gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг 12 жилийн дараа авчирлаа

Э.Оргил
Нийгэм
2024-11-19
33
Twitter logo

2012 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Н-ийг 12 жилийн дараа эх орондоо авчрах ажиллагааг Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар амжилттай зохион байгуулжээ.

Хохирогч Н, 2012 онд би 16 нас хүрч анхны паспортаа авсан. Тэгсэн хотоос нэг эмэгтэй ирээд манай аав, ээжид “Би танай охиныг Улаанбаатарт аваачиж, ажил хийлгэж, сайхан амьдруулж мөнгөтэй болгоно” гэж хэлсэн. Улаанбаатарт ирсний дараа надад гадаад паспорт гаргуулсан. Дараа нь Эрээн рүү явж, бараа татаж ирнэ гэж намайг дагуулж явсан. Вагонд суухад бүгд гадаад хүмүүс, би хэлийг нь ойлгохгүй. Нөгөө эмэгтэйдээ “Та юу хийж байна аа?” гэхэд “Чи яваандаа ойлгоно оо” гэсэн. 

Очоод гурав хоносны дараа “Бид хэзээ буцах вэ?” гэхэд “Хэд хоноод буцна аа” гэж байсаар байгаад намайг орхиод Монгол руу буцсан. Яваад ирэхдээ дахин нэг хүүхнийг ажил төрөл хийлгэнэ гэж хуурч авчирсан. Хэлийг нь ойлгохгүй. 4-ийн тооны ард дөрвөн тэг, ийм мөнгөөр намайг зарсан байна.

Хүнд зарагдаж, хохирч байгаагаа ерөөсөө мэдээгүй. Тэр хүн энэ тухай юу ч яриагүй. Тэр хүмүүс хоорондоо юу ярьж байгааг би мэдэхгүй, би зугтаах учраа ч олохгүй. Баруун, зүүн зүгээ ч мэдэхгүй.

-12 жилийн дараа гэртээ ирэхэд ямар байв?
-12 жилийн дараа ээж минь хөгширсөн байна. Аав минь бурхан болсон байна. Бичиг баримтгүй учир надад буцах боломж байсангүй.

-Яаж цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тусламж авсан бэ?
-Би Өвөрмонголын Шилийн гол аймгийн хүнтэй холбогдож, “Би ийм хүнд зарагдсан юм, бичиг баримт байхгүй. Яах вэ, туслаач” гэж 2024 оны тавдугаар сард хандсан. Тэр үеэс хойш хоёр улсын цагдаагийн байгууллагуудын тусламжаар 11-р сард Монголдоо ирлээ. Намайг эх оронд минь авчирсанд баярлалаа гэв.

Монгол болон БНХАУ-ын Цагдаагийн байгууллага, Интерполын үндэсний төвтэй хамтран хохирогч бүсгүй Монголдоо авчирчээ. Буруутай этгээд нь Хятад улсад байгаа бөгөөд шүүх хурал удахгүй болох юм байна.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан