эрх эдэлсэн тул намын бодлогод бүүр илүү нэгдэх ёстой. Гишүүний чуулганы хуралдаанаар хэлсэн үгийг боомилоогүй Бид энэ журмыг өмнө нь бүх шатанд ярьсан. Гишүүд зөвшөөрсөн, шууд л өчигдөр тулгаагүй. Өнгөрсөн хавар яриад бүгд зөв юм байна гэсэн. Ажлаа хий гээд шахахаар зарим гишүүн жоохон өрвөлзөж байна. Үүнд эмзэглэх зүйл байхгүй. УИХ-ын гишүүний хэлж ярих эрхэд огт халдаагүй. Мушгивал ингэж ойлгож болно. Энэ журам УИХ-ын гишүүнийг хариуцлагатай болгож, парламентыг бэхжүүлнэ” гэв.
Журмын төслийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар санаачлан боловсруулжээ.