АНУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдад нэр дэвшигчийг зарласан билээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден засаг захиргааныхаа гол албан тушаалуудад нэр дэвшигчдийг зарласан бөгөөд АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Ноён Ричард Ли Буанган нэр дэвшсэн талаар Цагаан ордноос мэдээлсэн юм.
Ричард Ли Буанган Техас мужийн Остин дахь Сент Эдвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрбээр англи, хятад, франц, испани хэлээр ярьдаг.
АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооноос Элчин сайдаар томилогдох гэж буй Ричард Буанган тэргүүтэй нэр дэвшигчдийн хийх ажлын тайланг сонсож, хариулт авчээ.
Ноён Ричард Ли Буанган Монголд хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаарх илтгэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
"АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллахаар Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэнд гүнээ баяртай байна. Ерөнхийлөгч Байден болон нарийн бичгийн дарга нар надад энэ чухал үүрэг хариуцлагыг хүлээлгэж өгсөнд талархаж буй. Хэрэв би энэхүү албанд томилогдвол Монгол дахь АНУ-ын тэргүүлэх чиглэлийг ахиулах, хоёр талын түншлэлээ улам бэхжүүлэхээр нягт хамтран ажиллахаа тэсэн ядан хүлээж байна.
Иргэдийнхээ харилцааг сайжруулах нэг чухал зүйл бол Монголд англи хэлний боловсролыг дэмжих юм.
Конгресс гадаад бодлогын үйл явцад чухал ач холбогдол өгч буйд би гүнээ талархаж байна. Хэрэв би томилогдвол Улаанбаатар дахь манай ЭСЯ-ны баг хамт олон, мөн Монголын ард түмэнтэй олон арван жилийн турш гүн гүнзгий, тууштай харилцаатай байсны гол зангилаа болсон Америк хамтран ажиллагсад болон орон нутагт ажилладаг монгол ажилтнуудтайгаа хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
Энэ жил Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Ардчилалд тайван замаар шилжсэнээс хойш 30 жилийн хугацаанд АНУ Монголтой нягт хамтран ажиллаж, ардчиллын үнэт зүйлийг сурталчлах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хүний эрх, хууль дээдлэх тууштай байдлаа бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Бид Монгол Улсыг стратегийн түнш гэж бахархалтайгаар нэрлэж чадна.
Монгол Улс усан цахилгаан станцаас эхлээд нар, салхины цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй.
Хамтын үнэт зүйлс, нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр АНУ, Монголын харилцаа тогтсон. Хэрэв би томилогдвол Монголын ардчилал, эдийн засгийн институцыг бэхжүүлэхийг эрмэлзэж, анхаарлаа хандуулах болно. Бидний зорилго бол Монголын ард түмнийг олон улсын хамтын нийгэмлэгт бүтээлчээр үүрэг гүйцэтгэж, хувийн хэвшилд тулгуурлан хөгжсөн, эдийн засагт тэсвэртэй, ардчилсан тогтолцоог бий болгоход дэмжих явдал юм.
Би хэд хэдэн тодорхой асуудлаар санал бодлоо илэрхийлмээр байна.
Нэгдүгээрт, Монгол Улс нүүрс, бусад ашигт малтмалын арвин нөөцтэй, эрчим хүчний шилжилтийн эгзэгтэй үедээ байна. Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ хангах, гадаад валютын нөөц бүрдүүлэх нь олборлох үйлдвэрээс хамааралтай. Үүний зэрэгцээ Монгол Улс усан цахилгаан станцаас эхлээд нар, салхины, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй. Хэрэв би тус албанд томилогдвол Монгол Улсыг ирээдүйд цэвэр эрчим хүчтэй болж шилжихэд нь туслахыг эрмэлзэх болно.
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, гео стратегийн тулгамдсан асуудал юм. АНУ-ын хөгжлийн дэмжлэг нь тус улсыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэвээр байна. Тухайлбал, АНУ-ын Засгийн газраас Монголд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт бол 2026 онд ашиглалтад орох, Улаанбаатарын саарал усыг дахин боловсруулах систем, хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын усны компакт төсөл юм.
Түүнчлэн АНУ-ын олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацын 38 сая ам.долларын багцын төслүүд эмэгтэйчүүд, залуучуудын жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжиж, эрчим хүчний засаглалыг сайжруулахад чиглэдэг.
Гуравдугаарт, Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын цэргийн хамтын ажиллагааг бидний харилцааны тулгын чулууны нэг гэж үздэг. Афганистанд АНУ, НАТО-гийн эвслийн түншүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн Монгол цэргүүдэд АНУ талархаж байна. Цаашилбал, АНУ-ын арми Монголын зэвсэгт хүчний мэдээллийн дэд бүтцийн инженерийн чадавх, энхийг сахиулах ажиллагаанд бэлэн байдлыг сайжруулахад өргөн хүрээтэй тусламж, сургалт явуулдаг.
Би энэ албанд томилогдвол Монгол Улсын угаас сайн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхыг үргэлжлүүлэн өргөжүүлэхийг дэмжих болно.
Монголын бизнес, санхүүгийн салбарт нэр хүндтэй хүмүүс, нийгэм, эрдэм шинжилгээний салбарын нөлөө бүхий гишүүд, парламентын гишүүдийн гуравны нэг нь АНУ-ын солилцооны чиглэлээр хөтөлбөрүүд суралцаж төгссөн.
Төгсгөлд нь олон нийтийн дипломат ёсыг өөрчлөхөд би иргэдээ монголчуудтай, ялангуяа гадаадад суралцах боломжийг бүрдүүлж, АНУ болон бусад чөлөөт зах зээлийн нийгэмтэй ойр харилцаа тогтоох хүсэл эрмэлзэл нэмэгдэж буй залуусын харилцааг бэхжүүлэх нь чухал гэж үзэж байна.
Олон жилийн турш манай солилцооны хөтөлбөрүүд өгөөжөө өгч, цэргийн удирдагчид, бизнес, санхүүгийн салбарт нэр хүндтэй хүмүүс, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний салбарын нөлөө бүхий гишүүд, одоогийн парламентын гишүүдийн гуравны нэг нь АНУ-ын солилцооны хөтөлбөрүүдэд суралцаж төгссөн хүмүүс.
Иргэдийнхээ харилцааг сайжруулах нэг чухал зүйл бол Монголд англи хэлний боловсролыг дэмжих явдал юм. Цар тахал эхэлсэн 2020 он хүртэл жил бүр Энх тайвны корпусын 100 орчим сайн дурын ажилтан англи хэл заасан. Элчин сайдын хувьд би энэ чухал хөтөлбөрийг аль болох өмнөх түвшинд нь даруй хүргэж ажиллахаа амлаж байна. Монголд АНУ-ын Элчин сайдаар ажиллаж, Монгол дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын шилдэг боловсон хүчнийг удирдаж, улсаа төлөөлөх нь миний хувьд насан туршийн нэр төрийн хэрэг байх болно.
Хэрэв би томилогдвол Конгресстой хамтран, стратегийн түнш Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монголын ард түмний баялаг соёл, түүхэд хүндэтгэл үзүүлж, Засгийн газарт нь XXI зуунд тулгарч буй сорилтуудыг даван туулахад нь туслахаа тэсэн ядан хүлээж байна. Баярлалаа"