gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     9.03
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 22
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 9.03
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: "The MongolZ" баг дэлхийн цомын тэмцээний аварга боллоо

А.Анужин
GOGO тойм
2025-08-30
18
Twitter logo
А.Анужин
18
Twitter logo
GOGO тойм
2025-08-30

 -Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна-

"THE MONGOLZ" БАГ ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛОВ

Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний “Counter Strike 2” төрөлд Монголын The MongolZ баг аварга боллоо. Энэ тэмцээн нь нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд шилдэг 16 баг оролцсон билээ.

Тэл гурав дахь Nuke map дээр 13:4 тооны харьцаатайгаар ялалт байгуулснаар энэ тэмцээний аварга болж 500 мянган ам.долларын эзэд болсон юм.

Мөн  тэмцээний MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор М.Содбаяр /Techno4K/ тодорсон.

  • Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
  • ДАШТ-д өрсөлдөх ширэн бээлийтнүүд тодорлоо
  • Э.Даваахүү Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН ӨМНӨХ ОНУУДЫН ӨРӨӨ БАРАГДУУЛЛАА

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар 2398 эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй. Эдгээрт гэрээнд тусгагдсан тоо хэмжээ, чанар, гүйцэтгэлд үндэслэн сарын санхүүжилтийг олгож ажилладаг.

Энэ оны эхний хагас жилд нийт 1 их наяд 250 тэрбум 980.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс:

  • 934 тэрбум 135.4 сая төгрөгийг тусламж, үйлчилгээнд
  • 316 тэрбум 845.3 сая төгрөгийг өмнөх оны өглөгт тус тус олгов.

ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ЭХЛЭВ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 20 хоног улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэв.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр тус зохицуулалт үйлчлэхгүй гэж нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-өөс мэдээлэв.

  • Автобусыг хурдан явуулахын тулд Энхтайваны өргөн чөлөөний I эгнээг бүрэн чөлөөлжээ
  • Дүүжин замын тээврийн тулгуур баганыг суурилуулж эхэллээ
  • Зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэлжээ

УВС БОЛОН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс баруун зүгт 38 км зайд наймдугаар дугаар сарын 27-ны өдрийн 17:57:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Мөн Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 28-нд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

  • Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс Зүүн хойд зүгт 21км
  • Увс аймгийн Малчин сумын төвөөс Баруун урд зүгт 42км
  • Увс аймгийн Тариалан сумын төвөөс Зүүн урд зүгт 68км

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХОЁРДУГААР ШАТНЫ БҮРТГЭЛ ЭХЛЭВ

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Энэ хугацаанд нийт 101.117 хүүхэд бүртгүүлсэн. 

Харин Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-наас эхлэв. Цэцэрлэгийн цахим бүртгэлийг есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.

ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВЛАА

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн гэж үзсэн.

Иймд "Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даатгав.

Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, 2025 оны 09 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд үүрэг болголоо. 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛҮҮД: 

  • Г.Төмөрзаяа: Хүүхдэдээ хааяа зүгээр суух, уйдах, алдах боломж олгож байгаарай
  • Бороо л орчихвол бэлчээр сэргэнэ гэдэг. Бороо их орсон ч бэлчээр доройтсоор байна
  • Зөвлөгөө: Амарч байхдаа амжуулах арван ажил

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан