gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ногоон нам ИЗН нэгдлээ

Улс төр
2011-03-28
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-03-28
Ногоон нам ИЗН нэгдлээ
БИЕ ДААГЧИД ХҮЧЭЭ НЭГТГЭХЭЭР БОЛОВ
ИЗН, МНН нэгдсэнээ зарлаж Иргэний зориг, ногоон нам гэсэн нэртэй улс төрийн гуравдагч хүчний байр суурийг эзлэхээр зэхэж байна. Монголын Ногоон намын IX их хурал Төрийн ордны Их танхимд өнгөрсөн бямба гаригт болж, хуралдаанд оролцсон гишүүд ИЗН-тай нэгдэхийг дэмжив. Үүний дараа ИЗН Төрийн ордонд Их хурлаа хуралдуулж гишүүд нь нэгдэх саналыг мөн дэмжсэнээр Иргэний зориг, Ногоон намын хамтарсан Их хурлыг хуралдуулсан юм.

Хуралдаанаар шинэ дүрэм, намын үзэл баримтлал, Төлөөлөн удирдах зөвлөл зэргийг шинээр батласан юм. Тэд намын дарга, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө гишүүдтэй сайн зөвлөлдөж батлахгүй бол тэдний нэгдэл салалтаар төгсөнө гэж үзэж байгаа аж. Тиймээс гишүүн бүрийнхээ санал бодлыг сонссон байна. Өмнө нь МНН нь ИЗН-д нэгдэж, хамтарсан намынхаа даргаар МНН-ын дарга, лого, бэлэг тэмдгийг сонгоно, харин нэрээ Иргэний зориг нэрээр эхлүүлнэ гэж улс төрийн тохиролцоо хийхээр ярилцаж байсан. Үүний дагуу гишүүд Д.Энхбатыг ИЗНН-ын намын даргаар сонгов. Харин С.Оюун намын дэд даргаар сонгогдсон юм.

З.АЛТАЙ "ДЭМЖИГЧ ГИШҮҮН" БОЛЛОО

Мөн хуралдаанаар намын хатуу гишүүнчлэлийг халах санааг дэвшүүлж, намын батлах авч элсээгүй ч үйл ажиллагаа, үзэл баримтлалыг нь дэмжин оролцдог хүмүүсийг "Дэмжигч гишүүн" гэсэн шинэ статустай болгохоор шийдсэн байна. УИХ-ын гишүүн З.Алтай энэ үеэр ирж намуудын нэгдлийг дэмжиж байгаагаа хэлэв. Тэрбээр "Энэ нэгдлийг цаг үеийн захиалга гэж харж байна. Та бүхэн түүхэн чухал шийдвэр гаргасанд баяр хүргэмээр байна" гэсэн юм. Ингээд тэрбээр тус намын анхны "Дэмжигч гишүүн" боллоо. Ингэснээр Иргэний зориг, ногоон нам УИХ-д гурван суудалтай болж байна гэсэн үг.

НАМЫН НЭГДЛИЙГ УЛС ТӨРИЙН ДЭЭРЭМ ГЭЖ ҮЗЭВ

"Монголын ногоон намыг аврах хөдөлгөөн"-ийнхөн мөн өдөр ИЗН, МНН-ын нэгддийг эсэргүүцэж Сүхбаатарын тал-байд жагсаал хийв. Тэд Их хурлыг хууль бус хэмээн үзэж байгаа юм. Ногоон намын анхны үүсгэн байгуулагчдын нэг Д.Баасандоржоос энэ талаар тодруулахад "Ногоон үзэл санаатай нам хэвээрээ байх ёстой. Ямар нэгэн улс төрийн хүчинтэй нэгдэх асуудал байж болохгүй. Манай нам ногоон үзлийг хөгжүүлж улам хүчирхэгжих боломжтой байтал намд орж ирээд нэг жил болж байгаа гишүүд гал голомтыг маань самарч байна. Тиймээс намуудын нэгдлийг улс төрийн дээрэм гэж үзэж байна" гэв. Мөн тэрбээр МНН-ын гишүүн бус хүн ирээд санал өгсний эсрэг байгаа аж.

ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГОРЬДЛОГО ТӨРҮҮЛСЭЭР...

О.Бум-Ялагч тэргүүтэй гишүүдийн Сүхбаатарын талбайд хийж байгаа эсэргүүцлийн жагсаалын талаар Д.Энхбатаас тодруулсан юм. Тэрбээр "Үйл ажиллагаа явуулж байгаа аль ч намд эсрэг үзэл бодолтой хүн олон байдаг. Ер нь олонх цөөнхийн зарчим бол өөрөө ардчиллын тулгуур зарчим. Аливаа асуудал гарвал намын дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Бид намын дотоод дүрэм, Монгол Улсын улс төрийн намын тухай хуулийн дагуу явж байгаа. Өнөөдөр болж байгаа хуралдаа бид Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа гишүүдээ бүгдийг нь урьж, албан ёсоор үгээ хэлнэ үү гэж мандат хүргүүлсэн ч ирээгүй. Бид цөөнхөд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг байр суурьтай байсан" гэв.

Харин намын Их хурлын урилгыг тэдэнд хоёр хоногийн өмнө өгөх гэсэн ч аваагүй аж. Тэд өөрсдөө орохгүй, урилга авахгүй гэсэн байна. Д.Баасандорж нар МНН-ын Онц Их хурлыг хуралдуулж, Д.Энхбатыг намаасаа хөөсөн. Одоогоор МНН-ыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандаад байгаа. Одоогоор Улсын Дээд шүүхийн шийдвэрийг амьсгаа даран хүлээж байна. Энэ нь Их хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гишүүдийн эцсийн горьдлого бололтой. Ямартай ч шүүхийн шийдвэр тэдний талд гарвал цаашид ногоон үзэл санаагаа дангаар нь авч явах гэнэ. Харин шийдвэр эсрэг гарвал тэдний тэмцэл үр дүнгүй болно.

Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан