gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Нямбаатар: Таван компанитай зөвшилцөх хэрэгтэй байна

А.Анужин
Нийгэм
2025-09-16
32
Twitter logo

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан. 

Өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарц дээр ажиллаж, “Хэт Моторс” ХХК-тай хашаа татах асуудлаар зөвшилцөлд хүрэхгүй байгааг мэдээлж байсан бол өнөөдөр тухайн компанитай үнэлгээ хийхээр болсныг тодотголоо.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүрэгт Вокзалын баруун талд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа цогц ажлын нэг нь “Хермес”-ийн нүхэн гарц. Тухайн байршилд есөн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх, хашаа татах ажлууд хийгдэнэ. Үүнээс таван ААН-тэй зөвшилцөлд хүрч хараахан чадаагүй байна.

Нэгдүгээрт, “Цүүрдэн” компани нийслэлийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг даргаар газар олгуулсан байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Гэвч энэ компани хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг огт зөвшөөрөхгүй байгаа.

Хоёрт, “Фаерсэйфти экюпмэнт” компанид 897 орчим сая төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Хөрөнгийн үнэлгээн дээр нэмж 200 ам.метр газар авах саналтай байгаа. Санал болгосон газрыг нь олгох боломжгүй. Харин өөр байршилд газар олгох боломжтой.

Гуравт, “МАК Централ” компани хөрөнгийн үнэлгээтэй танилцаж, зөвшилцөхөөр хүлээгдэж байна.

Дөрөвт, “Плагротрейд” компанид 66.7 сая төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Үйл ажиллагааны зориулалтынх нь дагуу газар нэмж санал болгоё.

Тавдугаарт, “Сээкл” компани хөрөнгийн үнэлгээ хийхийг зөвшөөрөөгүй. Дахин үнэлгээ хийхийг зөвлөсөн байдалтай байна. Дээрх таван компанитай зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна. Энэ долоо хоногт ирээд уулз. Нийслэлийн зүгээс дахиж мөн компаниудтай уулзъя. Үүнээс цааш Захиргааны ерөнхий хуулийн дагуу харилцааг мөрдөнө” гэв.

Улаанбаатар хотод 1949 онд анхны төмөр зам байгуулагдсанаас хойш хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд явж ирсэн. Улаанбаатар хотод нүхэн гарцууд барьснаар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна авто замын түгжрэл тодорхой түвшинд буурах аж.

Эх сурвалж: НЗДТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан